УИХ-ын даргын Швейцарт хийсэн айлчлал өндөрлөлөө

П.Урнаа / Улстөр

Швейцарын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхсан байна.

Эдгээр уулзалтуудаар хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэжээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан Оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан тухай асуудал хөндөгдсөн байна.

Энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тайлбарлахдаа, “Энэ нь зөвхөн төрийн албан хаагч, улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал юм. УИХ-аас авлигатай тэмцэх зорилгоор төрийн албан хаагчид болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Энэ хязгаарлалт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулаагүй улс орнуудад зонхилон хамаарч байгаа. Жагсаалтад тус улсыг багтаасан нь хоёр улсын харилцаанд, түүний дотор бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашигт сөргөөр нөлөөлөх учиргүй” гэжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар асуудлыг зохистой шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдээлсэн байна.

Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Даниела Стоффел хэлэхдээ, “Авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг Швейцар Улс Монголтой адил онцгой анхаардаг. Манай улс мөнгө санхүүгийн талаарх олон улсын стандартыг чанд мөрддөг. Тиймээс нэгдүгээрт, Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр орны хооронд ойрын үед байгуулах; хоёрдугаарт, 20 гаруй жилийн өмнө байгуулсан Давхар татвар ногдуулахаас зайлсхийх хэлэлцээрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулах, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч буюу Сангийн сайдыг Монгол Улсад айлчлуулах, энэ үеэр дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг тавьж байна” гэжээ.

Мөн манай талаас тавьсан Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамыг Монголд нээх, Швейцарын парламентад Швейцар, Монголын бүлэг байгуулах саналыг Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга, ноён Филиппо Ломбарди нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэх талаар Төрийн зөвлөлөөс онцгой анхаарахаа амласан байна.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын даргын Швейцарийн Холбооны Улсад хийсэн айлчлал амжилттай өндөрлөсөн аж.

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.104] 2019-03-14 09:55:33

За яамайдаа. Дахиад англиар илтгэл тавих вий гэхээс яс хавтайгаад байлаа шүү

zochin [77.154.224.212] 2019-03-14 09:23:23

diplomat haritsaa togtoogoid 50 60 jil bolsonch mongold elchingee neeh sonirholgvi shevtsar ... kkkk ene nairsag harilysaa mongoliin tsagaan zahtnuudiin zugaatsal geltei ..


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.