ТОЙМ: Хариуцлага алдсан ч “ховхордоггүй” хуультай байсан Шүүх, УЕП, АТГ-ын дарга нарыг хариуцлага алдвал ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ чөлөөлдөг хуультай болов

П.Урнаа / Улстөр

“Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй”, “Хууль шүүхийн байгууллагын хараат бус байдалд халдсан, халдаагүй” гэх түмэн янзын хардлага сэрдлэг, эргэлзээ таамаглал хөвөрсөн долоо хоног болж өндөрлөлөө.

Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ -өөс гэмт хэрэгт холбогдсон, хариуцлага алдсан АТГ-ын дарга, Ерөнхий шүүгч, УЕП-ын асуудлыг зөвлөмж хэлбэрээр парламент руу оруулдаг байх хуулийн төслүүд батлагдсан. ҮАБЗ-д төрийн гурван өндөрлөг /Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд/ багтдаг.

Ингэснээр холбогдох хуулиудад орсон өөрчлөлт шууд байдлаар хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга уржигдар хоёр зарлиг гаргаж, прокурорын байгууллагын удирдлагууд болон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал байв. Ингэхдээ Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн бол Улсын ерөнхий прокурор, прокурорын орлогч нарыг албан тушаалаас нь огцруулсан.

Хуулинд өөрчлөлт орсноор Ерөнхийлөгч болоод ҮАБЗ-ийн гурван гишүүн дур мэдэн томилгоо хийхгүй. Өөрөөр хэлбэл, томилгоо хийдэг эрх бүхий хүмүүст буюу УИХ-д зөвлөмж хүргүүлж байгаа болохоос томилгоог ҮАБЗ хийхгүй юм. Тухайлбал АТГ-ын дарга зэргийг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар томилдог билээ. Албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг ч мөн эрх бүхий байгууллагатай нь зөвшилцөж шийдвэрлэнэ. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхдээ Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-д, АТГ-ын даргыг түдгэлзүүлэхдээ УИХ-д тус тус ҮАБЗ -өөс зөвлөмж хүргүүлж зөвшилцөх замаар шийдвэрлэх юм.

ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт дор дудсан агуулга бүхий 46.6.4 дэх заалт нэмсүгэй.

“46.6.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан.

-Прокурорын байгууллагын хуульд тухайлбал томилдог чөлөөлдөг гурван заалт байгаа юм. Одоо дөрөв болж нэмэгдээд ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан тохиолдолд чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэж нэмжээ. Прокурорыг Ерөнхийлөгч томилдог. Ерөнхийлөгч зөвлөмжийг аваад хариуцлага алдсан гэж үзвэл УИХ-тай зөвшилцөхгүйгээр прокурорыг шууд чөлөөлнө. Харин томилохдоо зөвшилцөнө.

Одоогийн хуулиар Ерөнхий прокурорыг “Одоо прокуророор ажиллаж байгаа, хуульчаар арван жил ажилласан, 35-аас дээш настай хүн” сонгогдох заалттай. Тэгвэл хуульчаар арван жил ажилласан гэдэг шалгуурыг хангалтгүй гэж үзсэн учир “прокурорын байгууллагад арван жил ажилласан туршлагатай хүнийг томилдог байхаар” нэмэлт өөчлөлт оруулжээ.

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

“22.4 Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ-д оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

-АТГ-ын дэд дарга, болон дарга нар авлигын эсрэг ажлаа хийхгүй байна гэж ҮАБЗ-өөс үзвэл зөвлөмжөө УИХ-д хүргүүлнэ. Авлигын индекс өссөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх хүсэлтийг УИХ-д хүргүүлнэ. Томилох эрхтэй байгууллага нь өөрсдөө хэлэлцээд шийднэ. Санал нийлэхгүй бол тэр хүн суудалдаа л үлдэнэ. Хариуцлага алдсан гэж үзвэл бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцордог болно.

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

17.1.Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дор дурдсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ:

17.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан.

“17.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Ажлын алба нь шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлнэ.

18.5.Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, аливаа нэг этгээдийн талд шүүхийг үйлчлүүлсэн буюу үйлчлүүлэхээр дарамт үзүүлсэн нь Ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно. Түүнчлэн энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ.

-Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт орсон. ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар хэрэгт шалгагдаж байгаа болон авлига авсан шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ шийднэ. Ерөнхийлөгч шийдэхгүй. Мөн зөвлөмж нэгэнт гарсан бол заавал хэлэлцэнэ. Ажил албан тушаалын хариуцлага алдсан бүх шатны шүүгч нарыг хугацаанаас нь өмнө огцруулж, хариуцлага тооцож болно. Ингэхдээ гурван жилийг нь хүлээхгүйгээр огцруулж болно гэж өөрчлөлт оруулжээ. Томилгоо хийх эрхтэй байгууллагууд нь өөрсдөө шийднэ.

Ийнхүү өөрчлөгдсөн хуулиар даргын сэнтий суудалд үүрд залрах юм шиг сэтгэж, хүний эрх, эрх чөлөөнд халдан, ёс бус авирлаж явсан хууль хяналтынхныг айдас хүйдэст автуулж, чичрүүлэв. Түүнчлэн “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэх нэрийдлээр олон сар, жилээр хэргийг дардаг, хаадаг боодог байдал хязгаарлагдах бололтой. Учир нь дарга нарын ажил урагшгүй, ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан хэнийг ч БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ албан тушаалаас нь огцруулж, сандал суудалтай нь ХАРИУЦЛАГА ярьдаг болчихлоо.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.147] 2019-04-02 11:36:07

Huulich nertei, umguuluh erkh avchihsan heseg gulugnuud b aa Tom tom dugardag novshnuudin erkhig ni hasah heregtei b a shuu! Hunii erkh, erkh chuluug zurchsun huuli bus uildlig ni harj medseer baij ... Erkh medlig 3 han hun avsan ni buruu UHTS d handana geed hutsaj boloh uu Iim yos zuigui umguulugch nertei ongiroo batsaanuudig yah uu

Зочин [122.201.21.185] 2019-04-03 08:08:55

canal 1 banana

Zi [203.172.126.3] 2019-04-01 23:46:43

Zi giin medee.mn iin Medee oilgomjtoishuudee, unshihaas ch oi gutaj baina, garchignaas l oilgomjtoi

Чинбаа [43.242.241.210] 2019-04-01 18:44:22

Буруу, маш аюултай хууль баталсан гэдэгт итгэлтэй байна. Ховхордоггүй албан тушаалтнуудыг ховхлохын тулд өөр хэлбэрийн түр, хугацаатай хууль баталж болох л байсан. Яаран сандран, цочирдуулан байж баталсан хууль бол бушуу туулай борвиндоо баастай, яарвал даарна гэдгийг л харуулах байх даа. Бид морь унасан толгойгүй этгээдүүдээр удирдуулж байна. Яавал морь унасан толгойтой этгээдийг сүлдэндээ залах вэ та минь ээ бод бод бас дахин бод. бодоцгоо ...

иргэн [112.72.11.67] 2019-04-01 13:57:13

баярлаж байнаа. бирднүүдэд тухай бүр нь хариуцлага тооцож байх хэрэгтэй. одоо элбэг дуракыг хорьж шалгамаар байна шүү

Иргэн [202.131.228.50] 2019-04-01 13:27:55

Ингэж л төр засаг маань ажиллахгүй бол Монгол төр минь авилга, шудрага бус зүйлд автагдаж гүйцлээ. Нм хамаарахгүй ажиллаж байгааг зүйл бүрээр дэмжих хэрэгтэй. АН-ын даргын амнаас..." ийм зүйл байсар ирсэн байх ч болно" гарна гэдэг гутамшиг. Энэ хүн АН-ын дарга уу???? Ядаж намын үзэл баримтлалаа ч мэдэхгүй. Хайран нам.

Зочин [66.181.180.124] 2019-04-01 10:10:37

батзандан оюунэрдэнэ аюур зэрэг шударга гишүүддээ баярлалаа төрд хулгай нүүрлэсэн энэ үед ү ндсэн хуульд харшлах өөрчлөлт оруулах байтугай үндсэн хуулийн хэрэгжилтыг түр зогсоох арга хэмжээг бусад улсуудад авгийм эсрэг ярьсан гишүүд та нар эх орончид биш шүү дахин сонгогдохгүй

Zochin [123.179.15.45] 2019-04-01 09:59:47

100% ZUV

Зочин [103.111.68.3] 2019-04-01 09:58:39

ОВООДОО НЭГ ТӨРТЭЙ УЛС ЮМ ШИГ ШИЙДЛЭЭ. ОДОО ОЛИГТОЙХОН ОРОНД Нь ТАВИЧИХ ШУДАРГА ГАР БАЙНА УУ? ХУЛГАЙЧДЫН ЕРТӨНЦӨД ЭРҮҮЛ АМьТАН ТОГТОДОГГҮЙ АЮУЛТАЙ.

