The HU: Тавдугаар сард Монголын үзэгчдэд зориулан тоглолт хийнэ

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Монголын Хүннү рок чиглэлийн “The HU” хамтлагийн “Wolf totem” дуу АНУ-ын ITUNES-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр тус хамтлагийн дуу Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын урд бичигдэж байгаа юм.

Монголын рок хамтлаг “The HU” нь 2018 онд байгуулагдсан бөгөөд тэдний гаргасан хоёр дууны клип нь “YouTube” дээр дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг байлдан дагуулж “Yuve Yuve Yu” дуу 12 сая , “Wolf Totem” дуу нь одоогоор 7 сая үзэгч, сонсогчийн хандалт авсан тухай бид өмнө мэдээлсэн.

Тус хамтлагийн продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн ахлагчийг Ц.Галбадрах гэдэг.

Энэ удаа уншигч та бүхэнтэйгээ бид “The HU” хамтлагийнхныг уулзуулахаар тэдний бэлтгэлийн байрыг зорилоо.

image

“The HU” хамтлагийн продюсер, МУГЖ, дуучин Б.Дашдондог:

-ХҮННҮ РОК ЦЭВЭР МОНГОЛ ХӨГ-

-АНУ-ын ITUNES дэх ТОП 40 рок дууны жагсаалтын нэгдүгээрт бичигдсэнд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Монголын урлагийнхан ихэвчлэн дотоод зах зээлээс гадаад зах зээл рүү гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа харагддаг. Харин танай хамтлаг эсрэгээрээ гадны зах зээл рүү эхэлж ороод, дараа нь дотооддоо танигдаж байх шиг. Хамтлагийн бодлогыг хэрхэн харж төлөвлөсөн бэ?

-Анхнаасаа гадаад зах зээл гэж харж, төлөвлөж байсан. Угаас Монголын зах зээл дээр цоо шинэ зүйл гаргаж ирэхэд Монголчууд хүлээж авах нь их удаан. Шууд хүлээж аваад, сонсох боловсролтой хүмүүс Монголд их цөөхөн байх шиг. Тиймээс л анхнаасаа ийм бодлого барьсан. Гэвч гадны зах зээл дээр ч хүмүүст хэрхэн хүрэхийг бид мэдээгүй. Ийм сайн үр дүнд хүрнэ ч гэж таамаглаж байсангүй. Юутай ч бид төлөвлөгөөнийхөө дагуу л ажиллаж байна.

image-Хамтлагийн “барьж” буй урсгалыг сонсогчид метал рок, этник рок, Хүннү рок, Монгол рок зэргээр тодорхойлж байна. Эдгээрээс аль нь зөв бэ?

-Би анхнаасаа Хүннү рок гэж бодсон. Учир нь үндэсний хөгжим дээр суурилж дуугарч буй. Орчин үеийн хөгжмийн зэмсгүүд орж байгаа хэдий ч хөгийг нь цоо шинээр зохиож байгаа юм. Уг зохиосон хөг нь цэвэр Монгол хөг. Товшуур хөгжим өөрөө Хүннүгийн үеэс улбаатай, түүний хөг нь кварт буюу квинт гэх хөг байдаг. Кварт, квинт хөг нь орчин үеийн рок урсгалын хамгийн гол буюу тав зургадугаар /доод/ утсан дээр тоглодог үндсэн хөг нь юм. Энэ хөгийг аль уже Хүннүгийн үед гаргачихсан, түүнийгээ тоглодог байж, түүгээрээ дуулдаг байж. Үүний дараахан буюу эзэн Чингис хааны үеэс өмнөхөн хуур гэдэг хөгжим тоглож эхэлсэн нь мөн л товшуураасаа улбаатай.

Ингэхээр товшуур хөгжим дээр семчок гэж зүйлийг нэмсэнээр хуур гэх хөгжим бий болж, хөгжлийн явцад морин толгойтой болон хэлбэрээ өөрчилсөн байдаг. Иймээс л Хүннү үеэс үүсэлтэй учир Хүннү рок гэдгээр л явъя гэж шийдсэн. Хэлэгдэх нэр томъёоны хувьд ч эвтэйхэн сонсогдоно. Харин гадныхан зарим нь heavy metal, зарим нь folk rock, зарим нь этник рок гээд янз бүрээр хэлж байгаа. Бидний хувьд Хүннү рок гэдгийг тулгах хүсэлгүй. Аяндаа тоглож буй, дуулж буй хэв маягийг сонсоод ирэхээр өөрсдөө хүлээж зөвшөөрч эхлэх байх, одооноос ч ийм зүйл цухалзаж эхлээд байна. Хүмүүсийн бичиж буй коммент зэргийг харахад Хүннү рок гэдэг урсгал байж болохыг хүлээн зөвшөөрч байгаа нь бий. Тиймээс эхлээд Хүннү рок гэдэг урсгалыг тулгах биш, уран бүтээлээ, хамтлагаа, хийсэн зүйлээ таниулах хэрэгтэй. Үүгээр дамжуулан Монголыг сайн мэдэхгүй улс орны иргэд таньж эхлэх байх, энэ урсгалаар тоглодог хамтлаг дуучид ч үүсч эхлэх байх. Ингэснээр морин хуур хөгжмийг тоглож сурах, хархираа, шахаа, хөөмийг сурахаар Монголд ирэх гэх мэтээр өргөн хүрээнд харж байгаа.

image

-ЕВРОПЫН ОРНУУДААР 23 ТОГЛОЛТ, АНУ-Д 40 ГАРУЙ ТОГЛОЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЧ, БАТАЛГААЖСАН-

-Хамтлагийн нэрийг хүмүүс андуурч, эндүүрч хэлэх, гарвал үүслийг нь буруугаар ойлгох асуудлууд их байх шиг. Та хамтлагийн нэрийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Хятад үгнээс гаралтай гэж тайлбарлахаас эхлээд унших, дуудах нь буруу л байх шиг санагдаад байгаа. Зүгээр л ХҮ гэсэн үг шүү дээ. Хүннү судлаач Хишигээ гэж залуу бий, энэ талаар нэлээд өндөр мэдлэгтэй. Мөн Өвөр Монголын том судлаачийн “Хүннү хэл” гэж ном байдаг гэсэн. Тус номонд дурьдагдсанаар ХҮ гэдэг үг нь Хүннү үеэс гаралтай, хүн, хүүхэд, хүмүүн, хүүхэд гэх мэтээр амьд, оюун ухаант амьтны “эх” үг. Англи хэл дээр “HUMAN” гэж бий. Хоёрдугаарт, ХҮ гэдэг үг хэллэгээрээ хүний хэвлийгээс амьсгалыг тэр чигээр нь түлхэж гарч хэлэгддэг, цээжээрээ дуугарч болдог үг юм. Буддын шашинд, бясалгах зэрэгт ХҮ явж л байдаг.

