Өнөөдөр монголын хоккейчид медалын төлөө өрсөлдөх эрхийн тоглолтоо хийнэ

М.Амаржаргал / Спорт

Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна. Өнгөрсөн жилийн аваргаар тодорсон манай хоккейчид Малайзыг 9:5-аар, хоёр дахь тоглолтод Сингапурыг 13:3-аар хожиж, нийт 22 гоолыг оруулаад байна. Өнөөдөр Монгол, Филиппиний тоглолт болж, медалын төлөө өрсөлдөх багууд тодорно.

Азийн цомд долоон орны баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд “А” хэсгийн Монголын баг тэргүүлж, Филиппин, Малайз удаалж байна. Харин Сингапурын баг гурван тоглолт хийсэн ч нэг ч хожил авч чадалгүй хэсгийн сүүлд бичигдлээ. “В” хэсгийг Индонез тэргүүлж, Макао, Оманы багууд удаалж байна.

Азийн цомын төлөөх медалын төлөөх тоглолт энэ сарын 9-ний өдөр болох бөгөөд Монгол, Индонезийн багууд аваргын төлөө тоглох магадлал өндөр байна. Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг “Asian challenge Cup” тэмцээнд Монголын баг 2013 оноос эхлэн оролцож тасралтгүй медаль хүртсэн. 2013-2016 онд хүрэл, 2017 онд мөнгө, 2018 онд алтан медаль хүртсэн манай хоккейчид энэ жил аваргаа хамгаалахаар тоглож байна.


Сэтгэгдэл

Муномахан Синк [182.160.3.155] 2019-03-08 20:18:05

Монголчууд Монгол Хокейн багаа гоочилолгуй сайн дэмжээд ѳг алийн болгон гадны болсон болоогуй багыг балешгалдгын бас Монгол улс ѳѳрийн орон доо Олон улсын зэрэглэлтэй Битүү Дээвэртэй олон хүний багтаамжтай Пегурния Катания стадион барьж байгуулвал зохино.

Зочин [202.126.89.180] 2019-03-06 14:55:05

Багтаа алтын толоо тоглохыг хусье!

Зочин [72.137.85.228] 2019-03-06 13:33:47

Азийнх юм бол Хятад,Япон Солонгосууд ,Дунд азийнхан хаана баынаа? Зүгээр халуун бүсийн төдий юм шив. Азид тодроё гэвэл ядахдаа Япон Солонгостой хүч үзэх хэрэгтэй

Зочин [101.235.52.61] 2019-03-06 08:17:26

Манайхан Азийн халуун оронууд дотроо бол чадалтай бнаа . Гэхдээ энэ оронууд жилийн 4-н улирлийн туршид битүү хоккейн зааланд цалингаа аваад мэргэжилийн түвшинд байнгийн бэлтгэлтэй байдаг бол манай Монголчууд зөвхөн ус мөс хөлдсөн жин өвөлийн 4 хөн сард барагл зөвхөн сонирхлоороо шахуу бэлтгэл хийдэг гээд бодхоор бахархмаарл амжилт бн шүү ! Аварга болохийг чин сэтгэлээсээ хүсие !

зочин [202.126.89.160] 2019-03-06 05:33:25

Зүүн Азийнх байлгүй дээ Азийнх гэвэл Станууд орж ирээд алаад хаячихна биздээ

Erik [122.201.22.165] 2019-03-07 03:15:43

Mal shig ym ene chin Azi dotroo olon grupt huvaasan baidgim

Зочин [202.21.118.90] 2019-03-06 07:27:44

Arabuud-g hunisan stanuud-g hunih bh shu!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.