Өвган бичээч [202.179.24.29] 2019-04-01 09:08:40

Зөв ажлын төлөө, төрийг бохироос цэвэрлэхийн төлөө,төрийн гурван өндөрлөг нэгдэж ажиллаж байж л амжилтад хүрнэ,булхай луйвар,мафижсан олигархуудыг ялна.Цаашид хэрхэхээ мэдэхээ байчихсан,төрийн шудрага байдал алдагдаж,хүн ард бослого дэгдээхэд л бэлэн болох дөхөж байгаа энэ үед нам харгалзахгүй та нар минь шудрага чигрүү хөл нийлүүлэн алхалаа.Одоо нэгэнт эхэлсэн энэ их хэргийг нэг хором нэг минут ч зогсоож болохгүй.Авилга,хүнд суртал төрийн албаны дээд,дунд \Яам\,доод\Дүүрэг,хороо,сум\ бүх шатанд 20 гаруй жил хогийн ургамал мэт бүрхсэн.Энэ бүхнийг туулсан байхахд төр цэвэршиж,ард түмний амьдрал дээшлэж,эх орон минь хөгжинө.Харин цаашид намууд байх л биз гэхдээ аль ч нам үнэхээр танигдсан шудрага,ажил хэрэгч,хулхи санаагүй хүнийг л гаргаж өрсөлдүүлье.Аливаа мууд нэр орсон хэнийг ч 2020 оноос сонгуульд өрсөлдүүлэхээ зогсооё.

Зочин [122.201.21.185] 2019-04-03 08:11:31

Demjij baina

ir'gen [66.181.188.85] 2019-04-01 08:55:47

YORONHIILOGCH ASAN ELBEGDORJ,AN。IIN DARGA ETDENE,HALZAN ERDENEBAT METIIN HULGAICH NAR ESERGUUTSEED UHEH GEED BAIGAAG BODOHOD ZOV SHIIDVER BAINA GEJ BODOV BI。

Зочин [202.179.26.26] 2019-04-01 03:51:39

Цаг үеэ мэдэрч ойлгосон зөв шийдвэр. Дараа нь хуулиндаа маш оновчтой,гаргалгаатай чанартай,зөв хуулиудыг ард түмнээрээ хэлэлцүүлж батлаасай

Зочин [112.72.11.105] 2019-03-31 17:05:03

Jdv gej yaridag uls boliyo ter ih hohirol uchruulsan uym baihgvi ternees ih yum zunduu baihad

Зочин [112.72.11.105] 2019-03-31 17:01:22

Elbeg hulgaichiin tavisan gulugnvvd iig bvgdiig ogtxruul novsh

Ганбаа [202.131.225.197] 2019-03-31 11:21:17

100 % ЗӨВ

Зочин [174.102.210.34] 2019-03-31 10:22:09

Yamarch niigemd iim gaj zuil baij bolgohgui. Tomilson ezendee zutgedeg uhamsargui novshnuudiig shuud zailuuldag togtoltsoo ni zob medeej hereg!

Zochon [64.119.26.249] 2019-03-31 07:52:26

Enkh amgalan bur neg tegeh geed bsiinmaa .Peedegneed l . Baiguullagiin ner mergejliin ner baastai hutgasan muu shaar .

иргэн Л [203.91.118.180] 2019-03-31 00:17:07

зөв алхам хийгдэж байна. Авилгын эсрэг эхний том алхам энэ байна. Одоо хууль хяналтын байгууллага ажлаа хийх л үлдлээ авилгачдын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж, үйлдсэн гэмт хэрэгт оногдох хариуцлагыг хүлээлгэж эхлэх хэрэгтэй. Тэр цаг Монгол Улс хөгжиж, төрийн үйл ажиллагаа эрчимжиж, хөгжих, сайн сайхан орчин бүрдэх нөхцөл боломж бүрдэнэ.