-Хоёр сарын дараа танай хамтлаг “TONS ROCK” нэртэй олон улсын фестивальд оролцохоор явна гэсэн. Гадаад харилцаа ямар түвшинд байгаа вэ?

-Зургадугаар сараас долдугаар сарын хооронд Европын орнуудаар хэд хэдэн тоглолт төлөвлөсөн байгаа. Францад хоёр том фестивальд оролцож, Чех, Норвеги гэх мэт орнуудаар тоглох төлөвлөгөө урьдчилсан байдлаар гараад байна. Гэхдээ гадны улс орнуудаар тоглохоос өмнө бид тавдугаар сард Монголынхоо үзэгчдэд зориулан тоглолт хийх болно.

-Шинэ уран бүтээл хэзээ танилцуулах вэ? Цомгийн ажил хэр явцтай байна? Одоогоор бидний мэдэх хоёр дуу л байна.

-Цомгоо хэвлээгүй хэдий ч аль хэдийнэ бэлэн болчихсон байгаа. Тун удахгүй нээлтээ хийнэ.

image

-АРДЫН УРЛАГИЙН БАГШИЙН АЖЛАА ОРХИЖ РОК ХАМТЛАГИЙН
ГИШҮҮН БОЛСОН НЬ-

"The HU" хамтлагийн гишүүн Г.Нямжанцан:

-Та бүхний гаргасан амжилтад баяр хүргэе.

-Баярлалаа.

-Та хамтлагтаа ямар үүрэгтэй вэ?

-Би хамтлагийн хөөмийчин, хөгжимчин. Үлээврийн төрлийн хөгжмүүд буюу төмөр хуур, цуур, лимбэ ашиглана. Мөн хөөмийлж, дуулах үүрэг гүйцэтгэнэ.

-Таны хувьд Хөгжим бүжгийн консерваторт ардын урлагийн багш хийж байсан. Гэтэл одоо рок хамтлагийн гишүүн болж хөрвөж чадсан байна. Уламжлалыг хэрхэн шинэчлэлтэй хослуулав аа?

-“The HU” хамтлагт гишүүнээр орсон нь миний хувьд ховорхон тохиох аз гэж хүндэтгэж хүлээж авсан. Яах аргагүй амьдралдаа хийх томоохон өөрчлөлт байсан тул багшийнхаа ажлыг түр хойш тавьсан. Багшийн ажил суурин ажил, хүний хүүхдэд цаг заваа бүтэн зарцуулах ёстой хариуцлагатай ажил гэдгийг та бүхэн мэдэх байх. Гэтэл уран бүтээлч хүн үргэлж л явж, суудаг онцлогтой. Энэ хоёр ажил минь хоорондоо нийцэхгүй байснаас ийм шийдвэрт хүрсэн. Өнгөрсөн жил миний хувьд уран бүтээлийн олз омогтой жил болж сургуулийнхаа Шилдэг уран бүтээлч багш, оны шилдэг хөгжимчинд олгодог “Мөнгөн мод” шагналыг хүртсэн.

Энэ шагналуудын дараа багшийн ажлаа болино гэхээр жаахан эмээж байсан ч консерваторын маань удирдлагууд, хамт олон минь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, дэмжсэнд маш их баярласан. Монголоос дэлхийд гарах хамтлагт орж, уран бүтээлээ хий, таны өмнө консерваторын хаалга үргэлж нээлттэй гэж хэлэхэд нь бараг л хоолой минь зангирсан. Ингээд л хамтлагийнхаа ажил руу сэтгэл шулуудаж, бүх цагаа хамтлагтаа зориулж байна. Өнөөдрийг хүртэл сурсан бүх эрдэм минь энэ хамтлагт л зориулагдсан гэлтэй сайхан нийцсэн. Хөөмий, хархирааг би 1990 оноос хойш бэлдэж, сонирхож, өөрөө сурч мэдэж, шавь нартаа зааж байсан. Цуурыг ч ялгаагүй төдий хугацаанд сурч, түгээн дэлгэрүүлэх үйлийг хийж байв. Төмөр хуурыг ч мөн Монголд дэлгэрүүлэхээр багагүй ажил хийж, шинэ зүйлд нилээд соргог ханддаг залуу байсан. Өөртөө тарьж, бий болгосон энэ бүх зүйл минь одоо “The HU” хамтлагийн минь уран бүтээлд шингэж яваад талархаж байна. Энэ бол нэр хүндийн хэрэг.

Багшийн ажлаа орхиж рок хөгжим рүү ороход харамсаж буйгаа илэрхийлсэн хүмүүс ч бий. Рок хөгжмийг “аймар” мэтээр хүлээж авах хүмүүс ч бий. Гэвч уран бүтээлч хүний хувьд ямар ч стилийг өөртөө туршиж, хувираад ороход бэлэн байх нь чансаагаа харуулж буй явдал. Тиймээс ч энэ бол миний “үзэлцэх” ёстой талбар гэж харсан.

image

-МӨНХ ЦАСТ ОРГИЛ ДЭЭР, ӨВЛИЙН ХУВЦАСТАЙ ХҮН ДААРАХ ХҮЙТЭНД ТОГЛОЛТЫН ХУВЦАСТАЙГАА ЗУРГАА АВАХУУЛСАН-

-Уламжлалт урлагаа эвдэж байна уу гэх хүмүүсийн хардлага бий. Тийм зүйл байхгүй биздээ?

-Байхгүй. Уламжлалт байдал, хэлбэрээр нь хэрэглэж байгаа. Рок урсгалын үндсэн хөгийг Хүннүгийн үед хэрэглэж байж гэдгийг манай продюсер тодорхой тайлбарласан байх. Мөн тууль хайлах уламжлалт зан үйлийн шинж буюу өтгөн баргил хоолойгоор тухайн агаарыг хөдөлгөж, резинансд оруулж буй нь рок урсгалын суурь байж гэдгийг харж болохоор. Хүннү өвөг дээдсийн эринээс нааш татаж, томъёолж өгч буй элемэнтүүд рок хөгжимд тэр чигтээ байж байгаа юм. Тиймээс судлаачид биднийг ардын урлагаа эвдэж ашиглаж байна уу, үгүй юу гэдгийг сайн ажиглаж үзэх байх.

