Үндэсний аваргын цуврал тэмцээнд Шонхорууд эхний хожлоо авчээ

М.Амаржаргал / Спорт

Үндэсний 21 аймгийн лигийн тэргүүн хэсгийн аваргын цуврал тэмцээнд Архангай Алтан Дорнодын Дайчид баг 2:0-ээр тэргүүлж байсан бөгөөд уг цувралын гурав дахь тоглолт МҮЭСТО-ы спорт зааланд боллоо.

Цувралыг тааруухан эхэлсэн Шонхорууд энэ тоглолтын эхний үеэс л эрч хүчтэй байж Дайчид багийн довтолгоог няцааж өөрсдийн оноогоо ахиулсаар байв. Улмаар гуравдугаар үе дуусахад Шонхорууд 100 оноог авч, өрсөлдөгч багтаа 64 оноо алдсан юм. Улмаар 114-100 харьцаатай Ховд Шонхорууд хожиж, цувралыг 2:1 болгож ойртуулж чадлаа.

Тус тоглолтод Э.Дөлгөөн 22 оноо, 18 самбар, 11 оновчтой дамжуулалт, 6 бөмбөг таслалт хийсэн онцгой амжилт үзүүлэв. Хоёр багийн дараагийн тоглолт маргааш буюу лхагва /2019.03.27/ гарагт МҮЭСТО-д болно.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.