Zochin [139.5.218.211] 2019-03-30 22:52:02

Huuli zorchood hugatsaagaa duusgah geed Elegdorjtonguudiin bogsiig. doloogood shigdchihdeg ene. Jishgiig oorchloh ni tuiliin zov

зочин [202.9.43.12] 2019-03-30 21:59:46

шүүх прокурорын дур зоргоороо аашилдаг нөхдүүд жаахан ч гэсэн цочироо авсан байх түүний эвээл хамгалалтан дор луйвар хулгай хийдэг нөхдүүд их эсэргүүсэл үзүүлж байгаа нь ерөнхийлөгч зөв алхам гэж дэмжиж бн

zochin [202.126.89.244] 2019-03-30 21:55:19

zub zuitei shiidber gargasan erunhiilugch oboodoo.bavrlalaa.dandaa gemt etgeeduudiin gar hul bolj abilga mungu shunaldaa idegdsen huuliinhun umguulugch nertei hutgan uimuulegc zabshigchdaas bolgoomjlooroi ard irgedee.uneheer dabarsan zobson vdarsan humuusees mungu nehej amidral ahuig ni ulam suiruulj doroituuldag archaagui huuliin bakai umnuudaas seremjleerei aldsan hohirson vdarsan humuysiiig shuldag archaagui hulichid umguulugchduus humuusiin hohirlig garguulah heregtei.mungutri humuustei haritsdag archaagui huulichid shuugch turiiin albanihan tsagdaa umguulugchid hudalch hulgaich erh medeltniudees tumnee abarch tedend amidral itgel setgel uram hairkatsgaav humuusee.buzar muuhai hutgan uimuulegch huulichid umguulugchdiig uter turgen zailuulj uurchluh heregtei.erh medeltnuuded daldaganaj tedend uilchildeg hamgiin archaagui abilgad idegdsen arachaagui nobshiin huulichdaas aed irged hohirson olon tumnee abartsgaavhohirson irgediin nuhun olgobrig garguulj tedend amidral belegle shudarga

Зочин [202.126.89.244] 2019-03-30 21:31:57

ТЭР БИЧЛЭГ ГЭЭД БАЙГАА ЮМАА ҮЗҮҮЛВЭЛ ҮЗҮҮЛ МОНГОЛЫН НИЙГЭМ ТЭР ЧИГЭЭРЭЭ УУР БУХИМДАЛТАЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЭН БОЛСОН ШАТЫГ ДООРООС БИШ ДЭЭРЭЭС НЬ ШҮҮРДДЭГ ЮМ ДАА

Зочин [202.126.89.248] 2019-03-30 20:19:35

Бөөн хууль дүрэм батлаж бгаад солисон чинь ориг ЖДҮХС гаас хуссан прокурорыг нь үлдээгээд ЖДҮХС аас хуссан хулгайч УИХ ын эрхэм гишүүдийг шалгуулах гээд үлээчих юм даа

Зочин [64.119.25.47] 2019-03-31 08:49:06

Chi dut. Hulgaichudin hergig des darallar n shiidej hariutslagig n totsoj shaardlagataig n zohih yalig uguh medej. Ehled tolgoi talas n hulru n shuurdej bna.

Зоч [66.181.160.79] 2019-03-30 19:59:33

6 жил намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэж явдаг байсан юм боловуу. Ер нь хууль хүчнийхнийг 70 кг- ээс доош жинтэй байх гэх мэт өөрчлөлт хий

Зочин [150.129.140.25] 2019-03-30 17:32:50

монгол улсад ардчилсан нийгмийн үнэт зүйл гол зарчим амин сүнс аль ч байхгүй ардчилсан нийгмээс бид зөвхөн нэрийг нь л зээлдэж хэргэлж байна хоосон ардчилал ярьсан хууртсан гэнэ монголчууд минь төрийн байгууллагууд коммунист тогтолцоотой коммунист зохион байгуулалттай байгаа болхоор энэ нийгэм ялзарахгүй яах юм бэ хэн дуртай нь юу дуртайгаа хийж байна ирэгдээ эрүүдэн шүүнэ хэлс хэрэг хүлээлгэнэ тамалж яргалана хэдэн мянгаар нь тамлан зовооно гөлөг шиг буудан ална хэн ч хариуцлага хүлээдэггүй хүлээлгэж байна гэж хэн нэгнийг ээ намнана

Зочин [202.9.42.62] 2019-03-30 16:22:23

elbegdorjiin bayn ulgiin prokuroruudiig

зочин [202.126.89.19] 2019-03-30 15:30:42

Шинээр томилох хүмүүсээ бусдын гар хөл болохооргүй ,чадвар туршлага сайтай байгууллага дотроо нэр хүндтэй шудрага хүмүүсийг олж сонгох хэрэгтэй.Хэн нэгний шахаасаар өөрсөддөө үйлчлэх дарга болох дуртай сулхан хүн томилвол прокурорын байгууллагын ажил явахгүй.Туршлагатай сайн прокурорууд олон байгаа биз дээ.