-Эхний уран бүтээл, түүний клип хэрхэн бүтсэн түүхээсээ хуваалцвал?

-Бид уран бүтээлүүд дундаасаа одоо цацагдсан хоёр уран бүтээлийг сонгож, продюсерийн сонголтоор эхлэн “Yuve yuve yu” дууг клипжүүлсэн. Энэ бол Дашка ахын үг, ая, бидний сүлд дуу болсон байна. Орчин үед нийгэм ямар байгааг уран бүтээлээрээ дамжуулан хэлэх гэж, нөгөөтэйгүүр маш өвөрмөц учраас бид эхний уран бүтээлээрээ тус дууг сонгосон. Баруун аймаг нийслэл хотын хооронд явсан замаа тооцвол 5500 орчим км аялаж байж энэ клипнийхээ зураг авалтыг хийж дуусгаж байлаа. Аялаж явахдаа таалагдсан газар тааралдвал л шууд буудаллан, майхнаа барьж, зургийн ажилдаа орж явсаар клипээ хүссэнээрээ хийж чадсан. Үнэхээр чадал шавхаж, уран бүтээлч хүний тэсвэр тэвчээр зааж авсан зурагнууд шүү. Үүрийн 05 цагт мөнх цаст оргил дээр, өвлийн хувцастай хүн даарах хүйтэнд тоглолтын хувцастайгаа зургаа авахуулж байсан Галаагаа бид хараад бахархаж бас өрөвдөж байсан. Энэ бүхний ард гарч чадсан учраас ч клип маань сайхан болсон дүгнэж байгаа.

-Харин хоёр дахь уран бүтээлийн тухайд?

-Хоёр дахь уран бүтээл “Wolf totem” дууны клип ч мөн л их сонирхолтой. Бямбын Ринчен гуайн үг Дашка ахын аяаар бүтсэн уг уран бүтээлд Цогт тайж кинон дээр хэлэгддэг:

Арслан ирвээс

Арсалдан тэмцье

Бар ирвээс

Байлдан тэмцье гэх гайхалтай хэсэг гардаг. Клипэнд нь морьтон баатруудын энэ цагийн хувилбар чопперчин залуус байж болох юм гэдэг утгаар, тэдний чин шударга, жудагтай зан болоод рок хөгжимтэй холбогдож буй байдлыг бодолцон оруулсан. Бидний саналыг сайхнаар хүлээн авсан “Mongolian Choppers”-ийнхонд маш их баярлаж байгаа. Эхний зураглал дээр бидний санаа их тодорхой гардаг. Цагаан тугаа барьсан морьтон гарч ирэхэд араас нь мөн л морьтон цэргүүд гарч ирэх болов уу гэх хүлээлтийг чопперчид гарч ирэн эвдэнэ. Эрэлхэг, чин шударгын тухай дуу гэж ойлгож болно. Одоо гурав дахь уран бүтээл бэлэн болсон. Цомгийн нээлттэй ойрхон гурав болон дөрөв дэх уран бүтээлээ цацах байх.

-Клипний консептыг өөрсдөө боловсруулдаг байх нь ээ?

-Тиймээ.

image

-МАНАЙ ХАМТЛАГТ ЮНЕСКО-Д БҮРТГЭЛТЭЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮДЭЭР ӨӨРСДИЙГӨӨ ӨВЧ БҮРЭН ЗЭВСЭГЛЭСЭН УРАН БҮТЭЭЛЧИД ЦУГЛАСАН-

-Танай хамтлаг Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн хэдэн төрлийн биет болон биет бус өвийг уран бүтээлдээ ашигладаг вэ?

-Манай хамтлагт ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын биет бус өвүүдээр өөрсдийгөө өвч бүрэн зэвсэглэсэн уран бүтээлчид цугласан байдаг. Хөөмий, морин хуур, цуур, лимбэний битүү амьсгаа буюу бүр яаралтай хамгаалах ёстой өвийн жагсаалтанд бүртгэлтэй урлаг, мөн төмөр хуур бий. Якутад “Төмөр хуурын дэлхийн холбоо” гэж байдаг. Тэнд төмөр хуурыг маш өндөр түвшинд хөгжүүлсэн бөгөөд хэдэн арван мянган үзмэр бүхий музей хүртэл байна. Тэд төмөр хуурын урлагийг шууд л Якутын урлаг гэж мэдэхээр болтол хөгжүүлж чадсан. Гэхдээ гайхалтай нь Якутууд өөрсдөө “Энэ төмөр хуур танайх шүү, Монголчуудынх шүү, та нар хөгжүүлэх ёстой” гэж хэлдэг. Глобалчлагдаж байгаа нийгэмд улс орнууд соёл урлаг төдийгүй улс төр, эдийн засгийн ач холбогдолтой бүхнийг “энэ манайх, манайх” гэж булаалдан тэмцэлддэгээс “Энэ чинь танайх, хөгжүүлэх тал дээр хуруу гараа оролцуулаарай” гэдэг нь ховор шүү дээ. Тиймээс ч бид төмөр хуурыг уран бүтээлдээ түлхүү ашиглаж байна. Цуур хөгжим яах аргагүй, Хүннүгийн үеэс өнөөг хүртэл бидэнд хадгалагдаж, өвлөгдөж ирсэн гэдэг нь бүх бичиг сэлт, баримтаар батлагдчихсан. Тиймээс ч бид мөн л түлхүү ашиглан, маш олон уран бүтээлд ашиглаж байна.

Мөн миний хувьд лимбэний битүү амьсгааг өвлөн тээгчийн хувьд уран бүтээлдээ хэрхэн ашиглах вэ гэдэгт ихэд анхаарч байгаа. Уртын дуу ч уран бүтээлүүдэд их ашиглагдана. Задгай хоолойн цохилготой, уртын дууны шуранхай шиг хэсгүүдийг дуулах гэж оролдож байна. Мөн бидний хийж буй хөдөлгөөнүүдэд бий биелэгээний элемэнтүүд бий. Бид дэлхийн рокуудыг дуурайж хөдлөөд байхын оронд Монгол хэв маяг ямар байх вэ гэдгийг ч бодолцож байгаа нь энэ юм. Энэ мэтээр Монголынхоо өв соёлыг дэлхийд сурталчилж байгаа гэж бардам хэлнэ.

-Зөвхөн Монголын гэх үндэсний хөгжмүүдийг л ашигладаг гэж байсан. Ямар ямар хөгжмийн зэмсэгүүд ашиглаж байна? Нилээд шинэлэг харагдсан.

