Хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай эсэхийг хэлэлцэж байна

П.Урнаа / Улстөр

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлэгт уг төслийн ажлын хэсгийн дарга, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын нэгдсэн холбоо, Хүний эрхийн комисс, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, хуульч, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын УИХ-ын чуулганаар танилцуулах бөгөөд хуулийн хамрах хүрээг өргөтгөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж үүссэн үеэс тооцох, суурь хэм хэмжээг тогтоох, хөдөлмөрийн харилцаанд бартмтлах зарчим, ажил олгогч, ажилтны эрх, үүргийг нарийвчлан зохицуулж өгчээ.

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2015 онд Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хөдөлмөрийн маргааны дийлэнх буюу 90.3 хувийг ажлаас буруу шилжүүлсэн, үндэслэлгүй халсан, цалингийн маргаан эзэлсэн бөгөөд энэ тоо 2017 онд 92 хувь, 2015-2018 оны дунджаар 89.5 хувийг эзэлж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд цалин хөлсний нэмэгдлийг зохицуулж өгөх нь зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Тиймээс энэ хуулийн зарим заалтыг боловсронгуй болгох хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн долоо хоногийн ажлын цагийн дээд хэмжээг тогтоох, цалингийн нэмэгдлийг тодорхой болгох, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг иргэдийн эрүүл мэндэд анхаарсан бодлого тусгах шаардлагатайг онцоллоо. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.


Сэтгэгдэл

zochin [139.5.216.67] 2019-03-14 09:10:35

mongold xunii xudulmuriig muljij baigaa shuu

ccs [202.179.24.210] 2019-03-14 07:02:27

mongoliin tsalin eron hanaach hvrdeggvi tsaling nemeh heregtei yalan guyaa huwiin hewshliin baiguullagiin tsaling tsalin gaigv awda bol hen ch gadaad opond ochij ajilj amidirii gj bodkuush d

Зочин [64.119.20.154] 2019-03-14 05:28:41

Хүвийн хэвшлийн Цалингийн доод хэмжээг нэмэх нь зүйтэй байна. Ер нь хувийн хэвшилд жижүүр харуулаар ажиллагсдын цалин хэт доогуур байна. Дандаа 3 ээлж байж илүү цаг, амралт баяр ёслолын цаг гэж боддоггүй.. Амралтын цалинг ажилласан жилд хамаатуулж боддоггүй хасдаг зэрэг нь хөдөлмөр мөлжиж байна...... Үүнийг анхаармаар юм даа.

ИРГЭН [124.158.88.8] 2019-03-14 05:10:59

МОНГОЛДОО ЦАЛИН АМЬДРАЛД ХҮРДЭГ БОЛЧИХВОЛ ХЭНЧ ГАДАГШ ЯВЖ АЖИЛЛАХ СОНИРХОЛГҮЙ БОЛНО. ЦАЛИНГАА НЭМЭЭД ИРЭХЭЭР АЖЛЫН БАЙРНЫ ӨРСӨЛДӨӨН НЭМЭГДЭЖ, ХҮН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ Л АЖИЛЛАХЫГ БОДНО..

Зочин [66.181.160.74] 2019-03-14 15:59:29

Би тѳрийн албанд жижүүр хийдэг сард 15 удаа 24 цагаар гардаг цалин 380000 авдаг тэхээр энэ зѳвүү

Зочин [202.179.31.104] 2019-03-14 05:03:04

ман-ынхан мэдлэг үнэхээр муу шүү. та нар сонгуульд ялъя гэвэл 49%, ждүчид 2-оо л яллачих.

