Ч.Тамир: Аж ахуй нэгж, байгууллагууд татвараас зайлсхийх зөрчлийг хамгийн түгээмэл үйлддэг

П.Урнаа / Хууль

Өнөөдөр гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, гааль дээр илэрч буй зөрчил илүү нарийн аргатай, зохион байгуулалтын хэлбэртэй болж байгаа талаар онцлов. 2018, 2019 онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд дахин давтагдаж, арга нь нарийсан зохион байгуулалттай болж буй аж.

2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт санаатай болон санаагүй хэлбэрээр Монгол болон гадаадын иргэдийн үйлдсэн 2,028 зөрчлийг илрүүлсэн. Эдгээрийн 63 нь урьдаас төлөвлөгдсөн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл буй юм байна. Ингэхдээ нийт зөрчил гаргасан иргэдээс 2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж авсан аж. Зөвхөн зөрчлийг илрүүлэх чиглэлээр гаалийн байгууллага ажилласнаар 8.5 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ. 2019 оны эхний хоёр сард гаалийн байгууллага 325 хууль бус үйлдийг илрүүлсэн байна. Үүний 15 нь гэмт хэргийн шинж чанартай үйлдэл аж. Мөн аж ахуй нэгж, байгууллагууд татвараас зайлсхийх зөрчлийг хамгийн түгээмэл үйлддэг байна.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираа хэлэхдээ “Зөвхөн 2018 онд 140 гаруй нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын иргэн Н хууль бусаар эм нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарсан байна. 400 хайрцаг, 3200 ампул дархлаа дэмжигч тарилга байсан аж. Тус тарилга нь Монгол Улсын эмийн бүртгэлтэй ч, гаалиар оруулж ирэхдээ төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээнд хамрагдаагүй, нуун далдлах замаар хийлээр нэвтрүүлэхийг завдсан.

Өнгөрсөн оны сүүлийн зургаан сард хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан 15 үйлдэл илэрсэн байна. Богино хугацаагаар аяллаар явсан, дунд хугацаанд сургалтад явсан, гадаад улсад уулзалтад явсан монголчуудын ачаа бараанаас мансууруулах бодис илэрсэн. Мөн энэ он гарснаар эхний хоёр сарын байдлаар хар тамхины хэрэгтэй холбоотой таван зөрчилтэй үйлдлийг илрүүлсэн. Иргэд хилээр орж гарахдаа дайвар ачаа авахгүй байх хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улсын иргэн Б, О, Н Нигер улсын иргэн А нар Тайланд, Герман, Нидерланд АНУ зэрэг улсаас хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан” гэв.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.157] 2021-03-18 03:51:03

Гаалийн байгууллагын ажилчид нь өөрсдөө орооцолдсон байдаг зөв зүйл рүү нь чиглүүлэхийн оронд өөрсдийн авилгалын тор луугаа чирдэг

Зочин [103.26.195.82] 2019-03-15 13:10:41

Авилга авдаг биздээ та нар

Зочин [150.129.140.65] 2019-03-15 11:20:29

Uurdsuu daramtlaad zovoodog baij baliar umnuud

Зочин [66.181.176.30] 2019-03-15 08:18:29

танай ажилчид хээл хахууль авахаа байсан уу

Зочин [122.201.23.226] 2019-03-15 08:11:34

татвараас зугтаах нь гэмт хэрэг шүү дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.