Энэ жилийн мартаар АЛТАНЗУЛ цэцэг эрэлттэй байна

М.Амаржаргал / Энтертайнмент

-НИЙСЛЭЛЧҮҮД ШИНЭ, СОДОН ГОЁМСОГ ӨНГӨТЭЙ ЦЭЦГИЙГ ЭРЖ ХАЙЖ АСУУДАГ БОЛЖЭЭ-

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр ээждээ, хайртай бүсгүйдээ, ханьдаа бэлэг хайсан эрчүүдийн заавал ордог газруудын нэг бол цэцгийн дэлгүүр. Тиймээс цэцгийн сонголт, үнэ ханш гээд олон зүйлийг сонирхохоор өчигдөр хэд хэдэн дэлгүүрээр орлоо. Эрэлт нэмэгдэж, ачаалал үүсэх хэрээр ханш өсдөг зах зээлийн эрүүл бус зарчим цэцгийн бизнест ч гэсэн жил бүр мэдрэгддэг. Энэ жил цэцгийн үнэ өмнөх жилийнхээс харьцангуй өсчээ. Улаан, ягаан өнгийн сарнай уламжлал ёсоор эрэлт ихтэй. “Цэцэг” төвийн үүдээр ороход цэцгэнд дугаарласан хүмүүс уртаас урт дараалал үүсгэж худалдагч бүсгүйчүүд завсар чөлөөгүй цэцэг боож харагдана. Залуучууд хайртай хань, бүсгүйдээ ихэнхдээ шар, улаан, ягаан өнгийн сарнай цэцгийн баглаа авч байхад бүсгүйчүүд ээждээ, эгчдээ зориулан тасалгааны цэцэг эсвэл цагаан сарнай, лили цэцгийн баглаа худалдаж авах нь элбэг байв.

image

Харин Төрийн ордны хойд талын “Флора” цэцгийн дэлгүүрт нэг ширхэг сарнай 3500, боочихвол 4000, баглаа нь 18 мянгаас дээш үнэтэй юм. Эднийх жил бүрийн өдийд ачаалал ихтэй байдаг аж. Тиймээс үйлчлүүлэгч нарынхаа цаг завыг хөнгөвчлөх үүднээс цахимаар урьдчилсан захиалга авсан гэж байв. Эднийд өнгө өнгийн сарнайнаас гадна алтанзул, сараана, хонин нүдэн, удвал гээд сонголт арвин. Эдгээр цэцгийг хайртаа ээждээ бэлэг болгон өгвөл “Хамгийн сайхан сэтгэлийн илэрхийлэл болдог” гэж худалдагч бүсгүй тайлбарлаж байлаа. Залуус энэ жилээс алтанзул их худалдан авч буй учраас эрэлт ихтэй байх болжээ. Мөн гоодаль гэх далбагар олон навчтай, ганц улаан дэлбээтэй өвөрмөц содон тасалгааны цэцгийг сонирхох хүн олон харагдаж байв. Худалдагч бүсгүйн хэлснээр “Сүүлийн үед манай улсад цэцгийн соёл өргөн дэлгэрч байгаа. Хэрэглэгчид сонголт хийх талд дээр арвин мэдлэгтэй болсон. Манай дэлгүүрээр үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь шинэ, содон гоёмсог цэцгийг эрж хайж асуудаг болсон. Цаашид олон төрлийн цэцэгс борлуулах шаардлага цаг үеэ дагаад хөгжиж байна. Одоогоор манай улсад цэцгийн бизнес эрхлэж буй хүмүүс БНХАУ-аас хамгийн тэсвэртэйг нь авч ирдэг. Үүнд сарнай, сараана гэх зэрэг цэцэг орно” гэж байв.

image

Ингээд баярын цэцэг хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сонирхуулж байна. Тодруулбал, ширхэг сарнай 4000-7000 төгрөгийн хооронд, лили 6000-7500, алтанзул 3000, лиш 2500, хонин нүдэн цэцэг гоёмсог ваартай нь 35 мянга, нөмөргөнө цэцгийн баглаа 52 мянга, тасалгааны сарнай 20-25 мянга, цахирмаа цэцгийн баглаа 30-65 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Цэцгийн дэлгүүрт байсан олон залуучууд худалдагчаас баглаа цэцэгсийн өнгө ямар утгыг илэрхийлдэг асууж байсан учир мэдээлэл өгөх үүднээс дараах мэдээллийг хүргэж байна.

Улаан цэцэг: Үнэнч хайр сэтгэлийн билэгдэл. Улаан өнгө нь зүрхийг төлөөлдөг учир хүчирхэг, үнэнч, гал хайр сэтгэлийг илэрхийлэхээс гадна бат бөх холбоог бий болгодог байна.

Улбар шар: Баяр баясгалан сайн сайхны билэгдэл. Улбар шар өнгө нь мандах нарыг төлөөлдөг учир халуун дотно элэгсэг найрсаг харьцааг илэрхийлхээс гадна тэр өдрийн урам эрч хүчийг ивээдэг байна.

Ягаан цэцэг: Гайхамшгийн билэгдэл. Ягаан өнгө нь залуу зурхийг төлөөлсөн учир залуу хосуудын анхны болзоонд тохиромжтойгоос гадна, сэтгэлийнхээ шинж чанарын хандлагаа илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл чи надад таалагдаж байна гэсэн үерхэлийн эхлэлийг илэрхийлдэг байна.