үхэр [64.119.19.18] 2019-03-30 14:43:37

топороо нямдоржоо зайлуулаачээ

Зочин [122.201.21.185] 2019-04-03 08:15:56

Nyamdorjoos ih aitsgaaj baina daa. Ter hyn mongoliin ard tumnii toloo henii ch hiigeeguig hiichihsen, tuuniig gutaan doromjloh uil ajillagaa chin yavahaasaa ongorsoon HULGAICHUUD AA!

Zochin [202.9.43.214] 2019-03-30 13:35:48

Davj zaaldah erhgyi gedeg zaaltyig dood shatand hereglehgyi gesen zaalt oruulah, davj zaaldaad dood shatny esreg shiidver gargahaar bol butsaah, butsaagdsan shuuhed khariutslaga tootsoh

эмээ [59.153.114.88] 2019-03-30 14:11:29

Ард түмнээс сонгогдсон УИХ таван удаа хорь гаран жил нэг хүнээр хууль зүйн сайдын албыг хашуулсан. Энэ бүх хариуцлагыг төрд буг болсон Исмэл тайжтаны хувилсан дүр Нямдоржид үүрүүлвэл сая шударга ёс тогтох болно. Их хурлын дарга байхдаа хууль засч хөөгдөж байсан хүнээр олон жил сайд хийлгэсний үр дүнг ард түмэн минь харж байгаа биз дээ. Эдгээр албанд хэний хэн гуай ч очсон энэ төрд бугласан чөтгөрүүдийг байгаа цагт шударга ёс тогтохгүй нь үнэн. Хууль зөрчдөг сайдтай, хууль зөрчдөг төрийн түшээдтэй , хууль зөрчдөг ерөнхийлөгчтэй байсацагт шударга ёсыг мөрөөдөөд ч хэрэггүй . Саяын энэ хуулийг зассан ажил бол тэдгээр чөтгөрүүд өөрийн утсан хүүхэлдэйгээ хянаж хяналтаас гарсан нэгийг нь ойр ойрхон сольж байх гэсэн заль мэх . Тийм биш гэжүү. Ард түмэн минь ухаантай байж өчигдөрийг санаж алсыг харцгаая л даа.

Зочин [112.72.11.124] 2019-03-30 13:24:58

Hariutslaga toots

Зочин [122.201.21.185] 2019-04-03 08:18:11

Nyamdorjid ULSIIN BAATAR ogohod ch bagadna. Aigaad uhlee

Зочин [122.201.21.79] 2019-03-31 07:20:42

Э нүүдийн гар хѳл болсон лүд барам байна чи

sonsogch [66.181.161.90] 2019-03-30 15:14:58

Ene chinii hereg bish

БАТ & БАТ [66.181.160.96] 2019-03-30 13:18:31

СОНГУУЛИАР 4 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ АРД ТҮМНЭЭС СОНГОГДСОН УИХ , УИХ ААС ТОМИЛОГДСОН ЗАСГИЙН ГАЗАР ТАРЖ , ОГЦОРЧ БОЛЖ БАЙХАД ХУУЛИЙН САЛБАР ТОЛГОЙЛСОН ХОЁР ГУРВАН НѲХѲР ОГЦОРЧ АЖИЛАА ѲГЧ ЯАГААД БОЛДОГГҮЙ БИЛЭЭ ? ? ? ѲѲ ЯАХАВ 6 ЖИЛЭЭ ДУУСТАЛ ЮУ Ч ХИЙСЭН , ЯАСАН Ч ДУР ГЭЭД УЛС ОРНООРОО АРД ТҮМНЭЭРЭЭ ѲРЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ХОНЬ ШИГ ДУУГҮЙ НОМХОН ХҮЛЦЭНГҮЙ ХАРААД БАЙЖ БАЙХ ХЭРЭГ ҮҮ ? ? ? ИЙМ ТЭНЭГ ЮМ ГЭЖ ХААНА БАЙХАВ ДЭЭ ? ? ? ХУУЛЬЧ НЭРТЭЙ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧИД ТА НАР ҮНДСЭН ХУУЛЬ , АРД ТҮМНИЙ НЭР БАРЬЖ МЭДЭН БУДИЛАЖ МАНАН ДЭГЛЭМ ОЛГИАРХУУДАД ҮЙЛЧИХЭЭ БОЛЬСОН НЬ ДЭЭР БАЙХАА ! ! ! ХУУЛЬЧ ГЭХЭЭР Л ХҮН БОЛГОН ИТГЭЖ ҮНЭМШИНЭ ГЭВЭЛ ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ !!! АРД ИРГЭД ѲѲРИЙН ГЭСЭН ҮЗХЛ БОДОЛ ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БОЛСОНЫГ ОЙЛГО , БАС ШУДАРГА ХУУЛЬЧИД ТА НАРААС ХАВЬГҮЙ ОЛОН ГЭДГИЙГ БАС ОЙЛГО ! ! !

