“Дашваанжил” компанид зөрчил, дутагдлаа арилгах шаардлага өглөө

П.Урнаа / Орон нутаг

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бор-Өндөр сумын “Дашваанжил” ХХК-ийн АХЦС-38 салбарын үйл ажиллагаанд Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгуулжээ.

Шалгалтын явцад ажилчдын илүү цагийн нэмэгдэл хөлс олгохгүй байсан зөрчил илэрсэн байна. Улмаар дутуу олгосон илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажилчдад нөхөн олгуулахаар шийдвэрлэж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, хугацаатай албан шаардлага өгсөн аж.

Мөн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газруудын хоол үйлдвэрлэлийн бүх үе шатанд хоол хүнсний гаралтай хордлого, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах зорилготойгоор төлөвлөгөөт шалгалт хийж буй юм байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.