ФОТО: ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн Ц.Раднаа эх орондоо ирлээ

М.Амаржаргал / Спорт

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд боллоо. Монгол Улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, дөрвөн алт, дөрвөн мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлэн дөнгөж сая эх орондоо ирлээ. Амжилт гаргасан баг тамирчдыг үр хүүхэд хамаатан садан, дүү нар, нутгийн зон олон, Кёкүшүзан Д.Батбаяр болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл хүлээн авлаа.

Монгол Улсын тамирчдаас 85 настай Ц.Раднаа бахдам сайхан амжилтыг гаргаж өнгөрсөн амралтын өдрүүдэд ард түмнээ омогшуулж, огшоосон. Тэрбээр 400 метрийн зайд аваргын алтан медалыг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин аваргын алтан медалыг хүртсэн түүнээр бахарахгүй байхын аргагүй билээ. Түүний дараагийн амжилт 60 метрийн саадтай уралдаанд үргэлжилж, Итали, АНУ-ын тамирчдыг ялж алтан медалиа ихэрлүүлсэн. Тэмцээний сүүлийн өдөр уртын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж, төрийнхөө дуулалыг гурвантаа эгшиглүүлсэн.

image

Бид баг тамирчдын буух онгоцыг хүлээх зуураа эхнэр А.Пүрэвийн сэтгэгдлийг сонслоо “Монголын ард түмэн, хүүхдүүдийнхээ тус дэмээр хань минь өнөөдрийн энэ амжилтыг гаргалаа гэж бодож байна. Маш их баярлаж сууна. Амжилт нь ахиж, медалийн тоо нь ихсэх тусам баярлаж л суулаа. Баярлаад хэлэх үг олдохгүй юмаа. Монгол түмний минь буян заяа түшиж тэмцээндээ амжилттай сайн оролцоод ирлээ. Та бүхэндээ маш их баярлалаа” гэв.

-88 ОРНЫ 500 ГАРУЙ ТИВ ДЭЛХИЙН ТАМИРЧДТАЙ УРАЛДАЖ ХҮЧЭЭ СОРИОД ИРЛЭЭ-

image

Ингээд төд удалгүй ахмад тамирчин Ц.Раднаа онгоцны буудалын хүлээлгийн танхимд цугларсан хүмүүсийн алга ташилтан дор энгэртээ гурван алтан медалиа гялалзуулан гараа далласаар гарч ирсэн юм. Бид түүний сэтгэгдэлийг сонсоход “Ард түмэндээ баярлалаа, намайг ингэж сайхан хүлээж авсан сэтгэл их хөөрч байна. Би 30 гаруй жил хөнгөн атлетикийн спортоор хичээллэсэн. Мэргэжлийн биеийн тамирын багш хүн байгаа юм. Тэмцээнийнхээ бэлтгэлийг Улаанбаатар хотод хийсэн. Бэлтгэл сайхан болсны үндсэнд 88 орны 500 гаруй тив дэлхийн тамирчдтай уралдаж хүчээ сорилоо. Амжилт гаргасандаа баяртай байна. Эх орондоо баярлаж байна. Өмнөговь аймгийн нутгийн зон олондоо баярлалаа. Манай нутгийн хөнгөн атлетикийн спортын төрөлд улсдаа нэлээд дээгүүр байр эзэлж тив дэлхийд нэр алдраа цуурайтуулж яваа олон тамирчид бий. Би арван хүүхэд төрүүлж өсгөсөн бүгдээрээ эрүүл саруул сайхан өсч энх тунх сайхан амьдарч байна” хэмээн сэтгэгдлээ хуваацлаа.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Uyalga [202.126.89.11] 2019-04-03 10:00:58

Bayrlahgui.baihiin argagui iim saihan uil.yvdal.bolj baihad.Ta.urt nadlaj ufaan.jargaatai.Tanii melmii tungalag ulmii bat orshih.boltugai.