-Монголчуудыг морин хуураас салгаж ойлгож боломгүй. Товшуурын хувьд тууль хайлах болоод бүх л дагалдах зан үйлтэйгээ ЮНЕСКО-д бүртгэлтэй. Тууль хайлах соёл нь бидний зарим уран бүтээлд нэвт шингэсэн нь бий. Цаашид бидний бүтээлүүдэд ямар хөгжмийн зэмсэг хэрхэн орж ирэхийг бид мэдэхгүй. Одоогоор бид хуур хөгжмийнхөө хийцийг шинэ түвшинд буюу гадаад хийцээр хамтлагийн өнгө төрхөнд нийцэхүйц болгон өөрчилсөн байна. Товшуурын дуугаралт, утас, утасны хэрэглэсэн байдал, гаднах дизайн гээд бүгдийг шинэ түвшинд гаргасан. Харин дуугаралт яг хэвээр. Бид Монгол гэж хэлж болох голлох хөгжмүүдээ л авч ашиглан яваа.

-Хамтлагийнхны онцлогийн талаар та хэлж өгөөч?

-Хамтлагийнхан бүгд бие биенийхээ чадварыг хайрлаж, хүндэтгэдэг. Тэд өөрсдийгөө магтах биш, би л хэлэхгүй бол болохгүй байх. Манай Галаагийн тембер яах аргагүй Монголд их ховор. Ламын унзад хоолой мэт өвөрмөц, доошоо суурьтай, өргөн дуугаралттай, хархираа хоолой тэр бүр Монголд сонсогддогүй. Хархираа хөөмий ч тийм их байдаггүй. Дуугарахын хувьд дуугараад байдаг ч тэр бүр хархирааг оролдож чаддаггүй. Хөөмийчид исгэрч хөөмийлж хоорондоо уралддаг, хамгийн түгээмэл хөөмий юм. Дуулдаг гурван хүний хоолой бие биедээ байхгүй зүйлийг агуулж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэдэг. Энхүүш сайхан шингэн, тод шахаатай, исгэрээ хөөмийтэй. Би дундуур нүүгсэн, сөөнгө, үлгэрч өвгөний хоолой мэт гаргах гэж хичээнэ. Харин Галаагийнх доод суурь болж орж ирдэг. Тэмүүлэнгийн хувьд “Дашка студи”-ийн аранжировщикаар ажиллаж байсан.

Амьд хөгжмийн хамтлагт бөмбөр ч тэр, гитар ч тэр тоглочихдог дээр нь өөрөө аранжировщик хүн учраас маш том давуу талтай. Тиймээс ч бид товшуур тоглооч гэсэн санал тавьж гишүүн болсон. Монголын рок попын ертөнцөд аранжировкын чиг хандлагыг тодорхойлж байгаа уран бүтээлчдийн нэг. Гэтэл одоо “The HU” хамтлагт ороод уран бүтээл хөөгөөд явахаар “Яана аа” гэж байгаа олон хүн бий шүү /инээв. сурв/ Дашка ах маань маш олон жилийн туршлагатай, бүх юмаа мэддэг, ямар техник хэрэгслээр бидний дуу сайхан гарах вэ, дугаралт ямар байх вэ, хөгжмийн найруулга ямар байх вэ гээд өндөр түвшний мэдлэгтэй нь бидний хувьд асар том боломж.

-Хамтлагийн стилийг хэн бүрдүүлдэг вэ?

-Хүннү гэх чиг хандлагаа сайн барих гэж л хичээж байгаа. Харин дэлхийн рокуудтай өмд, гутал, пудболк, өмсгөл зүүсгэлээр өрсөлдөөд хаана нь ч хүрэхгүй. Харин үндэсний хэв маягаа “барьж”, Хүннү дээл хийдэг залуусыг дэмжиж хувцасаа хийлгэсэн. Биднийг хараад цаашид олон хүн хэрэглээсэй гэж хүссэн. Эхний хувцасаа бид “Ariunaa Suri”-ээр хийлгэсэн. Цаашид олон дизайнерийн хувцас өмсөх байх, гэхдээ дандаа Монголчуудаа дэмжих бодолтой байгаа.

-Бидэнтэй ярилцсан та бүхэнд маш их баярлалаа. Удахгүй гарах шинэ уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байна.

-Баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Найз [112.72.12.8] 2019-05-05 21:14:42

Мааш гоё,зөв! Та нар ийм "рок" сонссонуу? үгүй л болвуу! Энэ чинь цоо шинэ, морин хуур,хөөмий,хархираа,товшуур,хууртай РОК. "Шинэ хард рок","Металл рок"....гээд бодоод үздээ!!!....

Зочин [64.119.19.154] 2019-05-03 05:43:43

Дэлхийд гарч байгаа анхны монгол хамтлаг та нараар маш их бахархаж дараагийн уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байгаа. Манайхан яагаад ийм юм бэ? Өөрсдөө хийж чадаагүй байж юм бүхнийг шүүмжилж байх юм. Бас тэнэг тэнэг зөвлөгөө ч бичсэн байх шиг. Талархаж, баярлаж, дэмжиж хэзээ сурах улс вэ? Атаархаж байна л гэж ойлголоо

Zochin [148.74.221.109] 2019-04-14 07:56:37

Ertnii Mongoliin has heeg sain sudlaarai, Has ni ertnii mongol boogiin arga bilgiin shuteltseen, odon garigiin uusel, monhiin erchis, yazguur shinjiig ilerhiildeg, ert yed niitleg baisan gedgiig olon ornii shashin shutlegees ch harj bolno, arheologiin oldvoruud ch haruulj baigaa, christiin zagalmai ch has helbertei. Teheer garval uusel, utga chanariig ni taniulsan video bichlegtei baival zaluu yed zov medeelel hurgeh yumdaa. Tuunees bish humuus buruu oilgono geed undesnii ulamjlalt has temdgee hayaj geeh ni ooriigoo uguisgesentei adil.

ӨА [66.181.179.119] 2019-04-13 09:56:59

ХҮННҮ ХАМТЛАГ ГЭЖ НЭРЛЭЖ БОЛООГҮЙ ЮМ БОЛУУ ИХ СОНСГОЛОНТОЙ БАЙХ ЮМ ХҮ ГЭХЛЭЭР ХЯТАД АЯЛАГА САНАГДАЖ БАЙГАА ЮМ.

Зочин [64.119.16.99] 2019-04-12 09:41:02

Хүннүгийн үед хуур, цуур, хөөмий хөгжлийнхөө оргилд хүрч байсныг мэргэд нотолсон байдаг. Та бүхэн амьдралд жинхэнээсээ нотлон харууллаа. Амжилт хүсье.