зочин [202.131.245.69] 2019-03-14 04:38:39

үйлдвэр байх ёстой, төрийн албыг хувийн хэвшил татваараараа тэжээж байна гэж туйлширдаг эдийн засгийн хуучирсан онолоосоо салах хэрэгтэй. худалдаа үйлчилгээ үйлдвэрээс ч илүү орлоготой, төр ч өөрөө нэмүү өртөг бүтээдэг салбар ш дээ. Ер нь хэлэлцээд байх явдалгүй цалин хөлсийг нэмэх ёстой. тэтгэврийн хэмжээг ч гэсэн ядахдаа эхний удаа сарын цалингийн 80 хувьтай тэнцүүлж тогтоовол ажил эрхлэлт ч тогтвортой болно.

зочин [103.212.117.12] 2019-03-14 04:27:12

Үйлдвэргүй улс оронд ямар юмныхан хөдөлмөрийн хуули,цалингийн тухай ярих юм бэ.

зочин [202.131.245.69] 2019-03-14 04:41:28

үйлдвэргүй жигтэйхэн баян цатгалан, өндөр цалинтай улс орон зөндөө байгааг чи юу гэж тайлбарлах вэ? хуучин мэдлэгээ шинэчилээрэй за юу.

Зочин [202.179.31.104] 2019-03-14 04:24:37

Төгрөгийн ханш ингэж унагахаа болиоч. Сая л нэмсний хүчинд дагаад бүх юм нэмэгдсэн.

Зочин [202.179.31.104] 2019-03-14 05:01:35

уг нь ашиг буюу борлуулалт удаан хугацаанд нэмэгдэж байж цалин нэмдэг юм.

Зочин [202.179.31.104] 2019-03-14 05:00:24

Үхсэн хойно монголчууд 100 хувийн ашиг хийх гэж чармайдаг болоод амжилтанд хүрдэггүй ам. Гадаадад үйлдвэр бол 10 %-н л ашиг тооцдог. монгол бараа хэрэггүй дэмжих ч үгүй. хэн нь сайхан сэтгэлд таарах юм өгнө тэрийг л дэмжинэ. хэрэглэгч. өрөвдүүлэх тактикаар хол явахгүй.

Зочин [202.179.31.104] 2019-03-14 04:58:11

Нэмээд амжилтанд хүрээгүй эдийн засгийн уналтанд орж байсан гашуун туршлагатай гэдгээ мартсан уу. Хөдөлмөрийн хөлс ганц нэмэх чухал биш. гол нь Төгрөгийн ханшаа барих муутгахгүй байх хамгийн гол нь. Худлаа хоосон нэмсэн сургаар сонгуулийн амлалтаа биелүүлсэн царайлах гэж байгаа юм. Улсаа бод. Монгол үйлдвэрлэгчид олигтой юм хийдэгч юм шиг солиор за. Чанаргүй бүдүүлэг юм үнэтэй хийж зардаг тэдний бүтээгдэхүүн огт хэрэггүй. Зайлцгаа малаа маллаад амьдар !

зочин [202.131.245.69] 2019-03-14 04:40:20

дэмжээч гээд байдаг үндэсний үйлдвэрлэлийн хүмүүсийн орлого нэмэгдье гэвэл үнээ нэмэхээс өөр аргагүй байгааг ойлгодоггүй юм уу. хэтэрхий бага орлогод нь тохируулж чанаргүй хямд үнэтэй дотоодын бүтээгдэхүүн л байна ш дээ. цалинг хуу нэмэх хэрэгтэй.

Зочин [43.242.243.50] 2019-03-14 04:17:44

цалин нэмэхлээр эрээний хужаа нар дагаад барааныхаа үнийг нэмнэ .эдийн засгын аргаар барьчихаад байх шиг

Bi [175.100.48.27] 2019-03-14 04:03:23

Tsalingaa nemeed bolomjiin tsalintai bbl zalyychyyd gadagshaa yabj ajil xiixgvi mngoldoo l ajilaxiig bodno shv dee,Gadaadad ajillax nereer xereg tobogt orj xvnii nytagt amia aldaj bn shvdee,Myysain Toriin Tolgoi bolj LYIBAR XYLGAI xiideg xylgaichyyydaaaa


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.