Трампын эсрэг шинэ мөрдөн шалгалт эхлүүлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыгн эсрэг дахин мөрдөн шалгалт явуулж эхэлжээ. Энэ мөрдөн шалгалтыг Ардчилсан намын Жеррольд Надлерын тэргүүллсэн төлөөлөгчдийн танхимын хуульзүйн хороо явуулж байгаа бөгөөд Трампыг авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Түүнчлэн Трампын нууж байгаа гэх Путинтай хийсэн хэлэлцээрийн мэдээллийг өгөхийг Трампаас шаарджээ.

Шинээр мөрдөн шалгалт эхлүүлэх хүрээнд хуульзүйн хороо Цагаан ордон, АНУ-ын Хуульзүйн яам, Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлын ажлтнууд, Трампын хөвгүүд зэрэг нийтдээ 81 хувь хүн болон байгууллагад захидал илгээн мөрдөн шалгалтанд шаардлагатай баримт бигүүдийг хоёр долоо хоногийн хугацаанд ирүүлэхийг шаардсан байна. Баримт бичиг илгээхээс татгалзсан тохиолдолд хууль сахиулагчдын өмнө Конгресс дээр дуудах зарлан дуудах хуудас хүргүүлнэ хэмээн Хуульзүйн хороо мэдэгджээ. Хүлээн авсан мэдээллүүдийг ерөнхийлөгчийн эрх мэдлийг түтгэлзүүлэх үндэслэл болгон ашиглах магадлалтай хэмээн Си Эн Эн агентлаг мэдээлсэн байна.

Харин ийнхүү Ерөнхийлөгчийг мөрдөн шалгах болсон явдлыг гутамшигтай, доромжилсон хэрэг гэж Цагаан ордон үзэж байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс албан ёсны мэдэгдэл хийхдээ “Хэдийнэ тусгай прокурор Робетр Мюллер, Конгрессын хоёр танхимын хоёулангийнх нь хороод шалгачихсан асуудлаар хуурамч баталгаа гаргаж ирэн мөрдөн шалгалт эхлүүлж байгаа нь гутамшигтай, доромжилсон үйлдэл. ” хэмээн онцолжээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.77] 2019-03-09 01:40:47

Amerikiin ardcnilcan namiinxniig xandiig n darax xeregtei yum Erunxiilugcnteigee bainga artsaldaad ter Xillari Klinton Nancy Pelosy gex yasnka alkasn avgai nar ix terceldej baina ldaa Ukrain Colongocyyd snig nydargaar vzeltsex xeregtei Tramp gyai amarxan byyj uguxgvi baix aa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.