Аагий [202.170.71.157] 2019-04-12 09:30:49

Үнэхээр сайн баг бүрджээ. Сайхан ч бүтээлүүд болсон байна. Амжилт хүсье. Илүү ихийг хамтдаа бүтээж зорьж байгаадаа хүрээрэй.

Зочин [59.153.87.12] 2019-04-12 09:30:49

огцом тэнэгтсэн юмь анд хүмүүс хүний мууд дурлаж үзсэн байдаг. жишээ нь нөгөө ганнам стайл хаан байна, гаж юм болоод л их сонссон. одоо хэнд ч хэрэггүй хог болсон биз дээ. энэ хэдийн дуу гэдгээс ямар ч ая аялгуу байхгүй байхад хэний ой санаанд үлдэх вэ дээ

Зочин [202.126.89.187] 2019-04-13 13:59:28

Chi chin medrel muutain bn shd

Зочин [202.131.227.178] 2019-04-11 18:00:19

ху гэхээр хужаа гээд байгаа дюм шиг. ядаж германы чингис хаан хамтлаг шиг юм хийж үзээрээ

Зочин [202.179.26.158] 2019-04-13 11:06:20

"ХҮ"

зочин [49.0.213.14] 2019-04-11 16:40:39

ху гэж байхаас нэгмөсөн хүн хамтлаг гэчихвэл

зочин [64.119.18.53] 2019-04-11 16:24:34

Амжилтанд хүрэх нь ойлгомжтой хамгийн гол анхаарах зүйл эв нэгдэл ахлагчынхаа үгийг сонсож ахмадаа хүндэтгэж Монгол залуучуудад үлгэр дуурайл болж дэлхийн чихийг дэлдийлгээрэй.Монголын эрин эхэлсэн нь бодит үнэн дэлхий биднийг сонсоно дуурайна.

Зочин [202.9.43.12] 2019-04-11 15:35:49

Маш мундаг гоё бүтээлүүд болсон гадныхан их үнэлж бна өнөө үёд дутагдаад байгаа гоё тоглолт гэж үнэлж бна манайхан яагаад сөрөг юм бичээд байдаг юм бэ өөрсдөө бас дуучид байх тэгээд л атаархаж байгаа байх Дашдондог үнэхээр сайхан бүтээл хийжээ баяр хүргэё амжилт хүсэё өшөө гоё дуунууд гаргана гэдэгт итгэж бна

Зочин [98.212.187.25] 2019-04-10 20:38:41

Hamgin anhdagch Altan urag hamtlagiin gishuudes ug sonsohod zugeer bh Mongol gedgee aldahguin fuld tuuhee sudlla Altan uragt B.Lhagvasurenguai buh talaar zuvludug baisiim shuu Amjilt husie

Зочин [59.153.114.124] 2019-04-11 12:39:27

Яахаараа Алтан ураг хамтлагийнхнаас үг сонсох ёстой гэж? Эргүү орк минь хол очиж мөөр

Ариун [202.126.89.250] 2019-04-10 12:03:01

Муулахаа л бодох юм. Мөнгө төлж сонсоод queenii дээр бичигдэнэ гэхээр сайн бна. Юу вэ юу вэ юуг сонсоод бга гадныхны сэтгэгдэл бга шд. Бөмбөр гятарыг нь дуурайж ковер хийж бна. Нялх хүүхэд нь хүртэл бараг л цээжлээд дагаж дуулж бна. Шууд муулж муулах биш сэтгэгдэл хандлагыг дэлхийн хэмжээнд авч үзэж хараачч монголчуудаа

Зочин [69.9.194.110] 2019-04-10 10:07:59

Ер нь ажаад байхад иргэншээгүй, нийгэмшээгүй байдалтай адгууслаг гэх ч юм уу тохуурхах маягаар сонсох нь байгаа шүү. Бүх хандалтыг таашаалтай байсан мэтээр хүлээж авч, яагаа ч үгүй байхад ихэрхэн бодож болохгүй. Ерөнхийдөө дуу хөгжлийн ертөнцийн нэвтрэлт бол байлаа, цаашид яах үнэхээр байлдан дагуулах уу үгүй юу гэдгийг энэ нөхдүүд өөрсдөө л цаг хугцаатай хамт харуулах байх. Хөдөлмөрлөх хэрэгтэй.

Зочин [73.246.72.103] 2019-04-10 10:43:58

xaxa xutsax yumaa neeree

Зочин [59.153.87.12] 2019-04-10 08:49:05

yamarch setgeld uldej huglugduh aylguu alga. sonsson humuus ny neg aylah geed uz dee

Чамд зориулав [202.21.109.43] 2019-04-10 12:35:32

Uneheer chadaj bn uneheer shine style mongoliin ter dundaa yzguur hamtlaguudiin dund jinhene tesrelt bolj garch irj chadaj bn. Bitgii ataarh guiy god bless

Зочин [66.181.161.80] 2019-04-10 11:23:21

mglchuud ugasa shine ym huleej avah boloogue

Зочин [73.110.18.108] 2019-04-10 10:16:26

Миний дүү Жавхлангаа л сонс ...чиний чихэнд наалдах зүйл биш наадуулы чинь дуу

director [66.181.168.131] 2019-04-10 08:24:08

yuve yuve нь таалагдлаа. Харин 1 эмэгтэй уртын дууны хоолой оруулбал тасархай гоё болно доо:. Enigma манай Норовбанзад гуайн сайхан хоолойг ашиглаад хөгжим дундаа хавчуулсан ш дээ. Тэгж гадныханд бүү ашиглуулаарай.

