Ц.Цолмон: Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, УЕП-ын орлогчийн томилгооны асуудлыг хэлэлцэнэ

Т.Хулан / Улстөр

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарласантай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар тогтсон мэдээлэл байна. Та энэ талаар тодруулж хэлнэ үү?

-Тийм ээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтсон. Зөвлөлийн хурлын энэхүү шийдвэрийг үндэслэн УИХ-ын дарга захирамж гаргаад байна.

-Ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэхээр болов?

-УИХ-ын дарга захирамждаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа.

-Зарим албан тушаалтны томилгооны асуудал хэлэлцэнэ гэсэн яриа байна, энэ үнэн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжид ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байгаа.

-Ээлжит бус чуулганы бэлтгэл хангагдаад байгаа гэж үзэж болох уу?

-Тийм ээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 18-аас 03 дугаар сарын 06-ны хооронд Татварын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг татвар төлөгчид, бизнесийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулсан. Эдгээр хуулийн төслийг холбогдох Байнгын хороод ирэх долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэн саналын томьёоллоо бэлтгэж, ээлжит бус чуулганд оруулж хэлэлцүүлэхэд бэлэн болгох юм. Мөн энэ сарын 13-ны өдрөөс бусад Байнгын хороод хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

-Хаврын чуулганаас эхэлж гишүүд хурууны хээгээрээ ирцэд бүртгүүлж, саналаа өгдөг болох дэгийн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхлэх үү?

-Тэгнэ. Энэ талын техникийн шийдлүүдийг надад танилцуулсан. Манай Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийнхэн өдөр шөнөгүй ажиллаж, бэлтгэл ажлын явцын талаар байнга мэдээлж байгаа. Одоогоор бэлтгэл ажил ямар нэгэн саад тотгоргүй, төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Эх сурвалж: Parliament.mn


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.157] 2019-03-09 14:03:57

атг дарга нарын хэлэлцэх асуудал өмнөх чуулганаар ороод татгалзсан яагад дахин татгалзсан хүмүүсийн нэрийг оруулж байгаан бэ өөр хүний нэр оруулах хуультай

Зочин [103.229.121.110] 2019-03-07 13:24:14

хүн чанартай үёрхэлдээ үнэнч хүн юмаа .

yayaya zandanshatar . [185.39.141.13] 2019-03-07 12:03:54

zandanshatar yaaltchvgvi badamjunai sugar c.bayriin gondom bolsnoo .haruulaad ehellee ... mi luuhaanii avtagchid unuudur zandangiin hon hereenvvd bolchihson bn geheer .... yu oilgogdoj bn .???????????????????????????????? ard tvmeeen

hahaahahahaha [185.39.141.13] 2019-03-07 12:01:26

hahahaha.... ene tsolmon chin mi luuhaaniig hamgaalaad vheh gej baisan shvvdee .. yu ve dagaad ogtsordoggvi yum uu . hahaha zandan shatariin hvrelsvhiin huuramch maaska hiuularsaar .. hahaha . mi geer hezeech oroldohgvi . 51 c bayr . namiinhaa tonuulaar hazeech oroldohgvi . nymdorj oor oroldohgvi. ....... manan tototgoltoi . ardchilsan namiin zasaglaliin ved garsan elbegdorj saihan bilegtnvvd deer toglolt hiij ardchilsan namiin ner hvndiig unagaaj 20 ond heden suudal avahiin tuluu . negent ulairchee . 49 iin tonuulchid dotor enhamgalan . hayanhyrvaa . munhorgil bvgd shaaj yavdag elbegiin bugs doloogchid gedgiig bvv mart . 49 51 5 tolgoi . oyu tolgoin deermiig . jdv chid bvgdiig hamtad ni shalgahgvi bol . hvrelsvh zandanshatar balai nuud chin manan . giin namiinhaa deeremchidiig haatsaalaad 20 onii songuuliin show beldeed ehelsiim bn gej haragdana

зочин [122.201.19.99] 2019-03-07 08:54:31

ЦЕГ-даргаа солио Нямдоржоо 60-тэрбумын хурандаа

Зочин [84.0.100.80] 2019-03-07 07:49:35

Миeэгийн энэ маань байж л байгаам уу. Eр нь бол Нядоржийн сонгуульд л гүйсэн цүнх баригч нь

