Ерөнхий сайд Өмнөд Суданыг, УИХ-ын дарга Швейцарь Улсыг зорилоо

П.Урнаа / Улстөр

-АЙЛЧЛАЛЫН БАГТ УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ ТЭРГҮҮТЭЙ ДОЛООН ХҮН БАГТЖЭЭ-

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 11-15-нд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.

Тэрбээр албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцах юм байна. Мөн энэ үеэр Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцох аж.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалын хугацаанд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар Монгол Улсын Их Хурлын даргад бараалхах ажээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар болон албаны зарим хүмүүс багтжээ.

-ӨМНӨД СУДАНД ЭНХИЙГ САХИУЛЖ БУЙ ЦЭРГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАНА-

НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа. Тус улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьжээ.

Ерөнхий сайдын айлчлалын багт батлан хамгаалах салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэн багтаж байна. Манай улс 2012 оноос тус упсад энхийг сахиуиах ажиллагаанд оролцож эхэлсэн төдийгүй 850 хүний бүрэлдэхүүнтэй найм дахь ээлжийн батальон үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа юм.

Өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 онд Өмнөд Суданд айлчилж, энхийг сахиулах ажиллагааны явцтай танилцаж байсан юм.


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2019-03-11 09:53:49

Энэ хоёр улсын мөнгөөр дэмий тэнэх гэж ерөнхий сайд УИХ-дарга болсон юм уу 60-тэрбумын хурандаа шүүгч прокурор чинь та хоёрыг дэмий тэнэж байхад хамаг хэргээ нууцлалд оруулах байх ах дүү худ ургаараа нутаг усаараа хуулийг самарч байнаа

Зочин [66.181.160.21] 2019-03-11 08:06:54

ЭНД АРДЫН АМЬДРАЛ ХҮНД, ХИЙХ АЖИЛ ИХ БАЙХАД ҮЛИЙГЭЭ ХИЙЖ БИДНИЙ МӨНГИЙГ ҮРНЭ ВЭ? ЯМАР ҮР АШИГГҮЙ ЗУГААЛГА БАЙНА. ЭДНЭЭС ОЛИГТОЙ ЮМ ГАРАХ НЬ УУ.

Зочин [202.179.31.104] 2019-03-11 07:46:31

ТЭТГЭВЭРТ ГАРГАЧИХ ХЭДЭНТӨГРӨГӨӨР САЙН ТЭНЭЖ БАЙНАДАА ЗЭРЭГ ЗЭРЭГ ИЙШ ТИЙШЭЭ

Монгол [202.126.89.48] 2019-03-11 06:58:53

Хийх ажлаа олж ядаж тэнэхээ болимоор байна

Зочин [103.9.89.18] 2019-03-11 05:27:45

НуА-ийнхаа хүүг эргэхээр явлаа юу

Зочин [103.10.21.31] 2019-03-11 05:27:36

Биднийг Өмнөд Судан шиг болгоход заавал туршилга судлах хэрэггүй Одоо байгаа энэ баг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд элбэг чадна

irgen [66.181.191.65] 2019-03-11 13:43:17

opshor dansnii talaar shveatsari luu yvsan gene..

Зочин [66.181.188.121] 2019-03-11 04:18:43

Тоорой хелдуу толгойт 2 зугатчихлаа. ХХБ - ны мафийг дийлэхгуй суржигнэж суржигнэж сачий нь хурэхгуй суулээ хавчаад бидний менгеер тансаглах гээд талийлаа. Ялангуя Хурэлсух еерее их но-той юм чинь яаж манантай тэмцэж чадхавдээ, аль хэдийн барьцаанд нь орчихсон

Зочин [49.0.218.193] 2019-03-11 03:57:40

Eronhii saidiig min horolchih vii dee, busad n ch bol yahav. Said min eruul enh , esen mend baih boltguai,,,,

Зочин [49.0.218.81] 2019-03-11 06:58:45

Zandanshatar met yasan ch bolnoo ,,,,kkkkk

Зочин [202.179.24.4] 2019-03-11 04:02:11

Ааахахахахахахаха савлаашдээ

Sudan [49.98.172.199] 2019-03-11 03:52:13

Daintai gazar odoo manai E said ochiloo gej zarladag uls baihgui baihoo. Ayuktai. Teriig ni mesen terroristuud ni ongotsiig ni harvaad ungaana biz.

bold [150.129.143.26] 2019-03-11 03:48:13

ha ha trumpiig duuraij gadaad alba haaj bgaa tserguudteigee uulzah gej bgaa yum shiv dee hulhi hurandaa Hurelsukh guai.

зочин [64.119.23.166] 2019-03-11 03:32:54

Миний мөнгөөр швейцарт ямар элэнцгээ хийх гэж очдог бна,парламентийн дэг гэж монголд хэрэггүй зүйл гаргачихаад хоорондоо хэрүүл хийхээс өөр зүйлгүй юм билээ.тэнд очиж ямар ч үр дүнгүй мөнгийн маани үрж цацаад дээрэн энэ олон сармагчингууд дагуулж явах хэрэг алга даа.энэ улс орон чини хөл толгойггүй болчихсон бна.

Зочин [202.179.27.18] 2019-03-11 03:31:16

ар хударгаараа юу л хийх гэж зугатаж байна даа.

Zochin [202.179.30.194] 2019-03-11 03:24:09

Yun ikh zavtai yum be. Baakhan khereldej khereldej, iim ch khalaa solio, tiim tomilgoo gej baakhan ajil gatsaasan. Odoo jookhon ch gesen ajil turluu khiikh boloogyi yumuu. Yu khiikhee ch medekhgyi ulsuud ajlaa byten khiichikheegyi baij yun zugaalakh durtai yum. Naad Zandanshatar gej ergyy chin' eeljit busiin shiivderee ch albajuulaagyi bgaa yum bishyy. Ene soningoor l neg bichsen bna sh dee. Medekhgyi bol meddeg khymyys bgaa bz dee. Asuugaad gants ch gesen yum medej avaad, gants ch gesen yum surchikhval zygeer yumsan daa.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.