ВИДЕО: Монголын хоккейчид хошой алтан медаль хүртэж, уран гулгалтаар түүхэн амжилт тогтоолоо

Б.Гэрэлмаа / Спорт

Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээн өндөрлөж, Монголын хоккейчид алтан медаль хүртлээ. Манай баг хэсгийн эхний тоглолтоо Малайз улсын багтай хийж 9:5-аар, хоёр дахь тоглолтоо Сингапуртай хийж 13:3-аар хожсон бол гурав дахь тоглолтоо Филиппин улсын багтай хийж хожигдсон. Ийнхүү хагас шигшээд дахин талбайн эзэн баг Малайзтай учраа таарч 12:6 харьцаагаар хожиж финалд шалгарсан юм. Харин бямба гаригт тэд аваргын алтан медалийн төлөө Филиппиний багтай өрсөлдөж 6:3 харьцаатай хожсоноор энэ тэмцээний хошой аварга болж чадсан юм.

imageimage

image

Мөн ОХУын Красноярс хотноо Дэлхийн оюутны өвлийн спортын наадам болж буй. Уг наадамд Монгол улсаас Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцсон түүхэн үйл явдал боллоо. Учир нь Монгол улсаас уран гулгалтын ганцаарчилсан төрлөөр анх удаа олон улсын тэмцээн, наадамд оролцож буй тохиолдол нь энэ юм.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн улс орнуудаас 38 тамирчин өрсөлдсөн бөгөөд Япон улсын тамирчин Михара Май 75.92 оноогоор нэгдүгээр байранд, ОХУ-ын тамирчин удаалсан байна. Харин манай тамирчин энэ удаа 24.7 оноогоор тэмцээнээ өндөрлүүлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.25] 2019-03-12 11:12:53

Сайхан мэдээ байнаа. Амжилт хүсье

зочин [202.179.25.138] 2019-03-11 23:29:04

одоо нэг хокей болон тэшүүрийн нг сайхан битүү ордонтой болчихвол манай залуучууд азидаа шилдэг нь болох ирээдүй бий шүү

Зочин [66.181.191.43] 2019-03-11 05:38:08

temceenii chansaanii tom baga n hamaa alga.gol 3 toglood hojloo alt avlaa

Зочин [202.9.43.240] 2019-03-11 04:34:17

wow. good

sanj [202.131.251.130] 2019-03-11 04:40:40

Mundag bn ovoo sh dee gaihaltai ingeed l tsaash yavna

Svhee [202.21.108.106] 2019-03-11 04:06:57

Ish naad temtseend chin sn baguud ni tooj ordogvishde.manaihanig bainga hojdog ulsuud ni uur temtseend ordog bolson.huuruud bh yum yu ch bhgvi hudalaa hocye medehgvi hvmvvsin tarhi ugaasan Manaihan deed divzond ni oruul musnii alchuur shvvren shanaga bolno

Зочин [202.9.45.119] 2019-03-11 08:00:28

oodrog bgaach unshihad hurtel saihan ln bn shd

Hulan [66.181.160.61] 2019-03-11 06:43:23

Chi bol uy ch chadahgui hooson tolgoit bna . Chi toglochihooch chadahgui uym bj.

Egch [192.82.66.181] 2019-03-11 03:57:58

Iim mundag, khih mongoliin ur sad mun duu, bayar hurgey


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.