Шар цэцэг: Итгэл, хүндлэл, эв найрамдлын билэгдэл. Шар өнгө нь нарны өнгийг төлөөлдөг учир эвтэй найртай байх, найз нөхдийн нөхөрлөл, бие биенээ хүндлэх, баярлаж талархасан, ажлын амжилт, хүнд хэцүү үед сэтгэлийг нь дэмжих, итгэл найдварыг илэрхийлдэг байна.

Ногоон цэцэг: Эрүүл мэнд, энхийн билэгдэл. Ногоон өнгө нь байгалийн амьд өнгийг төлөөлдөг учир эрүүл мэнд, аз жаргал, сайн сайхныг бүхнийг илэрхийлдэг учир ямарч өнгийн цэцгийн баглаанд өргөн хэрэглэдэг байна.

Хөх цэцэг: Хийморьлог, аз жаргалын билэгдэл. Хөх өнгө нь гүн цэнхэр тэнгэр, далайн өнгийг төлөөлдөг учир, амар амгалан, хийморьлог, гүн төгс хүчирхэг, мөнхийн хайр сэтгэл, үүрдийн амьдралыг илэрхийлдэг байна.

Улбар ягаан: Шидэт гайхамшигийг зөгнөх билэгдэл. Улбар ягаан өнгө нь дэлхийн шидэт өнгийг төлөөлдөг учир ач ивээлээ өгөх, сүй тавих, бат бөх холбоо, нигүүлсэн сэтгэлийг илэрхийлдэг байна.

Цагаан цэцэг: Цэвэр ариун, нандин, сайн сайхны билэгдэл. Цагаан өнгөн нь эхийн цагаан сүү, цэвэр нандин өнгийг төлөөлдөг учир сайн сайхан, тунгалаг, ариун үнэнч сэтгэлийг илэрхийлдэг байна.

Холимог цэцэг: Улаан цагаан цэцгийн холимог нь хосуудад эв нэгдэл, үнэнч сэтгэлийн амлалтыг илэрхийлдэг байна.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2019-03-10 12:21:27

ххэ

Зочин [43.228.131.110] 2019-03-09 09:11:35

Манйахан цэцэг бэлэглэх соёлд муу. Алтанзул цэцгээс илүүтэйгээр Тульпан маш гоё цэцэг байдаг юм даа.

аагий [202.126.89.69] 2019-03-09 12:21:28

ЧИ ЦЭЦЭГ МЭДЭХГҮЙ БАЙЖ СОЁЛ БҮҮ ЯРЬМОЙ,,,ХА ХА,АЛТАНЗУЛ МОНГОЛООР,,,ОРОСООР ТЮЛЬПАН,,,,АНГЛИ ХЭЛЭЭР TULIP ..ЗА ЮУ,,ХЭЛ АМАА БИЛҮҮДСЭН МАЛААА,

Зочин [202.131.225.197] 2019-03-09 11:40:59

алтанзул чинь тюльпан шүү дээ ххэ

Зочин [69.17.142.246] 2019-03-09 00:46:08

iim untei tsetsgiin baglaa avch ugch baihaar eejdee guzeelzgenii urselgee avaad uguuch, eej ni nogoonii talbai deeree gargaj tariadl ....

NJ [66.181.161.51] 2019-03-09 00:28:26

Tseteg beleg gd l tsaad hund heregtei taalagdaj bga ugui ni hamaagui.end tend setgel gargaj ogson tsetseg ni hog hayagdal bso bh.Za tegeed angilalaaraa tovoos gadagshlah tusam er emgui havtgai hujaa spirt setgetsed nolooldog arhia uutsgaana.Deedsuud ni sayiin unetei arhia uutsgaana.Uul ni bayar bish Emegteichuudiin erhiig hamgaalah olon ulsiin odor bmaar yum.Klara Tsetkin /German/uusgesen sanagdana.Ajliin bairnii daramt,belgiin huchirhiilel,hodolmoriin huuli zorchigdoh/damaa huviin hevshil/,Orh tolgoilson emegteichuudiin asuudal,emegteichuudiin stressiin huchin zuiluud,emegteichuudiin arhidalt/zahiin horoolol/,arhidalt ur udamd nolooloh,tsever tsus harid biye unelegchdiin asuudal, huuhded tavih haraa hyanalt gd niigmiin omno tulgamdsan olon asuudal deer duu hooloigoo negtgen uzel bodloo ilerhiilen shat shatandaa arga hemjee bolovsruulahyg tord shaardah yostoi yum shig l.Ur hoichiinhoo toloo duu hooloigoo negtgeh heregtei hujaa tsetseg, beleg selt, arhidaltaar bish.

Зочин [202.179.26.197] 2019-03-08 19:50:26

2 хоногийн ая даахгүй хужаагийн цэцэг түүж авч ирээд ээж тань урт насаллаа юу,үхсэн цэцгээ хогийн саванд хаяач дээ,гудманд битгий хаяад бай

дорж [202.9.43.215] 2019-03-09 13:12:48

ха ха үнэн шүү насгүй цэцэгээр яадаг байна монголчууд цэцэг мэдэхгүй соёл муутай хүмүүс ш дээ худалаа гадны улсыг дуурайх гэж дээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.