Зочин [66.181.187.125] 2019-03-07 07:12:58

JDU gee haitsailahgui, 51% 49% ulsdaa av, bankniihaa luivariig, shuuch naraa soli ih ajil nna shu JDU baga hereg bish hamgiin tom hulgaich nariin hereg

Зочин [103.242.46.62] 2019-03-07 07:07:49

Энхамгалангаа яах болж байна

Зочин [64.119.17.64] 2019-03-08 01:43:17

Harin tiin

ЗОЧИН [202.131.233.190] 2019-03-07 06:28:34

ЖДҮХС-ИЙН ХУЛГАЙЧДЫН АВСАН МӨНГӨ БАГА,ЭРГЭН ТӨЛӨГДАЖ БУЙ ГЭНЭЭ,ГЭМТ ХЭРЭГТ ЖИЖИГ ТОМ ГЭЖ ЯЛГАА БАЙХ ЁСГҮЙ,ХУУЛЬ ЗӨРСӨН ХЭРЭГ ХИЙСЭН Л БОЛ ИХ БАГА ХУЛГАЙЛСАН ГЭЖ ЯЛГАВАРЛАН ХАНДАХ ЁСГҮЙ,ХУУЛЬ НЬ ТИЙМ ЮМ,ТЭГЭХЭЭР ЖДҮХС-ИЙН ХУЛГАЙЧИД ЕС, НАМЫН ДАРГА, ЕНБД-ААСАА ЭХЛЭЭД УИХ-ЫН 30-ААД ГИШҮҮД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ЗААВАЛ ХҮЛЭЭХ ЁСТОЙ.

daaaaaaaaaaald or [103.229.121.40] 2019-03-07 05:25:51

ene Tsolmon gej nuhuriig solidoggui yum uu/M.Enkhboldiin bugsnii alchuur biz dee?barag umnuus n bie hamgaalagch shig tomrood setguulch nariig zodchih geed bsan nuhur biz dee?

зочин [202.21.120.66] 2019-03-07 05:19:38

Хурууны хээгээр ирц бүртгэх шийдэл энэ тэр гээд байх юм байхгүй. Аж ахуйн нэгжүүд ийм маягаар ирц бүртгээд удаж байна. Өглөө зүүн хуруу, орой баруун хуруу уншуулаад л болоо.

Zochin [66.181.161.20] 2019-03-07 04:56:36

Daragiin prokuror hen be

зочин [202.179.31.77] 2019-03-07 04:44:11

Энэ гэмт хэргийг хамгаалагч- Хүрхлсүх

иргэн [202.179.31.77] 2019-03-07 04:27:59

ЖДҮ бага мөнгө биш.Тэрбумаар хэмжэгддэг мөнгө.ЖДҮ том гэмт хэрэг

Буруу Цолмон [103.10.23.117] 2019-03-07 04:24:56

Түргэн хуулийн байгуулагаас хулгайч эрх мэдэлтэн нарын бууны ноходыг зайлуулахгүй бол хулгайч нар өөрийгөө хүчээр хамгаалаж хуулийг гууль болгож улин хуцалдаж зуух санаатай арзайж ярзайж шүдээн хавирч байна

Зочин [182.160.32.246] 2019-03-07 03:22:00

ЖДҮ гэж гонгинохоо больчих. эргэн төлөгдөөд шалгаад л явж байгаа бага мөнгө. харин эрдэнэт 49 % их наяд элбэгдоржийн хулгайлсан уран зургууд бас 100 тэрбумын хэргүүд илрээд байна.

Зочин [104.236.82.120] 2019-03-07 02:58:35

Hurelsuh JDU chdee hamgaalahiin tuld Battulgatai niilj Enhjargaliig solih ni dee. Hurelsuhiin oims udahgui gozognoh baihdaa. Battulga Hurelsuhiih ashiglaj baigaad l hayna shde. Battulga Elbegdorjiig yaaj haylaa udahgui Hurelsuhiig ch baij adilhan hayna

Zochin [202.9.43.247] 2019-03-07 02:47:13

Mijegiin huugiin suganii us ni yum bish uu????

Зочин [178.196.67.173] 2019-03-07 02:10:25

Jeduchin hulgaich nariig yah ve

Зочин [203.91.118.122] 2019-03-07 02:39:01

nasaar n horihuu, tsaazaar avhiimuu yahiin


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.