МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин ажлаа хүлээж авлаа

П.Урнаа / Эдийн засаг

МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал 2019 оны хоёрдугаар сарын 28-нд СТӨ-нд амжилттай зохиогдож, ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах ерөнхийлөгчөө сонгосон билээ.

Тодруулбал, танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргын сонгуульд О.Амартүвшин, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Б.Лхагважав, С.Түмэнгэрэл гэсэн таван хүн нэрээ дэвшүүлснээс нэр дэвшигч С.Түмэнгэрэл нэрээ татаж, санал хураалтаар хамгийн олон буюу 259 төлөөлөгчийн саналаар “UFC групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдсон. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр ажлаа хүлээж авчээ.

Түүний хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдсөнөөр ялсан нь энэ юм.

Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг маш том судалгааны институци болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх байгууллага болгох зорилтыг тавина гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан.

МҮХАҮТ-ийн энэ удаагийн их хурлаар дүрэмд нэмэлт өөрчлөлтөд оруулах санал, Ерөнхийлөгчийн санал хураалтыг технологийн шинэ дэвшил ашиглан, Монголд анх удаа гар утасны аппликейшнаар явуулсан нь цаг хөдөлмөр хэмнэсэн, элдэв будлиан гараагүй, шударга санал хураалтын жишиг болж чадсан хэмээн үнэлэгдээд буй аж.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-03-05 05:07:07

нөгөө хэдээ бодвол ядаж харахад нүдэнд дулаан, юм мэдэх байрын залуу

Зочин [103.14.36.218] 2019-03-04 09:54:17

ounag solih uu

зочин [103.11.195.34] 2019-03-04 07:43:36

намтар нь байна уу

ёөж [124.158.88.12] 2019-03-04 07:27:12

Увсын бага ястнууд Халх Монголыг бага багаар гартаа оруулж байна.

Зочин [202.179.26.31] 2019-03-04 06:25:58

Uvs yaljee

Зочин [202.21.127.164] 2019-03-04 05:57:35

Алаагүй байхад үнэг сайхан,аваагүй байхад авгай сайхан гэдэгдээ.Харж л байя.

Бямбаа [150.129.141.88] 2019-03-04 05:00:48

Амжилт хүсэе. Компанийн тухай сайн мэдэх хүн сонгогджээ.

Ju [122.201.31.236] 2019-03-04 04:29:08

Tand ajliin amjilt husie.Sain ajillaarai.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.