Баярын өдрөөр 140 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол бүртгэгдэв

У.Уранцэцэг / Хууль

Өнгөрсөн баяр, амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авч шалгасан байна.

Ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт таван хүний амь нас хохирчээ.

Тухайлбал, энэ сарын 8-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч долоон настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, жолооч 18 настай Б, зорчигч 41 настай С нар гэмтсэн. Хан-Уул дүүргийн нутаг дулааны цахилгаан станц-3 замд T.Pruis-20 маркийн автомашин нь T.Pruis-11, T.Pruis-20 маркийн автомашинуудтай мөргөлдөж, дотор нь зорчиж явсан хоёр, гурав, зургаан настай гурван хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байгаа аж.

Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба 52 хувь нь буюу 140 нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүртгэгджээ.


Сэтгэгдэл

БАГА ЗЭРЭГ АМССАН БОЛ ХАРЖ ҮЗМЭЭР ЮМ ЦАГДАА НАРТ БАС СЭТГЭЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ СЭТГЭЛТЭЙ ЦАГДАА БАЙДАГШҮҮ [202.179.31.104] 2019-03-12 00:49:09

зочин [103.26.193.10] 2019-03-11 07:19:32

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэлийг нь улсын орлого болго хэн тэгвэл согтуугаар машин барих юм бэ дор хаяаад л ар гэр найз нөхөд нь хянаад заяа нь бариулахгүй.

манан [66.181.160.29] 2019-03-11 06:03:38

эрхээ хэт хамгаалуулж дээ энэ олон баяраа болимоор

зочин [202.21.127.166] 2019-03-11 05:28:10

ЖЕНДЕР, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ГЭЖ СОЛИОРОХОО ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ, ЮМАНД БАС ХЭМЖЭЭ, ХЯЗГААР ГЭЖ БАЙДАГ ЮМ

Zochin [66.181.161.81] 2019-03-11 05:00:09

BAYAR NERTEI ARHIDALTIIG TASLAN ZOGSOOYO!!! OLON BAYAR DARAALSAN ARHIDALT ER EMGUI.BAR BUUDAL ARHINII HUDALDAA ARHINII ULDVERUUDIIG TSEGTELYE!!!!!

Зочин [103.229.120.225] 2019-03-11 03:38:52

Sogtuugaar joloodood baigaa humuusee 10 jil joloo barih erhiigni has mashiniigni ulsiin orlogo bolgo tegj baij sogtuugaar joloo barihgui. Sogtuugaar joloo barih bol busdiin ami nas ed hurungund zanalhiilsen uildel


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.