УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсад айлчлал хийхээр мордлоо

Т.Хулан / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны 03 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцана. Мөн энэ үеэр тохиож буй Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалын хугацаанд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бөгөөд Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар Монгол Улсын Их Хурлын даргад бараалхана.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар болон албаны зарим хүмүүс багтжээ.


Сэтгэгдэл

Бүгдийг шалгаарай [139.5.218.92] 2019-03-12 20:22:02

ОУын сүлжээгээр офшор дансыг шалгаарай

ЗОЧИн_ [103.57.92.91] 2019-03-12 13:41:37

ТЭР ХОЛЫН БАРАГ ЯМАР Ч ХАРИЛЦАА,ХАМТЫН АЖИЛЛАГААГҮЙ ОРОНД ЭНЭ ОЛОН ГИШҮҮН ЯМАР Ч ҮР АШИГГҮЙ ТЭНҮҮЧЛЭЛ.

Dulmaa [202.126.88.40] 2019-03-12 02:34:24

Uchirtai,,,

Iluu Hun [66.181.184.234] 2019-03-11 23:12:01

Yamar oluulaa tatvar tologsdiin mongiig uren Taran hiij yavna ve?

irgen [66.181.191.65] 2019-03-11 13:39:40

buu harluul..opshor danstai garuudiin talaar yvsan bolovuu gej bodoj bna...

Зочин [66.181.161.39] 2019-03-11 09:45:03

yum guij l halaav.ajilchin avah uu gej l halaav daa.eruul l yavaasai

Зочин [43.228.131.110] 2019-03-11 05:59:31

Лүндээжанцан Оюунчтиэг хоёр илүү байна. Оронд нь Суиъяабазарыг явуулах хэрэгтэй байж дээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.