“Singapore school of Mongolia” сургуулийн 30 гаруй хүн хоолны хордлого авчээ

Б.Гэрэлмаа / Боловсрол

2019 он гарсаар нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM (Singapore school of Mongolia) сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарлаа. Одоогийн байдлаар SSM сургуулийн 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна.


Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байдаг.


Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний дараах 5 түлхүүр ”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай байна.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМimage


Сэтгэгдэл

зочин [124.44.20.30] 2019-04-08 21:12:45

Япон ээжүүд өглөө бүр хүүхдүүдийнхээ идэх хоол ундыг бэлтгээд өгч явуулдаг туршлагыг Монголчууд нэвтрүүлж хэрэгжүүлж болохгүй юу?

Зочин [66.181.190.191] 2019-04-07 14:36:23

хүүхдээр бизнес хийж ходоод гэдсйиг нь алахаа боль. наад үдийн хоол гэдэг хороо зогсоо.

Зочин [150.129.142.249] 2019-04-07 10:42:07

Hunsnii buteegdehuuntei haritsaj bgaa ajilchdiin eruul mendiig sain harj ajild avch bgaachee deer ni hunsnii hadgalalt deer anhaarch hunsnii standartiig murduhgui bgaagaas iim zuil bolj bn huuchin niigemd yamarch gazar standart gedeg yumiig mash sain murddug bsan odoo standart gedeg yu bdgiig medeh hun bhgui bolson bololtoi

зочин [182.160.36.12] 2019-04-07 09:01:32

хүмүүсээ хүүхдээ битгий нэрэнд нь хошгорч өгч бай л даа

Зочин [103.57.93.121] 2019-04-06 16:46:05

Худалаа шаа. Та нартай сингапур ямарч хамаагүй. Хүний хүүхдийг мөнгө гээ харсан луйварчид ахиад цаашаа явбал хүн алах биз.

Зочин [66.181.176.167] 2019-04-06 15:52:45

Өвчин залуучаад байгаа нь хүнсэнд байгаа шүү хүнсний аюулгүй байдлаа хангааж ээ төр засаг аа

Gerele [64.119.25.146] 2019-04-06 15:11:51

Togooch nar n tsewerhen hool undaa hiildee garaa sain ugaaj bhgui bol manai mongoliin orchin ymr bilee dee

Зочин [76.170.77.191] 2019-04-06 13:38:12

*5


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.