Зочин [103.212.119.196] 2019-03-30 19:02:22

Тийм шүү.

зочин [103.57.94.56] 2019-03-30 12:52:30

Хуулийн засаглалыг ҮАБЗ ингэж арга хэрэглэхгүй бол хүрэлсүхийн хэлдэгээр хэнд ч дийлдэхгүй бсан шүү.арга буюу шүдгүй арслан шиг бсан гэдгийг ард түмэнд харуулж өглөө.дараа дараагийн шүүх засаглал ингэж ялзралд орох ёсгүй бөгөөд ҮАБЗ ийн нүд чих болж тэдний зарц биш биеээ дааж төр улсын өмнөөс үнэн ч шударга ёс зүйтэй ажлаа хийх хэрэгтэй.дур зоргоороо аашилж бсан хуулийн цоорхойг ашигласан хулгайч нарыг хуулийн өмнө сөхрүүлж ялын өгөх цаг болжээ

Zuv! [103.57.92.143] 2019-03-30 12:50:12

Daraagiin alham TSAAZIIN huuliig SERGEEH heregtei.

Зочин [103.111.68.3] 2019-04-01 10:01:22

ЦААЗЫН ХУУЛьГҮЙГЭЭР ШУДРАГА ЁС ТОГТОХГҮЙ, ЯАРАЛТАЙ СЭРГЭЭЖ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ, ТАРВАГА 1-РТ....

Zuv! [103.57.92.143] 2019-03-30 12:49:26

Duuguu baj,nuhatstai shiidver garagsan Erunkhiilugch ard irged,bid nariinhaa itge aldsangyui.Zuv. Putin yaadag bilee:ajlaa hiij chadahgyui bol j=hurungii n' huraagaad shuud haldag.Hatuu changa hyanalt BAIH estoi.Zadarsan,zavhragchdiig gagtshyy CHANGA huuliaar barih estoi. Daraagiin alham:YALIIG N' yryylj,shiitgeh.

Irgen [122.201.24.230] 2019-03-30 12:41:16

Edgeer humuust huuliin haMgiin hatuu yalyg nogduul. 3 ger bul, 3 ijii, 1 ger buliin heden huniig amidaar ni shataav, uhsen hoino ni ch sharilyg hunduj suudag yamar uv ulamjlal ve.

БАТ & БАТ [66.181.160.96] 2019-03-30 12:40:54

МАНАНГ ХАМГААЛСАН ЗАРИМ НЭГ ХУУЛЬЧ НЭРТЭЙ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧИД ҮНДСЭН ХУУЛЬ ЗѲРНѲ УХААНЫ ЮМ ЯРЬЖ БАЙХ ЮМ ! , НЭГД ЗѲРЧИХ ҮНДСЛЭЛ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ЭНГИЙН ИРГЭН Ч ОЙЛГОХООР БАЙНА ! , ХОЁРТ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ ГЭЭД УЛС ЭХ ОРНООРОО АРД ТҮМЭН ЧИНЬ БҮХЭЛДЭЭ ХОХИРОХ УУ ? ? ? ЯМАР БАЙЛАА Ч ХУУЛИЙН САЛБАРЫН ЭНЭ ГАЖУУДЛЫГ ИНГЭЖ ЗАСАХААС ѲѲР ЯМАР Ч СОНГОЛТ ҮЛДЭЭГҮЙГ БИД ХАРЖ БАЙНА ! ! !

