Ким Жон Уны ахыг хөнөөсөн хэрэгт  буруутгагдсан бүсгүй суллагджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан бүсгүй эрх чөлөөтэй болсон талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр 26 настай, индонези бүсгүй Сити Аисьиг суллах шийдвэрийг Малайзийн шүүх гуравдугаар сарын 11-ний гаргасан байна.

“Би үнэхээр их баяртай байна. Намайг өнөөдөр ингээд л суллачихна гэж огт бодсонгүй” хэмээн бүсгүй Индонезийн Элчин сайдын яаман дээр ирэх үедээ сэтгүүлчдэд ярьжээ.

Прокурор бүсгүйг ялласан тогтоолыг эргүүлэн татах тушаал өөрт нь өгсөн гэж мэдэгдсэн ч үүний шалтгааны талаар ам нээсэнгүй. Түүнчлэн шүүх буруутай этгээдийг бүрэн цагаатгах талаарх өмгөөлөгч талын хүсэлтийг хүлээж аваагүй гэнэ. Шүүгчийн мэдэгдснээр хэрэгт холбоотой шинэ нөхцөл байдал үүсвэл бүсгүйг дахин шүүхэд дуудаж болзошгүй юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, өмгөөлөгч тал Ким Жон Намыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан өөр нэг бүсгүй болох Зоан Тхи Хыонгийн хэргийг мөн дахин хэлэлцэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Өмгөөлөгч тал хоёр бүсгүйг Хойд Солонгосын тусгай төлөөлөгчдөд “мэхлэгдэн”, тэдний гар хөл болсон гэж баталж байгаа юм. Бүсгүйчүүдийг төөрөгдөлд оруулсан, тэд өөрсдийгөө телевизийн нууц дурант цэнгээнт нэвтрүүлэгт оролцож байна гэдэгтээ итгэлтэй байсан гэж тэд хэргийн мөрдөн шалгалтын үеэр батлаж байв.

Эргэн сануулахад, 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала-Лумпурын нисэх буудал дээр хүн амины хэрэг гарсан юм. Энэ хэргийн хохирогч нь Ким Чоль нэртэй паспорт бүхий Хойд Солонгосын иргэн байв. Харин энэ иргэн үнэндээ Ким Жон Нам буюу Ким он Уны ах байсан гэж Малайзийн цагдаагийнхан удалгүй мэдээлсэн юм. Хохирогчийн биен дээрээс олон улсын химийн зэвсгийг хориглох конвенцоор хорьсон VX хорны ул мөр илэрчээ. Нисэх буудлын ажиглалтын камерын бичлэгт хоёр бүсгүй Ким Жон Намд ойртон нэг нь түүний анхаарлыг сарниулж байх зуур нөгөө нь нүүрэн дээр нь алчуур бүтээж байгаа нь бичигдсэн байв. Энэ алчуурт хорт бодис шингээсэн гэдэг нь тогтоогсон бөгөөд онгоцны буудал дээр Ким Жон Намын бие муудаж, улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Uk [115.164.55.154] 2019-03-13 14:00:49

Малайз улс ч энэ хэрэгт оролцсон байх магадлалтай

Б.Анандаа [202.179.25.112] 2019-03-12 10:10:35

Хар нийтлэл одоохондоо бичих ямар шаардлага байнааааааааааааа ямарч ач холбогдол өгөх юм

Зочин [178.197.239.101] 2019-03-12 09:28:08

Ха ха. Малайзын мэргэжил нэгтэнгүүд

Бэлтгэл офицер [203.91.118.180] 2019-03-12 09:02:47

Инээдтэй юм, яаж хэрэг шалгахаараа телевизийн шоу болж хувирдаг байнаа, Малайзын мэргэжил нэгтнүүдээ голж байна,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.