Оюуны спортын тамирчид үнэмлэхүй ялалт байгууллаа

Б.Гэрэлмаа / Спорт

Энэ амралтын өдрүүд буюу 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Дэлхийн оюуны спортын холбоо (WISF) Цээж бодолтын олон улсын тэмцээнийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 7 улсын 360 тамирчин таван насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн харьяа Язгуур бага сургуулийн 4 тамирчин гурван насны ангилалд нь түрүүлж цом, алтан медаль, нэг тамирчин мөнгөн медаль тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгууллаа.

Тодруулбал, хамгийн бага насны ангилалд З.Сийлэн тэмцээий аварга болж М.Гэгээн-Оюун удаах байрт орсон бол 9-10 насны ангилалд өрсөлдсөн Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар цом, алтан медаль хүртсэн юм.

Тус тэмцээнд 360 тамирчнаа манлайлан "Absolute Champion” буюу "Үнэмлэхүй Аварга" болж шилдгийн шилдэг тамирчнаар 10 настай Д.Хүслэн шалгарлаа.

Тэмцээний даалгаврыг хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэн үзэгчдийн талархлыг хүлээсэн тамирчнаар 6 настай З.Сийлэн тодорлоо. Учир нь тэрээр 0,1 секундын давтамжтай дэлгэцэнд анивчсан тоонуудын нэмэх үйлдлийг ганцаараа алдаагүй бодсон байна. Энэ удаагийн тэмцээнд Монголыг баг тамирчид бүгд медалийн тавцанд гарч зорилгоо бүрэн биелүүлсэн тухай тус академиас мэдээллээ.


Сэтгэгдэл

сүрэн [103.10.22.49] 2019-03-25 09:40:45

мундаг шүү та нар минь

Баяраа [203.91.115.246] 2019-03-25 05:04:23

Оюуны спортын тамирчин хүүхдүүд, хэдэн тамирчид маань л сэтгэлийг минь огшоох юм даа...

Зочин [192.82.64.216] 2019-03-25 04:43:44

Энэ улс оронд та нарыгаа л харж баясах юм даа. Амжилт хүсье

ҮҮНИЙГ Л ГАЙХАМШИГ ГЭХГҮЙ ЮМ БОЛ ѲѲР ЮУГ ГАЙХАМШИГ ГЭХ ЮМ ! [66.181.161.22] 2019-03-25 04:42:04

БАГАЧУУД НЬ УЛСЫНХАА НЭРИЙГ МАНДУУЛААД Л БАЙДАГ , ХАРИН ТОМЧУУД НЬ ЭСРЭГЭЭРЭЭ УЛСЫНХАА НЭРИЙГ УНАГААД Л БАЙДАГ ЦАГ ҮЕ БОЛОЛТОЙ ! ! !

hatnaagiin heden huuhduud .. [45.117.35.7] 2019-03-25 03:44:27

Hatnaagiin heden huuhduud l saihan medee duulgaj nulims tciilegnuuleh yumdaa.hurdan tom eh ornoo hugjuuleerei


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.