Энэ сарын башёг Хакүхо, Ичиножёо нар тэргүүлж байна

М.Амаржаргал / Спорт

Осака хотноо болж буй мэргэжлийн сумогийн Харү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан боллоо. Их аварга Хакүхо М.Даваажаргал Дайшёог давж дөрвөн даваатай боллоо. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Миёогирюүг давж гурван даваа, нэг унаатай барилдааныг үргэлжлүүлж байна. Озэки Такаясү Эндог, Озэки Гойэдо Кайсейгээр тус тус дөрөв дэх даваагаа авлаа. Озэки Точиношин Нишигикиг давснаар даваа, унаа тэнцэж 2-2 болов.

Өнгөрсөн башёгийн түрүү бөх Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдрийн барилдаанд Митакүэмид унаснаар нэг даваа, гурван унаатай болов. Дөрөв дэх өдрийн барилдаан Такакейшёо, Хокүтофүжи нар барилдан Такакейшёо давснаар гурван даваа, нэг унаатай болсон бол Хокүтофүжи нэг даваа, гурван унаатай болов. Манай бөх Ичиножёо А.Ичинноров Окиноүмиг давж 4 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.196] 2019-03-14 03:30:45

Icho tolgoigoo ajiluulaldaa ene tom bie bnaa jaahan setgel dunduur l bnsa

Зочин [66.181.185.185] 2019-03-14 01:22:31

Ichinnorovt buh bolomj bdag. Haramsaltai n zorigtoi uurtu itgeltei bj chaddaggui n yalagdal blod bga. Tiimes ene sul tala hayad omogtoi zorigtoi iremgi turemgich bj bno. Buhnig yalna gesen gants bodoltoi bhad avarga tsol bol enuhend shu. Hichegerei. Burhanas aav eejes ugsun hovor turhig buren ashigla.

Зочин [103.111.68.3] 2019-03-14 00:30:24

ИНЧИННОРОВТ ДАГВААГИЙН ТАЛ ОМОГ ЗОРИГ ОЛДВОЛ Ч АЛААД ӨГНӨ ДӨӨ. УУРТАЙ, ОМОГТОЙ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ ДҮҮ МИНь.

Зочин [124.44.20.30] 2019-03-13 15:43:02

Ичинноров гуайд амжилт хүсье, их аварга болоорой. Мөнхбатын Даваажаргал гуай таны хацар руу урьд нь цохиад авлуу? эсвэл та руу муухай харлуу?

Зочин [122.201.22.38] 2019-03-13 10:55:55

Xakyxo Mongol cymocniddoo mun Icninnorovt bvv xatyyrxaarai Icninnoji mex taktik nemex xeregtei jin xetercen xyrd dytyy cetgel zvi zorigtoi bolcnixvol tvvnd amjilt irne

зочин [103.26.193.10] 2019-03-13 10:43:52

Ичинноров минь нэр байна зүс байна хичээж үзээрэй чи чадна бүх боломж байна амжилт хүсье.

Зочин [43.242.243.55] 2019-03-13 11:10:00

бас мангаа царай зүсээ ашиглаарай амжилт


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.