Зочин [64.119.18.120] 2019-04-02 23:41:48

Сайхан амжилт гаргаж ард олноо нэг том баярлуулллаа. Та буянтай буурал бна. Үе тэнгийн ихэнх нь бурханы оронд морилсон байхад та минь биднийгээ баярлуулсан шиг дэлхийн хүн болоод явж байдаг. зөв амьдрах урлагыг харуулж чадлаа. Монгол хүний яс чанарыг хойч үедээ мэдүүлсэн, төр улсдаа 10 хүн өсгөж өгсөн ач буянтай хүн байна аа Төр үнэлэх байлгүй дээ. Та урт наслаарай

zochin [66.181.183.36] 2019-04-02 22:51:00

radnaa guain tuhai tentseend oroltsoj baigaa tuhai kino hiigeesei mongoliin baharhal shuu dee

Болороо [202.55.188.38] 2019-04-02 17:55:40

үнэхээр сайхан юм аа идэвхтэй хѳдѳлгѳѳн ийм л байдгийн байна амжилттхй

Зочин [202.21.106.148] 2019-04-02 15:53:12

eruul bie iim saihan

Цэцэгээ [202.179.2.210] 2019-04-02 14:56:36

баяр хүргэе. Таниар маш их бахархаж байна. Баярын болон бахархалын нулимас гараад... Сайхан байнаа

Зочин [117.111.2.153] 2019-04-02 14:16:22

Раднаа гуайдаа баяр хүргэе ойрд ингэж хөөрч баярлхсангүй гавьяат бодоорой гэж ерөөе

Зочин [43.250.126.130] 2019-04-02 11:39:53

Сайхан байна сэтгэл хөдлөөд, нулимс өөрийн эрхгүй нүдийг минь бүрхлээ. Аавтай минь онжав байж. Та минь урт насалж удаан жаргаарай. Эрүүл энхийг хүсье.зочин

Улаангом [103.26.194.191] 2019-04-02 11:01:12

Сэтгэлийн хөөрлөө дараад эрүүл саруул ухаанаар гавьяат тамирчин цол өгөхөд хангалттай.

иргэн [202.9.42.160] 2019-04-02 10:55:12

Баяр хүргэе

Зочин [103.26.195.197] 2019-04-02 10:33:12

сайхан байнаа .тэр гар марыг нь ээ.батбаярын хэл мэлийг нь ээ.хэ хэ

Зочин [202.9.42.102] 2019-04-02 09:20:49

Баяр зүргже.Та мундаг ур. Наслаж ждаан жаргаарөй.Арл түмэн маань таниар бахархаж баярлаж омогшиж байна

Зочин [14.146.94.226] 2019-04-02 09:01:18

Haha ehnii zurag deer baruun togsgol deer haragdaj hun bol eee chaavaas hajuud ni yostoi hairan haragdaj bn da. Zov bolon buruu amidraliin hev maygtai 2 huniig zeregtsuuleed harj avav. Ultsaigaad bur nuur ni zad userlee staa gej

Zochin [45.117.32.3] 2019-04-02 08:58:00

Hoorhon uoma bayr hurgie

Зочин [210.100.215.26] 2019-04-02 08:43:58

Mundag

Зочин [202.126.89.64] 2019-04-02 08:21:32

Гавъяат тамирчин цол бол лавтай.

Зочин [202.126.89.72] 2019-04-02 08:17:38

Тэмцээнд амжилттай оролцоод тамирчиддаа баяр хүргэе Та бүхэндээ аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе

irgen [66.181.161.56] 2019-04-02 07:56:31

Saigan hun bna bayar hurgie

Зочин [202.179.31.40] 2019-04-02 07:55:59

Залуу хүн шиг тамирчин шиг гүйж байсан даа. Хажууд нь япон өвөө жорон жорон гэж байгаа ч бас гүйцэх шахсан.

Зочин [202.179.8.210] 2019-04-02 07:55:48

baatar tsol olgoh heregtei

Иргэн [122.201.21.94] 2019-04-02 07:51:51

Таньд баяр хүргэe. Eрөнхийлөгчөөсөө энэ ахмадад гавьяат цол олгохыг хүсч байна!!!

zochin [66.181.161.38] 2019-04-02 07:47:46

Yamar goe hun be ingej amdrah saihanshuu sport bol aguu um tand eruul enhiig husie monglchuud min spotlog baitsgaaya

Зочин [66.181.169.116] 2019-04-02 07:35:33

Баяр хүрге, Баттулгаа энэ хүнд гавьяат цолыг нь өгөх хэрэгтэй, Энэ бол үнэнд нийцэн шүү дээ

bb [66.181.167.24] 2019-04-02 07:23:55

Bayar xyrgie, nogoo medaluudiig ni avsan xynii talaar bicheechee

Зочин [202.126.88.57] 2019-04-02 07:13:28

Урт наслаарай

zochin [202.179.31.40] 2019-04-02 07:10:26

Mongol ulsiin neriig delhiin tavtsand duursgasan, delhiin deed amjiltiig shinechilsen, nas bol too gedgiig haruulsan, 10 huuhdiin etseg tand bayar hurgej eruul enh urt nasiig husen eruue. Zaluu ued ulger duurial uzuulsen bahdam saihan amjiltiig tur zasgaas unelj turiin odon medaliar shagnah heregtei.