Зочин [73.110.18.108] 2019-04-10 10:17:58

Тэгээд ирэхээрээ л юу ч биш болно

Зочин [59.153.87.12] 2019-04-10 08:12:33

зүгээр л цаг зуурын үзэгдэл. Хотын бид нар таг хөдөөний баагийнуудыг хараад нэг ёсондоо хүний мууд дурладаг шиг тэр соёлт америк, европчууд хүннүгийн үеийн хүмүүс хөгжөөчгүй яг л байснаараа байрандаа байна даа гэж мууд нь дурлаж олон үзсэн л дээ

зочин [58.140.202.122] 2019-04-18 13:15:13

монголчууд бүр ийм өөртөө итгэлгүй гадныханаас хэт хамаарсан сэтгэлгээтэй болжээ энэ хамтлаг монголын нэрийг гаргаж байна чи тэр дотор нь багтахгүй юу үнэхээр эрч хүчтэй цөс хөдөлгөсөн маш гоё дуунууд урагшаа хү хамтлаг бид дэмжиж байна

Зочин [66.181.161.80] 2019-04-10 11:24:27

yu ch oilgoh chadvar bhgu shats uheech

Зочин [64.119.19.41] 2019-04-10 09:24:30

Folk metal ged ulamjlalt rock ursgal delhii dayar aldartai badgiim. Zah zeel belen baigaa. Muu talas ni yagad bichdegimde

Зочин [66.181.161.79] 2019-04-10 05:23:20

Цомгоо америкын том студид бичүүлээрэй. Нөгөө орчин үеийн монгол уран бүтээлчидийн дууг сонсож байгаад 30, 40 жилийн өмнөх Күйний ЭйСиДиСи-гийн Дийп Пөрплийн Пинк Фрейдийн дууг сонсохоор манай шинэ зуунд бичсэн дуунууд чол хийгээд явчдаг шүү. Чанартай дэлхийн түвшинд бичигдэж мастер микс хийсэн цомог гаргаарай. Амжилт залуусаа гоё шүү

Зочин [92.40.249.171] 2019-04-10 00:55:29

Download festival uk d boldog shuu de mash tom festival barag odoo togloj baigaa nertei hamtlaguud toglodog

Wow [175.223.38.238] 2019-04-09 22:07:01

Mash mundag...amjilt.hysie .ilyy ihiig hiigeeree.

Зочин [103.212.116.142] 2019-04-09 20:29:36

Үндэснийхээ стилийг агуулсан байдал, донж маяг хэлэх юмгүй, мундаг залуус. Чадаж байна шүү дээ, өөр юу гэхэв. Баяр хүргэе, улам илүү уран бүтээл хүлээж байна. Амжилт!

зочин [66.181.161.75] 2019-04-09 17:40:13

хуу гэж унших юм уу хөө гэж унших юм уу хуу гэхээр урд зүгийн сонсогдоод хөө гэхээр тогооны хөө санагдаад өолдоггүй

Зочин [202.21.109.43] 2019-04-10 12:38:28

Angli usgend ү useg baidaggui shdee medhuu :)) Chamas busad n “Xү” unshaad bhad chi gej neg loitson yum muulhaa bodoh yum. Ingej tenegtej baihaar garch buyan uild

Зочин [202.9.43.145] 2019-04-09 19:05:37

Ataarhuu shaats

Зочин [203.91.115.37] 2019-04-09 19:00:40

Хүннү-Хү

Zochin [172.58.46.151] 2019-04-09 17:30:27

Dashdondog zugeer ortsnii jijuur shig torhtei boltson baina, hun gohshirnoo gej arch muutai bol iinhuu durslegdeh n

Зочин [174.203.24.124] 2019-04-09 22:44:08

Uu harj bodoj unshij bnaa.setgeliin doroitol.hunii hiissen umiig in oilgoj baharhaachee.ooroo orovdoltei um

Зочин [103.26.194.107] 2019-04-09 19:11:50

ene hugshirch amjihgui uheh huur bna daa uuruu

Зочин [103.14.38.66] 2019-04-09 17:59:52

neg duug n sonschooch

ааа [62.232.167.210] 2019-04-09 17:20:41

Манай залуус бужигнуулж байна шүү. Аргагүй дэлхийн чихийг дэлдийлгэж байна гэж энийг л хэлэхгүй бол өөр юуг хэлэхэв дээ. Аса аварга маань хэсэг балласан. Гэхдээ сумог дэлхий даяар тэр бүр мэдэхгүй. Харин, дэлхийн бүх хүн хөгжим сонсдог юм. Нэг л хэлмээр зүйл байна. Хас тэмдэгтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Болбол клипэндээ, өмсч байгаа хувцсандаа оруулахгүй байвал сайн. Энэ тэмдэгийг дорно дахины билэгдлийн тэмдэг гэж хүмүүс мэдэх боловч юуны өмнө наци маягаар шууд ойлгодог учраас болохгүй шүү. Өөр ч юмгүй дээ.

Зочин [94.234.36.214] 2019-04-10 04:28:27

Яг үнэн

Зочин [66.181.185.159] 2019-04-09 17:17:37

HU xamtlagt ylam ix amjilt xvcey yalanguya morin xyyraa tvlxvv toglox jisnee n xvnd xungun xyrdan xelbereer dyygargax morin xyyriin tsoglog ayanyyd goyo snvv morin xyyraaraa effect xiij olon xug ungu vzvvlj almairyyl bac yantsgaalyylaarai xyviin togloltoo caijryylax xeregtei amjilt ...

Зочин [66.181.185.40] 2019-04-09 17:13:16

Duu,video, huvtsas, hugjmiin zemseg bugd tugs bna. Delhiin shildeg hamtlag bolooroi. Shine tsagiin queens shu

Зочин [202.9.44.163] 2019-04-10 13:31:38

yun queen lai l baina The Hu l bol Hu

ZOCHIN [66.181.161.94] 2019-04-10 00:48:54

Амжилт өөртөө хүсдэг хамгийн сайн сайхан бүхнийг та нартаа хүсье. Амжилт залуусаа урагшаа.

Chimgee [193.190.78.1] 2019-04-09 16:10:45

BELGI ulsad irj toglooroi.....dahin dahin amjilt husey!

Болд [66.181.161.98] 2019-04-09 16:04:01

Уухай! Уухай! Уухай!

Зочин [66.181.187.212] 2019-04-09 15:50:00

Зочин [192.82.64.83] 2019-04-09 15:19:03

Уг нь морьтон гарч ирээд тугаа дээш өргөн дохио өгөхөд тэнгэрийн хаяа гэрэлтээд цаанаас нь тал дүүрэн мотоцикл чимээгүйхэн урагшилж гарч ирэх, зураг дээр тал дүүрэн мотоцикл явахаар, цаад фонны хүмүүсийг өшөө олон харагдуулахаар компьютр график ашиглан зохиомжилсон бол бүр сүртэй болох байлаа. Гэхдээ л гайхалтай болсон.

Badrangui [126.149.72.62] 2019-04-09 16:35:31

Za hutsaad bai pizda min bainga uu harj goochilj bhin al chin

Naranbat [66.181.161.1] 2019-04-09 15:13:15

Splendid!!!

Зочин [192.82.64.83] 2019-04-09 15:06:15

Make Mongolia great again

Зочин [192.82.64.83] 2019-04-09 14:59:41

Эд нарт бол ёстой нөгөө төрийн соёрхлоо өгчихмөөр л байгаа юм. Гуншганасан хоолойтой Болд молдод өгч болоо л биз дээ.

