“Зохиомол” аллагын хэргээр 18 жил шоронд суусан эр суллагдана

Д.Тулга / Гадаад мэдээ

Огт болоогүй хүн амины хэргийн буруутан болж 18 жил шоронд ял эдэлсэн Мексикийн иргэнийг Америк дундын хүний эрхийн шүүх гэм буруугүй хэмээн тогтоожээ. “Ecuavisa” хэвлэлийн мэдээлснээр хүн амины хэргийн “хохирогч” нь амьд сэрүүн байгаа гэнэ.

Хэргийг тодруулвал, 2000 онд Мануэль Герман Рамирес Валдовинос Мехико мужийн Тексапан хотод хөгжмийн багшаар ажилладаг байжээ. Мөн оны тавдугаар сарын 26-нд тэрбээр эхнэртэйгээ хүүхдийнхээ нэг сар хүрсний баярыг тэмдэглэж байх үеэр гэрт нь найман хүний бүрэлдэхүүнтэй тусгай албаныхан дайрч орж ирсэн гэнэ. Улмаар тэд Мануэлийг зодон, гарт нь гав зүүж, цагдаагийн хэсэг дээр аваачсан байна. Тэдний машин дугааргүй байсны дээр тэд сэжигтнийг баривчлах зөвшөөрөлгүй байжээ. Улмаар 22 настай Мануэлийг хоолойнд гинжээр хүлж, цахилгаан гүйдлээр цохиулан тамлаж, хийгээгүй хэргийг хүлээхийг шаардаж байсан гэнэ.

Түүнийг өөрийнх нь танил Ману Мартинес Элизальдег хөнөөсөн хэргээр буруутгасан байна. Хөгжмийн багш залуу тэрхүү танилынхаа гэр бүл нь тарчиг амьдардагийг мэдэх тул хэдэнтээ түүнд мөнгөөр туслаж байсан гэнэ. Улмаар цагдаагийн газарт Элизальдегийн эцэг нь ирэхдээ “Үүнийг хэрэггүй байсан юм аа, тэр хүүгийн минь найз. Би асуудалд унана” гэж хэлэхийг сонссон гэнэ. Харин цагдаагийн ажилтан хэргийг прокурор шийднэ гэж хариулжээ.

Ингээд гэмгүй гэмтэн амьдралынхаа талыг шоронд сууж өнгөрүүлсэн байна. Тэрбээр энэ хэргийг “алагдсан” гэх залуугийн аавынх нь даалгавраар, 150 мянган долларын хахууль авсан цагдаагийнхан хийсэн гэж мэдэгджээ. “Хохирогч”-ийн эцэг даатгалын компанид хандан, хүү нь нас барсны нөхөн төлбөр болох сая долларыг авсан байна.

Харин Мануэль болон эхнэр нь Элизальдег нас бараагүй, АНУ руу явж гадаад төрх, нэрээ өөрчлөн, эцэг нь даатгалын сангаас авсан мөнгөөрөө босгосон харшид байнга ирдэг хэмээн батлажээ.

18 жилийн хугацаанд хоригдол болон эхнэр нь бүх шатны шүүх, хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандсан байна. Түүгээр ч үл зогсон, 215 онд улсынхаа ерөнхийлөгчид хандсан ч ямар ч хариу өгөөгүй гэнэ.

Харин Америк дундын хүний эрхийн шүүх түүний хэрэгт мөрдөн шалгалт явуулж, Стамбулын протоколын дагуу хамгаалахаар болсон байна. Улмаар Мехико мужийн шүүхэд зөвлөмж очсноор Мануэль эрх чөлөөтэй болох гэнэ. Түүнчлэн Мануэлийг тамлаж байсан гэмт хэрэгтнүүд болон цагдаагийнханд хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ.

“Манай нөхөр хөнөөсөн гэх хүн амьд гэдэг нь батлагдсан. Нөхрөө хурдан чөлөөлөгдөөсэй гэж хүсч байна” хэмээн Мануэлийн эхнэр ярьсан байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.117] 2019-03-05 03:27:30

Зоригын хэрэг гэдэг үүнийл адил болно

Урнаа [103.10.21.44] 2019-03-04 16:12:41

Цаазаар авчихсан бол яана? Ялзарсан шүүхтэй, цагдаатай орон цаазын ялтай байж болохгүй нотолгоо энэ байна даа.

Зочин [124.158.90.3] 2019-03-09 08:27:43

Цаазаар авсан бол илүү хүнлэг байх байлаа

ggff [112.72.11.113] 2019-03-04 11:12:07

za teged sain baina

zochin [103.80.210.64] 2019-03-04 10:40:05

uhsen huuriig ni olood uzdeggui um bhdaa

Зочин [122.201.19.99] 2019-03-04 10:22:29

Монгол бол ийм хэл хэрэг одоо чбайсаар л байгаа түрүүлээд гэрчээ алчихдаг орон Саяны шүүгч эмэгтэйг л хар

Зочин [202.179.31.22] 2019-03-05 02:31:30

шал өөр хэрэг харьцуулалтгүй- гэрч гэвэл нөгөө 4-г не бас алахгүй яасан?

Зочин [202.9.42.152] 2019-03-04 15:56:13

Яг үнэн шууд гэрчээ устгасан

Зочин [150.129.143.18] 2019-03-04 08:49:14

бас муухай байнаа мөнгө хүнийг чөтгөр шулам болгох юм даа.

Зочин [64.119.21.53] 2019-03-04 08:07:07

Zohiomol zorilggui hereg

Зочин [202.179.31.22] 2019-03-04 08:31:00

Зорилгогүй биш ! Нас барсан гээд даатгалаас их мөнгө авдаг юм. Өөрийгөө үхсэн болгоод ааваараа даатгалаас мөнгө авхуулсан гэж байна. Ийм төрлийн гэмт хэрэг элбэг. ихэнхдээ гэрийнхэн нь алуулж амь насны даатгалынх нь мөнгийг авдаг.

Иргэн [202.55.191.130] 2019-03-04 07:46:48

Ийм хэл яриатай байж юм орчуулж юу хийнэ ээ? Хэлээ эхлээд сайжруул гэж зөвлөмөөр байна. Харин орчуулга хийхийн оронд цэцэрлэгт хөгжмийн багш хийгээд үзвэл түргэн үр дүн гарах байх

Зочин [202.179.31.22] 2019-03-04 08:32:15

Мэдээний хуудсан дээр админ гэж бичих хамгийн тэнэг гэдгийг нь харуулж байна !

Зочин [202.179.31.22] 2019-03-04 08:31:46

Урнаа гуай одоо ичээд админ гэж бичдэг болж !


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.