Зочин [174.102.210.34] 2019-03-31 10:28:52

Zob demjij baina

Зочин [122.201.21.79] 2019-03-31 07:27:03

Идсэн эрүү хувхайрЧ Мѳлжүүлсэн толгой мѳнхѳрдѳг

zochin [202.126.89.215] 2019-03-30 12:36:42

Төргүй байлгах гэж худлаа ардчилал ярьж , замбараагүй байхад нь хулгай хийх гэсэн ардчилагчид бүгдээрээ шахуу ил болж байна. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад ерөнхий прокурор дараалаад бүгд хулгайч байсан байна шүү дээ!

БАТ & БАТ [66.181.160.96] 2019-03-30 12:30:54

ЭРҮҮЛ УХААНТАЙ , ДЭЭР НЬ УЛС ЭХ ОРНОО , ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ШУДАРГА ЁСЫГ ХҮСДЭГ , ХҮСЭМЖИЛДЭГ ХҮН БҮР ДЭМЖИЖ БАЙНА ! ! ! ХАРИН ЭСЭРГҮҮЦЭГЧИД МЭДЭЭЖ МАНАН ДЭГЛЭМИЙНХЭН ОЛГИАРХУУД ТЭДНИЙ ГАР ХѲЛ БОЛОГСОД ХАНЬ ХАМСААТНУУД ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ! ! ! ЭНЭ ШИЙДВЭР ХАРИН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ УС ТОС ЯЛГАРДАГ ШИГ САЙХАН ЯЛГАРУУЛАЖ БАЙГАА НЬ БҮР Ч САЙН ХЭРЭГ ! ! ! ! ! ! ! ! ! ! ХУУЛИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРСАН ХҮН БОЛГОН ТѲГС ХУУЛЬЧ БОЛДОГГҮЙ ! ! ! , ХАРИН Ч ҮҮНИЙГЭЭ БУРУУГААР АШИГЛАЖ ХУУЛЬ ЗѲРЧСѲН , ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ ХААЦАЙЛСАН АВИЛГА АВСАН ѲГСѲН ГЭЭД ЭХ ОРНООСОО УРВАГСДАД ҮЙЛЧИЛСЭН ТЭДНИЙ ГАР ХѲЛ БОЛСОН АРД ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААСАН НѲХДҮҮД МУНДАХГҮЙ ОЛОН БОЛЖЭЭ ! ! ! , БАЙН БАЙН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЖ МАНАНГ АВЧ ҮЛДЭХ ГЭСЭН ХУУЛЬЧ НЭРТЭЙ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧДЭЭС БОЛГООМЖИЛ АРД ИРГЭД ЭЭ ! ! !

zochin [112.72.11.120] 2019-03-30 12:22:40

Turiin alban haagch hariutslaga aldaj alban tushaalaasaa ogtsorvol umnu ni avch baisan tsalingaas ni dordohgui tsalintai ajild tomilj ajilluulna. Ajilgui baisan hugatsaaniih ni tsaling tusvuus nuhuj olgono gesen uursdiiguu hamgaalsan huuliin zaalttai shuu dee. Tegeheer ajlaas ni ogtsruullaa geed hariutslaga tsootschihjee gej oilgoj bolohgui. Turiin albanii huuli ni turiin albaniihnii hariutslagagui uil ajillagaag demjsen huuli baina lee.

Зочин [66.181.160.10] 2019-03-30 12:01:51

Төрийн хариуцлагатай алба хаших хүн огцороод зогсохгүй хариуцлага хүлээдэг байх ёстой.

Зочин [122.201.21.79] 2019-03-31 07:34:20

Ял хѳнгѳн байна Ярга уүйлдүүлсэн Хурцыг 25 н жилээр шийтгэ

Зочин [202.179.26.147] 2019-03-30 12:00:39

Тѳртэй улс юм байна. Монголын тѳр бат оршиг!

Зочин [174.102.210.34] 2019-03-31 10:30:29

Hurai hirai hurai!

Baatkaa [203.91.115.42] 2019-03-30 11:18:37

ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ОДОО ЭНЭ ЦАГ ҮЕДЭЭ ТОХИРУУЛАН МАШ ОНОВЧТОЙ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАНД ТАЛАРХАЖ БАЙНА!!!...АРД ТҮМЭН ХАЛУУН ДОТНООР ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА ШҮҮ!!!...ТӨР МААНЬ ЭЗЭНТЭЙ ЮМ ШҮҮ ГЭДГИЙГ ТА БАТЛАН ХАРУУЛЛАА!!!...ТАНД АМЬЖИЛТ ХҮСЬЕ!!!...ЯМАРЧ АСУУДЛЫГ УЛС, ЭХ ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ БОДОЖ ШИЙДВЭР ГАРГАХАД ЗӨВ ГАРЦ ОЛЖ БОЛДОГЫН БОДИТ ЖИШЭЭ БОЛСОН ШҮҮ!!!...