Зочин [202.9.42.67] 2019-04-11 10:52:07

Хэрэггүй ээ. Гуншаа Болд авч нэр хүндийг нь унагаачихсан шагнал. Харин тэр олон улсын фестивалиудад амжиллтай оролцвол энэ хамтлагт Чингис хааны одон өгчих хэрэгтэй. Тэгээд Чингис хааны одонгоор шагнагдсан дэлхийн хамгийн анхны рок хамтлагаар бичигдэх болтугай.

Зочин [67.167.255.118] 2019-04-09 23:24:00

Demjij bn

Зочин [192.82.64.83] 2019-04-09 14:57:51

Нэр, стиль, дизайн, зураг авалт үнэхээр тасархай... Монгол рок дэлхийд гараад ирнэ гэж зүүдлээч үгүй явлаа... Мундаг залуустаа амжилт хүсье.

зочин [66.181.161.75] 2019-04-09 14:49:30

манай гудамны галаа ах шал согтуу хүннү мүннү гээд орилоод байна яанаа

Зочин [202.21.113.82] 2019-04-09 14:38:26

гичий чоныг илэрхийлж уртын дууг рок стилээр дуулчих монгол төрхтэй залуу бүсгүй байна уу наран л биш шүү

Зочин [193.190.78.1] 2019-04-09 16:15:02

yu gutsnam chi.... ymar soyolgui ug hellegtei gar be....EM chono gevel barav chi....

999 [202.21.113.82] 2019-04-09 14:36:38

Хүннү-дарк рок- бараан хар саарал өнгө- амьд юм шиг зэмсэг+хүннүгийн хаана ч байхгүй сүрлэг бүжиг+чонон биелгээ

жаги [202.21.113.82] 2019-04-09 14:33:44

Хүннү бүжиг яаралтай дэглүүлж өлчиг газрыг өлцөртөл бүжиглэж ирсэн өвөг дээдсийн сүрлэг хөдөлгөөнийг хурдхан өөрийн болгож уран бүтээлдээ оруулж аваасай Баярбаатар нэг сүрлэг дэглэлт гаргахгүйн байх даа Солонгос жулдрай манай бүжгийн элемэнт хулгайлахад л дэлхийд шүтээн болж байсаншт Хүннү хөдөлгөөн сүр хүч хийморь лундаа чинь болно шүү

#СЭТГҮҮЛЧЭЭ ХӨӨЕ [202.9.43.25] 2019-04-09 14:31:32

1 гишүүнийхээ зургийг хийгээчэй энэ сэтгүүлийнхэн нь хамтлагийг хамтад нь л аваад мэдээллийг нь тавилдаа байхгүй байсан бол хайж очоод зургий нь дарахгүй хаашай залхуу юм бэ дэлхийд гарч байгаа хамтлаг байхад чинь ямар хариуцлагагүй юм бэ нэг гишүүнийх нь ярилцлагийг аваарай хөөөөе

Zocnin [68.145.61.75] 2019-04-09 14:11:25

Klipindee arai gaigyi zow torhtei tsewrhen humuusiig togluulaarai mongoliin nuur tsarai shuu

Зочин [203.91.115.46] 2019-04-09 14:16:38

Chi l togolohgui bol boloo doo!

ihed baharhaj bayarlaj baina, amjilt husye [202.126.89.78] 2019-04-09 13:29:35

ih mongol

ardchilal [64.119.21.246] 2019-04-09 13:21:45

сөнчөөд соцализм хөгжчихсөн улстай Америк хамтраа шаагаад байх юм. Хойд солонгостойгоо нийлцгээ гээд өшиглөөд хөөгөөд явуулаач наад хэдэн затаан хэртэй халтар өмхий социализм үнэртүүлсэн үхэрнүүдийг

Зочин [192.82.64.83] 2019-04-09 14:55:47

Хятадын хэрэм барьж явсан өмхий үнэртүүлсэн хужаагийн үр сад чи тэр хэрэмнийхээ цаана очиж амь зуу

Зочин [66.181.161.75] 2019-04-09 14:46:49

зөв хэлж байна амэрик янкууд баяр маяртангууд л шүтэж амьдардаг юм байгаа биз та нарыг баяр дарга хаусандаа оруулахгүй өшиглөөд гаргана даа

Зочин [202.9.45.188] 2019-04-09 14:23:15

чи элбэгдоржийн хамаатан уу

for this retard shit [112.72.12.8] 2019-04-09 13:57:38

chi chin harin ergii nohoin glg bnashd ter uls turuu nzuudtaigaa l yari mal min

64.119.21.246-d [202.126.89.78] 2019-04-09 13:48:39

хар тамхинд нэвчсэн хужаагийн шээс чиний өмхий ам руу сармисыг чинь чихээд халхаас хөөх цаг мөдхөн ирнээ

Zochin [59.153.113.47] 2019-04-09 12:18:19

Nuguu turiin soyorholt awaad bsan gomo yasan be tag chig, udiid iim hemjeenii yawj bmaar, umnuus ni ichhiin, naad zahiin uwur mongold ch ter gunshaag tanihgui, ulig bolson uswur nasniihand zoriulsan hair min chi min goy ntr gesen ugtei shalihgui ganz neg duu hiisen bolood yawhin, Ebi iveen tetgegch ni hezuu bgaa ni bas nuluuluud mungugui tag suusan haha

Зочин [112.96.194.75] 2019-04-09 12:51:54

Kkkkkkkj toriin soyrholtu kkkk

Zochin [103.26.194.144] 2019-04-09 11:40:50

Bas neg zuil helii, door neg nuhur usee todoor huvtsaa bas tod hii gene, tegvel l china bolood yavchina shu de. Tsaaduulda bid china bish gedgiig l todoor haruul.

Zochin [103.26.194.144] 2019-04-09 11:36:56

Bas neg zuil helii. Emegtei utriin duuchin oruulj l tenegtevde!

combat [202.131.227.178] 2019-04-09 12:03:48

Bas neg yum helii. Chi zuv yum hellee

Zochin [103.26.194.144] 2019-04-09 11:34:59

Uv soyoliing chutguriin durtei holison n taalagdsangui, Mongolchuud tsever ariun yos surtahuuntai uvug deedestei bsan yum shu. Delhiid uvug deedseere taniulii gj bga bol yazguur soyoliig orchin uetei holboj taniulbal goe, tuunees arag gaval yasaa hasval sak bolloo shu.

