Нэн шаардлагатай эмнэлэгийн тоног төхөөрөмжүүд гардууллаа

Т.Хулан / Эрүүл мэнд

Япон улсын засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 8 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа. Тодруулбал судасны мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс ажилд ашиглах зориулалт бүхий мэс заслын зөөврийн рентген аппаратыг улсын нэгдүгээр төв эмнэлэгт гардуулан өглөө.

Мөн тус бүр нь 300 орчим сая төгрөгийн үнэтэй нийт 34 ширхэг хэт авиан аппаратыг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, улсын 1 р эмнэлэг болон 3 р эмнэлэг, ХСҮТ зэрэг байгууллагуудад хүлээлгэн өглөө. Энэхүү аппарат нь эх барих, зүрх судас, элэгний оношилгоо шинжилгээг хийх боломжтой дэвшилтэт технологи юм. Цаашид эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцлон хэллээ.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.104] 2019-03-13 01:26:19

Одоо эмч нар нь жоохон соёл сурж өвчтөнтэйгөө мэндэлж сур даа ! Ямар ч холбох сэтгэгдэл төрүүлэх юмгүй гэнэт тэс хөндлөн харж байгаад бизнес яриад явж болохгүй. Ийм сайхан аппаратны дэргэд сууж байж бүдүүлэг байж болохгүй.

Зочин [202.179.31.104] 2019-03-13 01:22:53

Сарангэрэл гэдэг худалч авгайг харахаар зэвүү хүрээд байна. Үхэж далд ордоггүй юм байх даа ! Яаж сайд хүн худал ярьчихаад юу ч болоогүй юм шиг зогсож чаддаг?

зочин [202.131.226.166] 2019-03-15 14:42:44

юунд ингэж хүнийг муухайгаар хэлдэг байна муу үг үйл хийнэ тэр бүр чинь будаа болж үржиж өөрдөөр нь ирдэг гэсэн

Зочин [202.179.31.104] 2019-03-13 01:20:02

Пөөх, бүх газарт нэг нэг шинэ хэт авиан аппарат өгч байна.

Зочин [124.44.20.30] 2019-03-12 22:06:40

Япончуудаас олон жил маш их буцалтгүй тусламж бараг л бүх салбарт авлаа. Тэгсэн мөртлөө оросуудын даалгавраар Халхголын байлданы ялалтын түүхэн 80 жилийн ойг тэмдэглэнэ гээд л хөөрцөглөөд байна уу даа? Энэ нь байлдаан биш хилийн мөргөлдөөн байсан юм биш үү? ичиж үхмээр юм аа... Япончуудад их баярлалаа.

Зочин [202.179.31.104] 2019-03-13 01:21:21

Хилийн мөргөлдөөн байсан бол жанжин нь цагаан хэрэм дээр оччихсон зургаа авхуулаад байдаг сонин л байна ! Японд тал засч болно. Гэвч түүхээ баллаж болохгүй.

Зочин [66.181.189.29] 2019-03-12 20:28:43

Ym ogool bhiin tegeel tiim ch ym bhgui hureltsehgui geel emnelguud

гарчигаа зөв бич [43.228.131.163] 2019-03-12 18:49:26

гарчигаа зөв бич


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.