“Би нөхрийнхөө араас явлаа” хэмээн гэрээслэл бичээд амиа егүүтгэжээ
-23 НАСТАЙ ЭМЭГТЭЙ АЖИЛЛАДАГ ГАЗРЫНХАА ЦОНХООР ҮСЭРЧ, НАС БАРСАН БАЙНА-
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэгэн байгууллагын цонхоор эмэгтэй хүн унаж нас барсан тухай оршин суугчид мэдээллэв. Болсон хэргийг тодруулбал, тус дүүрэгт байрлах 23-р сургуулийн хойд талд 23 настай эмэгтэй Э нь "М ХХК"-ийн таван давхрын цонхоор унаж, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийн газраас эд мөрийн баримт гэх зүйл гурван ширхэг, гэрээслэл нэг ширхэг олдсон байна. Биднийг хэргийн газарт очих үед 23-р сургуулийн арын хэсгийг элсээр далдалсан байв. Талийгаач юуны учир гэрээслэл үлдээн ажилладаг байсан байгууллагынхаа цонхоор үсэрч, амиа егүүтгэх болов гэдгийг зарим эх сурвалжаас тодруулсан юм.
Эх сурвалжуудын хэлж буйгаар
23 настай Э гэх эмэгтэй таван давхарт байрлах байгууллагын цонхоор үүрээр үсэрсэн. Саяхан нөхөр нь Төв аймгийн замд явж байгаад авто ослоор нас барсан нь түүний хувьд маш хүнд цохилт болсон гэв.
Талийгаач ажилдаа ирэхдээ сэтгэл санааны гүн хямралтай байсан бөгөөд хүнтэй ярих чадваргүй байсан байна. Хэрэг гарсан өдөр ажил дээрээ ганцаараа үлдсэн байсан ба цаасан дээр гэрээслэл мэтийн зүйл бичиж үлдээсэн байжээ. Талийгаач “Би нөхрийнхөө араас явлаа, би ханьдаа маш их хайртай байсан” гэсэн утга бүхий гэрээслэл бичиж үлдээсэн гэх.
Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газар, Мөрдөн шалгах газар, Эрүүгийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид хамтран шалгаж эхэлжээ. Мөн хэргийн газраас олдсон гэх нотлох баримт болон талийгаачийн үлдээсэн гэрээслэлийг шинжилгээнд явуулсан байна. Одоогоор хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж байгаа аж.
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, иргэдийн хөдөө орон нутаг орчих нь нэмэгдэж байгаа тул иргэдийг хол замд гарахдаа тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангаж, сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулах үүднээс бид тус мэдээллийг сурвалжилсан болно.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА







































































Есдүгээр сард Монголд 73 мянган жуулчин ирж, өмнөх оны мөн үеэс 15 мянгаар буурчээ
Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны тов
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн
Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