Америкийн талд тавьсан саналынхаа талаар Хойд Солонгосын ГХЯ “ам нээлээ”

Д.Тулга / Гадаад мэдээ

Вьетнамд болсон хэлэлцээрийн үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Дональд Трампад санал тавьсан талаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо ярьжээ.Түүний өгүүлснээр Хойд Солонгос бүхий л хоригийг биш харин иргэний нийгмийн эдийн засагт саад болж буй хоригуудыг цуцлах санал тавьсан байна.

Саналыг хүлээн авбал БНАСАУ Йонбён дахь цөмийн бүхий л объектуудаа буулгаж, пуужин-цөмийн туршилтаас нэг мөр татгалзахад бэлэн гэдгээ бичгээр мэдүүлжээ.

Одоогийн байдлаар Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын 11 хориг арга хэмжээ үйлчилж байгаа бөгөөд тэдгээрээс тавыг нь цуцлуулах саналтай байгаа гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгджээ.

“Батлан хамгаалахтай холбоогүй эдийн засгийн салбаруудад түүнчлэн манай ард түмний оршихуйд саад болж буй буй хоригуудыг АНУ хэсэгчлэн цуцалвал бид цөмийн матеиал үйлдвэрлэх бүхий л газруудыг бүрэн, нэг мөр буулгана” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо Вьетнамын Мелиа буудалд өчигдөр шөнө болсон уулзалтын үеэр мэдэгджээ.

Гэхдээ Ким Жон Уны энэ саналд Дональд Трамп хариу өгөхдөө БНАСАУ Йонбён дахь цөмийн объектуудаа буулгахаас гадна “дахин өөр зүйл” хийх ёстой гэж онцолсон байна. “Өөр зүйл” гэж чухам ямар асуудлыг хэлсэн талаар Хойд Солонгосын тал тайлбар хийсэнгүй.

Харин АНУ дахин уулзалт зохион байгуулахаар товлосон ч БНАСАУ одоогийн байр сууриа өөрчлөхгүй гэдгийг Ли Ён Хо цохон тэмдэглэжээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [182.160.38.234] 2019-03-03 11:17:57

араатныг намнах хэрэгтэй

Зочин [182.160.38.234] 2019-03-03 11:17:11

хойд солонгос бол дэлхийд нийтэд заналхийлэл учруулж байгаа араатан

Зочин [43.242.243.164] 2019-03-02 14:26:13

Амьтны адаг ану

зочин [202.9.43.12] 2019-03-02 03:09:10

Америк буурай улс орныг дарамталж эрхшээлдээ оруулж орохгүй бол цэргийн хүчээр шийддэг харигас улс

Зочин [66.181.161.86] 2019-03-02 00:42:29

Odoo mongold irj saihan hodoo garch ervvl agaart mori mal harangaa tohirolts

Зочин [139.5.217.229] 2019-03-01 14:54:28

Хол газар салганаж очсон чинь ямарч ашиггүй дууслаа. Хойд Солонгос цөмийн туршилт хийх зориггүй, америктай тулалдах чадваргүй бол алсдаа ялагдана. Эдийн засгийн хоригт барих хэцүү хариу олдохгүй ядарч байна.

Зочин [122.201.31.46] 2019-03-01 10:26:29

Америкын башир залийг дорнын мэргэн ухаан ялах байлгvй дээ!!

Zochin [64.119.18.181] 2019-03-01 09:41:40

Gol asuudal duu huu hyatadru baga guigeed bai, terend chin amerik ah nar chin gonsoij bga bh

Zochin [64.119.18.181] 2019-03-01 09:39:43

Yaj iij bgad amerkiig tushvel sain shu, umnuduude harda amerkiig tushlee gd muudsan zuilgui harin ch tolgoi tsohij bna, harin nuhurluvul nuhurlusun shig nuhurlu gj durem bdagda. Oros hyatadru guigeed hereggui, teriig chin l haraad bgan bishu duu huu minee!!!

Зочин [202.126.89.159] 2019-03-01 09:22:24

Трамп хожсон. Вьетнам бол Америктай байлдаж байсан улс харин Америктай нөхөрлөвөл хэрхэн хөгжиж бодлогыг Ким жаалд харуулах нь гол тоглоом байсан юм

Зочин [202.126.89.139] 2019-03-01 09:16:15

Kim uhaantai buuritai zuv handje. ANU uuru busdig urgelj daramtaldag. Harin hoidud hend ch turemgi uildel hiigegui. Eh ornoo ANU bolon JApan metin turemgilegchdes hamgalj tsumin zevseg uildverlesen.

Зочин [202.126.89.50] 2019-03-01 08:03:39

Америкийн тал цөмийн зэвсэгийг устгах ямарч бодол алга байна гнж харагдаж байна


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.