Гэр хорооллыг дэд бүтцэд холбох эхний ээлжийн төсөлтэй танилцлаа

Т.Хулан / Улстөр

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй хүмүүс өнөөдөр “Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төсөлтэй очиж танилцлаа. Энэхүү төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 220 нэгж талбарын 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөн, эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбожээ. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хэрэгжиж буй төслийн ажлыг сайшаагаад, цаашид ажлаа шуурхайлан, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь хэрэгжүүлэхийг захилаа.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан байна. Мөн тус хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, хиймэл нуур, гэрэлтүүлэг, камержуулалт иж бүрэн хийгдэж, 2019 оны 05 дугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй аж.

image

“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдол бүрэн үгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлөөр хангагдах юм.

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийцүүлэн нийслэл хотын гэр хорооллыг 3 бүсчилж хувааж хөгжүүлэхээр “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг НИТХ-ийн 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 14/01 тогтоолоор баталсан.

Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2,794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд 2017-2020 онд нийт 50 ширхэг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төвийг барьж байгуулах юм. Ингэснээр 17,500 нэгж талбарын 22,250 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоно. “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэд өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

image

imageimage


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2019-03-14 10:35:03

Улс эх орноо гэсэн сэтгэл байсан бол аль 10-аад жилийн өмнө гэр хороолол но хаус хороолол болох байлаа. Сэтгэл алга даа. Өөрийн аяганд будаа дүүргэх зорилготойгоор л ажиллаж байна. Аргагүй шүү дээ. Улс эх орны дээр байгаа хүмүүс нь ийм сэтгэлзүйтэй байхаар доодхуулд нь яг л тийм байна. Эхлээд хөгжил ярихаасаа өмнө нийгмийн сэтгэл зүйг бүтээмээр байна. Өөрөөр хэлбэл бүх нийтээрээ улс эх орныхоо сайн сайхны төлөө, хууль зөрчвөл хатуу хариуцлага хүлээдэг, хамгийн гол нь дээд бодлогын түвшинд популист хууль биш эх орны эрх ашгийн төлөө шийдвэр хэрэгтэй байна.

Sodnom [202.126.89.229] 2019-03-13 10:39:20

Хаана хаана хийхийг тодорхой суртачлаачээ

Зочин [202.126.88.41] 2019-03-13 16:25:07

Хайлаастад хурдан ийм төсөл хэрэгжээсэй.Хотод хамгийн ойрхон гэр хороолол шүү дээ.

Зочин [202.179.31.242] 2019-03-13 08:51:21

Баянзүрх дүүрэг хэзээ хөгжих вээ 5 р хороо Монел энэ ч худлаа байхдаа зам нь там боллоо засаг нэртэй нэг өвгөн бүтэхгүй ээээээээээээ

shine [77.150.245.7] 2019-03-13 04:29:40

shine hot shine haus horoololiin orchin bii bolgoj ailuudiig nvvlgej oruul .. huraaj avsan bvh hashaag buulgaj oijuul ... bitgii hurungu mungu vrj 3 jiliin nasgvi shavar dagznuud sanhvvjvvlj tusuvuur bvv togloo . ard tvmend noogdoj bui baigaliin baylagiig bvgdiig ni shine suurishiliin bvst zartsuul ..

Зочин [103.26.194.214] 2019-03-12 23:03:36

МОНГОЛ ТЁЛЁВИЗИЙН ОЙР ХАВИЙН АЙЛУУД ХЭЗЭЭ ХӨГЖИХ ВЭ .МЭӨ .ДУНДАД ЗУУНД АМЬДАРЖ БАЙНАА ДАРГА НАРАА АРАЙ Л ХҮЙ НЭГДЭЛ РҮҮ ОРЧИХСОНГҮЙ ЗАВААРААД БАЙЖ БАЙХ ЮМАА.

Зочин [103.57.93.131] 2019-03-12 19:38:08

Terelj ruu tavih juulchlaliin tz-aa davhar vagonii tezu-eer baruach

Зочин [59.153.112.178] 2019-03-12 19:24:11

Энэ ажлыг бүтэн жилдээ туршиж үзээд ялангуяа өртөг н бодитоор хэд болохыг тогтоох хэрэгтэй,гэр хороололд орлого багатай иргэд амдарч байгаа!! Хэрэв тэдэнд бодит зардлыг амижиргаанд н тааруулж улсаас хөнгөлөлт үзүүлбэл байшинд амдарч байгаа иргэдэд адилхан хөнгөлөлт үзүүлэхийг шаардах болно шүү!!!! Бид адилхан Монгол улсын иргэд шүү!!!

зочин [150.129.140.32] 2019-03-12 19:11:46

Бохирын умхий яах бол доо.

Зочин [122.201.31.177] 2019-03-12 18:28:49

Davhar bus

Зочин [122.201.31.177] 2019-03-12 18:28:35

Davhar duujin teever davhar guur

Иргэн [64.119.20.139] 2019-03-12 18:28:24

БОЛТУГАЙ !!!!! БОЛТУГАЙ !!!!!!!

Зочин [66.181.182.40] 2019-03-12 16:04:36

Д.Сумъяабазар чинь харин юм болгон дээр дэрвэлзэж явдаг болж дээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.