74.6 сая ширхэг үнэт цаас арилжжээ

Б.Гэрэлмаа / Эдийн засаг

Үнэт цаасны арилжаагаар 2019 оны эхний 2 сард 35.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 74.6 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 8.7 тэрбум төгрөгөөр өсөж, арилжсан үнэт цаас 66.5 сая ширхгээр өссөн байна.

Харин 2019 оны 2 дугаар сард 13.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 55.6 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 9.7 тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 52.5 сая ширхгээр өссөн байна. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2019 оны 2 дугаар сард 1.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 тэрбум төгрөгөөр буурчээ. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2019 оны 2 дугаар сард 21 457.8 нэгж болж, өмнөх сараас 126.6 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 341.8 нэгжээр өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2019 оны 2 дугаар сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.