Зочин [202.179.26.26] 2019-03-31 18:22:11

Demjij bna

Зочин [174.102.210.34] 2019-03-31 10:31:04

Tiim shuu

Иргэн [139.5.216.61] 2019-03-30 11:18:06

Маш зөв эхлэл тавигдаж байна

Зочин [103.57.94.248] 2019-03-30 10:56:29

Энэ хууль маш зөв хууль. Энэ хүмүүсд бидэнд хариуцлага хэн тооцох юм гэсэн шиг аашилж дур зоргоороо авирладаг болсон нь нууц биш энэ хуулийг ард түмэн эсэргүүцээгүй хэдэн тооны улс төрчид л эсэргүүцэж байгаа

Зочин [150.129.143.185] 2019-03-30 12:23:56

худлаа ярь

Дамдин [203.91.115.42] 2019-03-30 11:06:47

Ер нь бол улс төрийн авилга авсан бол дахин хэзээч төрийн ямар ч албан томилохгүй байх хууль гаргах шаардлагтай байнаа

Зочин [150.129.141.89] 2019-03-30 10:55:44

бүх юм эрдэнэтэй холбогдчих юмаа.АТГ дарга Энхжаргал гэхэд Эрдэнэтийн цагдаад байхдаа сүр дуулиантай баривчилгаа хийж тодорч байсан байх юм. гэхдээ тэр нь зохиомол хэрэг болсон байдаг.

Irgen [202.126.89.165] 2019-03-30 10:40:02

Hariutslagagui ajilladag huul zurchdug ter buu hel avliga heel hahuuli avchihaad namaig hen shalgah um geed haldashgui haraat bus baidal huuliin batalgaa buren erh ntr gesen bambain door nuugdaj yalzarsan huuli shuuhiinhniig hugatsaanaas ni umnu tatdag baih heregtei, buulgaad zogsohgui deeremduulsen irgeded buznes mungiig ni butsaan ugch avilgachdiig shorond yavuulah heregtei!!!

Зочин [150.129.143.19] 2019-03-30 16:36:48

Зочин [103.229.121.41] 2019-03-30 10:30:03

Ард иргэд эсэргvvцэж байгаа юм огт байхгvй ээ!! Харин ч дуртай байгаа!! Хуулийн дарга нар л уурлаад байгаа юм! Даварч даам гарцан байсан шvvх, прокорынхныг жаахан журамтай болгохгvй бол арай дэндээд байсан юмаа!! Одоо шvvгчдийн цалинг бусадтай нь адилхан болго!! Захиргааны хэргийн шvvгч нар гэж дандаа том аж ахуйн нэгжvvдийн захиалгат хэргийг шийдэж том хахууль авсаар байгаад vнэн даварчихсан хэдэн гарууд байдаг юм!!

irgen [202.9.45.109] 2019-03-30 10:29:19

mash zov shuu....good president

Иргэн [139.5.219.121] 2019-03-30 10:21:48

Үнэнч шударга ажиллавал алба тушаал дэвшээд л, авлига хээл хахуульд орооцолдвол огцроод л явдаг байх хэрэгтэй.Ерөнхийлөгч асуудал оруулж зөв шийдвэр гаргууллаа. Харин одоо тавигдсан хүмүүс нь урьдах шигээ тавьсан хүмүүсийнхээ төлөө өмгөөлж хамгаалаад ажиллавал ямарч хэрэггүй. Үүнийг аяндаа цаг хугацаа харуулах биз ээ.

ядарсан нэг иргэн [139.5.219.121] 2019-03-30 10:14:30

Зөвөө зөв.Насаараа тэр албан тушаалдаа хүлээтэй юм шиг бна гэж юу байхав дээ..

Зочин [202.126.89.21] 2019-03-30 10:13:32

Hulgaich aluurchdiig al esvel shorond hii

иргэн [107.167.107.180] 2019-03-30 10:12:36

хууль цаазгүй юм шиг болчих байсан ерөнхиилөгчииг дэмжиж бна

Иргэн [139.5.216.61] 2019-03-30 11:17:57

Маш зөв шударга бусын хонгил нурах эхлэл ирлээ гэж ойлгож байна


71 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
71 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.