Бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна

У.Уранцэцэг / Боловсрол

Энэ сарын 1-8-ны өдрүүдэд музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Энэхүү үйл ажиллагаа нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.

“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд муүейнүүд 10 аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг хоёр цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авахаар болсон байна.

Мөн Музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой төвшинд байлгахаар зохион байгуулж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.120] 2019-03-04 00:45:00

Хүүхдэд үйлчлэхгүй юм бол үнэгүй байгаад ч яадаг юм бэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.