ВИДЕО: Францын “The Voice” шоунд “Жаран цагаан адуу” дууг дуулав

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц улсын “The Voice шоунд оролцсон Лили Чун хэмээх эмэгтэйн дүрс бичлэг олон нийтийн хүртээл боллоо. Тэрээр “The Voice” шоунд Монгол улсын Урианхай ардын дуу “Жаран цагаан адуу” дууг дуулснаар дөрвөн шүүгчийг эцсийн мөчид эргүүлэн харуулж чадсан юм. Уг дуунд Монголын хязгаар нутгийнхны сэтгэлийн илрэл, тэдний хүнд хэцүү амьдралын эрээн барааныг өгүүлэх бөгөөд ард түмэн Манжийн түрэмгийллийн үед үр хүүхэд, эцэг эх, найз нөхдөө хэрхэн харамсалтайгаар алдаж байсан болохыг дууны утгад шингээж өгсөн гэдэг.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.49] 2020-11-16 10:51:29

сайхан дуу юм даа

Х.Хонинхүү [64.119.23.146] 2020-07-14 10:22:01

Энэ дууг энэ жилийн наадмаар туйлын баясгалантай цоглогоор дуулаад байдаг нь ямар учиртай юм.Энэ чинь манай монголчуудын найран дээр дуулж болдоггүй дууны нэг шүүдээ. Зүүнгарын 480 шахам мянган хүнийг хүүхэд эмэгтэйчүүд ялгалгүй яргалсан гунигт явдын тухай дуу .Айлын найран дээр ийм дуу дуулвал хөөгдөж гарна. Гэрийн эзний аминд цөвтэй, айл гэрийн ажил үйлс доройтоно гэж сэжиглэдэг байжээ.

Зочин [64.119.17.49] 2019-03-12 08:02:59

60 цагаан ХОНЬ гэдэггүй билүү ?

Зочин [140.112.103.127] 2019-03-11 07:51:17

Манай хүн жоохон цоглог дууллаа гэхдээ яахав яахав гоё дуулсан. Халх ойрдын дайны тухай дуулсан, маш гунигтай эмгэнэлтэй дуу, сонсохоор уйлчих гээд бдаг дуу. Манжууд Зүүн гар түүний дотор байсан алдарт Зэлмэ Сүбээдэй жанжидын овог Урианхайн 10 түмэн дээр геноцид хийж хүйс тэмтэрч, үлдсэн хүүхэд охидуудыг халх даяар тараан суулгасан. Монголчууд хэзээ ч дотороо хагарч болохгүй гэдгийг дам харуулсан түүхт дуу. Оросууд уралын нуруунаас зүүн тийш давшиж Монголын нутаг сибир, байгал нуурыг эзлэхээр товтолсон тэдтэй халхууд байлдаж байхад хажуунаас нь зүүн гар галдан бошигт халхуудруу довтолж урважээ, халхууд иргээд зүүн гартай байлдаж, оросууд одоогийн сибир байгал нуур, солонгос хүртлэх газар нутгийг сул авчээ: Игээд халхууд зүүн гарыг дарахын тулд манжитай гэрээ хийж холбоотон болж даагаар орж зүүн гарыг мөхөөжээ. үр дүнд нь монголчууд дэлхийн газарын зурагаас 300 жил арчигдсан. Оросууд алтай, сибир, байгаль нуур, туваа, хятадууд өвөр монгол, дээд монгол, шинжан, төвийг сул авчээ

Зочин [64.119.23.146] 2020-07-14 10:23:31

Халх ойродын дайны тухай биш Манжийн залхаан цээрлүүлэлтийн тухай дуу л даа.

Зочин [202.179.31.29] 2019-03-11 09:34:36

Манжид эхлээд 300 ЖИЛ ДАРАА нь 200 жил дарлагдсан гэж худал ярьдгаа болих хэрэгтэй. Википэдиа дээр бол Өвөр монголоос бусад нь Манжийн нөлөөн дор 100 жил байсан гэсэн газрын зураг байгаа ! Өвөр Монгол харин 17-р зуунд эзлэгдсэн нь үнэн.

Зочин [103.57.93.55] 2019-03-11 09:08:08

энэ дууны шүлэгийг нь бичээд өгвөл их баярлана аа

цэцэг [103.57.93.55] 2019-03-11 09:05:40

энэ дууны үгийг мэддэг бол бичээд өгнө үү .дуулаж байхыг нь сонслоо шүүгчид гайхаад л юу яваад байна гэсэн шиг .nymjav_naran@yahoo.com энэ хаягаар дууны үгийг нь бичээд явуулвал их баярлана аа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.