Зочин [202.21.109.43] 2019-04-10 12:46:19

za eniig duullaa geed tanii heled heleed baiga tsever ariuhan mongol yos surtahuun chin arilchahgui shdee ene chin style deeres n mongold bol shine ursgal shuudee chadaj bn shdee

Хү бол рок түүгээрээ байг. [159.93.90.25] 2019-04-09 16:33:24

Үндэсний урлаг өв соёлыг цагаан гэгээн талаас нь таниулагч Хөсөгтөн хамтлагаас эхсүүлээд Алтай гээд хамтлагууд байна. Заавал ч гүй бүгдийг нь нэг чигт өрж тавих гээд байх юм аа. Алтан ураг хамтлагын яг дутуу дулимаг байсан зүйлсийг дүүргээд гараад ирсэн юм шиг гоё хамтлаг.

Зочин [112.96.194.75] 2019-04-09 12:52:44

Tegeed oor yu ontsgoi baiga yum? Urlag shu de. Yum buriig bitgii uchir jantsandaad laitaad baigaach!

Зочин [202.55.188.39] 2019-04-09 12:07:31

Chi hu sochial tyyheesee neh hol ayvagyi umaa daa.

ZZ [203.217.139.225] 2019-04-09 11:28:52

Super fantastic

зочин [114.30.198.75] 2019-04-09 11:20:44

монгол бусдаас өөр үнэхээр өөр

зочин [66.181.161.75] 2019-04-09 11:17:11

ху овогт

The hu [202.126.89.197] 2019-04-09 11:13:01

Emegtei urtiin duuchin baiwal buur nice shuu.Amjilt

zochin [103.229.122.17] 2019-04-09 14:33:15

Yostoi hereggui shuu

Зочин [66.181.161.90] 2019-04-09 12:06:26

дэмий л болов уу энэ чигээрээ л явсан дээр элдэв янзын юм нэмээд байвхл утгаа алдана

a guest [64.119.27.101] 2019-04-09 11:08:54

WOW!Fantastic! Finally, our Music bands are coming out to the world through this fascinated band "The HU" ! Wishing only Good Luck and going ON,guys!

Зочин [202.126.89.222] 2019-04-09 11:41:59

That's right. This is the SPIRIT

Зочин [103.26.194.102] 2019-04-09 11:02:01

Монголчууд бид аливаа зүйлийг зориглон хийж сэргэлт авахдаа ХҮ гэж дуугардаг... Ёстой ХҮ гэтэл сэргээлээ

Зочин [73.246.72.103] 2019-04-09 10:55:31

7/11 gedeg chin delguuriin ner shuu. Ed nariin label bol E7M buyu 11-7-Music shuu.

Зочин [202.9.42.82] 2019-04-09 10:52:47

Залуусдаа,Дашкадаа баяр хүргэе. Хувцас хунар, гоёо гэх мэт зүйлдээ ХАС тэмдэг ийн хэрэглээнд болгоомжтой хандаарай.

зочин [66.181.161.75] 2019-04-09 10:36:23

хүннү гээд бүтэн нэрээр нэрлэхгүй ху муу гэхээр чинь хужаа сонсогдоод байнаа нөхдөө

Зочин [73.246.72.103] 2019-04-09 10:52:36

xutsaa xuts chi tegj nerleed od boloxgui yu

HU-D [202.179.24.82] 2019-04-09 10:26:28

АМЖИЛТ ХҮСЬЕ ЗАЛУУСАА. ӨШӨӨ ХУРЦ ТОД ХУВЦАСЛАМААР БАЙНА ШҮҮ. АРАЙ Л БҮДЭГ СААРАЛ ЮМ БИЛЭЭ.... ҮСЭЭ ИХ ГОЁ ТОД ӨНГӨӨР ӨУДМААР БАС ХӨГЖМӨӨ ИХ ГОЁОМООР ЮМ БИЛЭЭ ШҮҮ. АМЖИЛТ

kkkkk [193.190.78.1] 2019-04-09 16:12:44

yu balairaad soliorood bgaan be kkk.... undesnii ontslogoo ymargt hadgalj yvah uchirtai. ARIUNAA SURI huvtasnii zagvariig ni hiideg....

Зочин [202.126.89.15] 2019-04-09 15:27:36

tenegteed bai. teneg huur ve.

zochin [103.229.122.17] 2019-04-09 14:36:10

Тэгж л болохгүй шүү хужаа, солонгос болчихно

Bolormaa [202.9.42.52] 2019-04-09 10:18:12

Дэлхийн тавцанд монголынхоо нэрийг цуурайтуулж өндөрт өргөж яваарай. Улам их амжилт хүсье

The Hu [202.126.89.94] 2019-04-09 10:11:56

Mash ikh bayartai bnaa.Baxarxaj bn.Dashdondog ax mundag shuu. The Hu xamtlaxgiinxandaa uran buteeliin ondor amjit uxsen erooe.Ene saikhan ex orniixoo ov soel ulamjlal urlagiig delxiin olon saya xund taniulj baigaad mash ikh bayarlalaa. AMJILT ZALUUSAA UUXAI

Зочин [59.153.87.12] 2019-04-09 09:58:45

клипны урд цаг барсан заваан юмнууд хийгээд байх юм даа. Чингис хаан Жагаа хамтлагын цомгын дуунууд урдаа нэг бөмбөрийн нижигнэсэн хэсгийг тамгалж оруулсанаар олон нийт сонсохоос залхаж мартагдсан байдаг шүү

зочин [202.131.225.141] 2019-04-09 09:21:02

Мундаг бнаа.Одоо англи хэл сайн сурч, уран бүтээлийнхээ онцлогийг өөрсдөө сайхан тайлбарлачихдаг болох, гэрээгээ зөв хийдэг болох хэрэгтэй. Тэгээд зогсолтгүй урагшаа , давтагдашгүй шинэ бүтээлийг хойно хойноосоо гаргаад өг.

Зочин [202.179.26.204] 2019-04-09 08:56:37

лаг юм аа баяр хүргэе

Иргэн [103.229.123.89] 2019-04-09 08:54:41

Үнэхээр сайхан хамтлаг уран бүтээлчид бүрэлдсэн байна. Та бүхэндээ өндөр амжилт хүсэн eрөөe!

Зочин [103.57.92.71] 2019-04-09 08:50:17

amjilt husy! mglchuud mundag shuu.uragshaa.uuhai geed l bhaas oor argagui humuus

Hh [64.119.23.120] 2019-04-09 08:44:34

12 say udaa toglogdson uur mongol clip bdiimuu comment dr ni mongol rock metal rock getsgeetsen bn le amjilt husie tultal ni yavaarai


107 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
107 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.