neg saihn aaviin ohin [202.9.43.68] 2019-04-02 07:02:47

eviidee saihn hongon hun bnoo.guilt alhaa hol tavilt ntr zaluu hun shg javhaatai bsan.tr japan hun yamar ih meriij guigeed ch baraagui shuu.getel manai avraga yadrsan ch shinjgui saihn bsn.ta urt naslaarai!

Зочин [103.57.94.187] 2019-04-02 06:56:26

Гайхалтай таниар бахархаж бна урт удаан наслаарай

Зочин [66.181.190.25] 2019-04-02 06:55:50

НАСТАЙ ХҮН ГЭХЭД ЗАРИМ ЗАЛУУСААС ИЛҮҮ ХӨНГӨХӨН САЙХАН ГҮЙЖ БАЙНА ЛЭЭ ШҮҮ БАЯР ХҮРГЭЕ.

Goe [59.153.112.10] 2019-04-02 06:55:24

Bayar hurgie mundag ah uvuu minee

aagi [122.201.23.84] 2019-04-02 06:51:26

раднаа гуай 100 наслаарай

Зочин [112.72.11.110] 2019-04-02 06:48:49

Раднаа гуайд баяр хүргэе.энэ хүний нас 85 гэдэг нь хэр баталгаатай бэ.1950 оноос өмнө төрсөн хүмүүст төрсний гэрчилгээ гэж байгаагүй.1970 онд бүх нийтээр паспортжуулахад төрсний гэрчилгээгүй хүнээс" та хэдэн онд төрсөн бэ" гэсэн аман асуулгаар баталгаажуулсан байдаг юм.олон хүн насаа нэмсэн, "ардын хувьсгал 1921 онд ялахад 5 настай байсан хүн Хатанбаатарын цэрэгт явж" байсан гээд партизан болчихсон байх жишээтэй.....

Зочин [202.126.89.11] 2019-04-03 09:57:28

Chi yund.ni danaa zovsan yum be?.

Gaan [202.9.42.184] 2019-04-03 06:31:47

Minii aavin ah bgmaa. 2 duu ni 80, 82-toi. Tegeheer 85-tai ni unen baihoo.

Зочин [202.179.31.40] 2019-04-02 14:43:24

Нүүр гарыг нь хараач. 85 хавьцаа бол байна. Монголдоо л гэхэд. Гадаадын 85-тангууд зөөөлөн уур амьсгалтай газар амьдардаг бпл үүнээс залуу харагдана

Зочин [103.26.195.197] 2019-04-02 10:31:52

архив үз

Зочин [66.181.161.45] 2019-04-02 09:34:42

Chi shalgaad, temtseen zohion baiguulsan uls ruu ni helchihgui yu. Ataarhaad bgaa um u, zailuul.

Зочин [66.181.160.66] 2019-04-02 07:27:31

Тэнгэтээрэй. Яасан үл бүтэх бодолтон бэ, Насаа нэмэхийг нүгэл гэж монголчууд цээрлэдэг. Манай говийхон, ялангуаяа ахмадуудад тийм хүмүүжил байхгүй шүү Нутгийн олон түмэн мэднэ шүү дээ Одоо 85-90 насны маш олон хүн түүнийг танина.

zochin [64.119.22.222] 2019-04-02 07:18:08

tenegt

Зочин [202.126.89.178] 2019-04-02 06:25:06

Сайхан мэдээ дуулж сонсох ч сайхан даа таньд эрүүл энх амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Урт насалж удаан жаргаарай.

Москва Баярсайхан [91.79.216.193] 2019-04-02 06:01:32

Энэ бол Монгол хун та бидний бахархал юм даа,Монгол хуний яс чанар ямар байдгийг дэлхий дахинд тод харууллаа,Раднаа гуайд Монгол Улсын гавъяат цол гарцаагуй,Раднаа гуайдаа урт наслаж удаан жаргаж явахын ереел дэвшуулъеэ,

ganaa [66.181.161.51] 2019-04-02 05:44:35

uvgun ahdaa bayar hurgey odoo zuragtaar hool hiij garch bolohgui shuu mash nuutslagdmal baigaarai


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.