Капитал банканд байршиж байсан төрийн данстай 340 орчим тэрбум төгрөгийг Монгол банк төлөх үү

Т.Хулан / Эдийн засаг

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: КАПИТАЛ БАНКАНД БАЙРШИЖ БАЙСАН ТӨРИЙН ДАНСТАЙ 340 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ

Капитал банканд ТӨРИЙН ДАНСТАЙ 340 ОРЧИМ ТЭРБУМ төгрөг байршиж байсан гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Тодруулбал,

-Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум төгрөг,

-Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум,

-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дөрвөн тэрбум,

-МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг зэрэг нийт дүнгээрээ 340 орчим тэрбум төгрөг байжээ.

Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болсноос эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй болсон гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарласан юм. Одоо Татвар төлөгчдийн 340 орчим тэрбум төгрөгийг хэн, хэрхэн төлж, барагдуулах вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Дээрх асуултад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Капитал банканд Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас байршуулсан 101 тэрбум төгрөгийг Монгол банк төлнө” гэж хариулсан. Тэрбээр ойрын хугацаанд Монгол банкны эрх хүлээн авагчтай уулзаж, энэхүү 101 тэрбум төгрөгийг хэдий хугацаанд, ямар хуваарийн дагуу эргүүлэн төлөхийг асуух аж.

С.Чинзориг сайдын адилаар Эрүүл, мэндийн сайд Д.Сарангэрэл ч мөн Капитал банканд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөгөө эрх хүлээн авагч болох Монгол банкнаас нэхэмжилж эхэлсэн байна. Тэрбээр энэ талаар “Капитал банкны эрх хүлээн авагчид хандан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс нэхэмжлэл гаргаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол ард иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой учраас эрх хүлээн авагч нэн тэргүүнд энэ хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна” гэсэн юм.

Хөгжлийн банк, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Анагаахын Шинжлэх ухааны Их сургууль, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ч мөн дээрхийн дагуу ажиллаж эрх хүлээн авагчаас мөнгөө нэхэмжилж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Эхлээд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийн хадгаламжийг буцаан олгоно. Дараа нь төрийн мөнгийг олгоод явдаг тогтолцоотой” гэж хэвлэлд ярьжээ. Үнэхээр түүний хэлснээр эхлээд иргэдийн мөнгийг дараа нь байгууллага болон төрийн мөнгийг төлж барагдуулах ажлыг хийх аж.

Гэхдээ энэ мөнгийг Капитал банк бус Монгол банк төлөх нь дээрх сайд нарын ярианаас тодорхой байна. Монгол банкны мөнгө бол татвар төлөгч, иргэдийн мөнгө билээ. Монгол банкны зүгээс Капитал банкны эд хөрөнгийг зарж борлуулаад ч дээрх мөнгийг гаргаж чадахгүй нь тодорхой байна.

КАПИТАЛ БАНКАНД ХАДГАЛАМЖТАЙ ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН БАРАГДУУЛАХ ВЭ

Эхлээд иргэдийн хадгаламжийн мөнгийг буцаан олгоно гэж дээр дурдсан. “Капитал” банканд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 800 гаруй хүн байна. Нийтдээ 42 тэрбум төгрөг. Уг мөнгийг Хадгаламжийн даатгалын корпорациас гаргана гэж Монголбанкнаас мэдэгдсэн.

МОНГОЛ БАНК: КАПИТАЛ БАНКНЫ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН МӨНГИЙГ ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИАС БУЦААН ОЛГОНО

Тодруулбал, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг Монгол банкнаас гаргасан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэжээ. 20 саяас доош төгрөгийн хадгаламжтай иргэдийн мөнгийг ч мөн энэ шугамаар барагдуулна гэсэн мэдээлэл байна. Өнөө, маргаашдаа Монгол банкнаас зохицуулалтын ажлыг хийж байгаа аж.

2015 ОНООС ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ДОГОЛДОЖ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ НЬ 80 ХУВЬД ХҮРСЭН БАЙХАД МОНГОЛ БАНК ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ УЧИР ЮУ ВЭ

Kапитал банкны үйл ажиллагаа 2015 он буюу дөрвөн жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриа баталж байна. Мөн Олон улсын валютын сангаас Капитал банкийг дампуурах эрсдэлтэй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл энэ хугацаанд Монгол банкнаас урьдчилж арга хэмжээ аваагүй нь анхаарал татна. Үүнтэй холбоотойгоор банкийг зориуд унагасан уу гэх хардлага ч олон нийтийн дунд өндрөө авч эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар "Капитал" банкнаас бусдын зээлээд эргүүлэн төлөөгүй 400 орчим тэрбумыг эмиссээр нөхөөд мартагнуулах санхүүгийн гаршсан луйварыг ашиглаж байж магадгүй гэнэ.

Tодруулбал, 400 орчим тэрбум төгрөгийг зээлээд бултсан хүмүүсийг гэмгүй үлдээх аргыг Mонгол банк, улс төрчидтэй хамтран хийж байж мэдэх аж. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “ энэ үйл ажиллагаанд улс төржилт орсон” гэж хэлсний учир үүнд байж болох юм. Хамгийн ноцтой нь Монгол банк дээрх мөнгийг эмиссээр нөхсөнөөр валютын ханш огцом өсөх эрсдэлтэй юм. Ямартай ч чанаргүй зээлийн хэмжээ 80 хүртэл хувь болж байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь Mонгол банк ажлаа хийгээгүйг харуулж буй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:42

z [66.181.176.94] 2019-04-16 12:24:17

MONGOL BANKAA MUNGUU AVMAAR BNA. BITGII ZUNGAARUULAAD UDAAD BAI. BUTEN 7 HONOLOO SHIIDEJ CHADSAN UM ALGA.

Зочин [202.5.198.5] 2019-04-15 04:25:46

Тус банканд ажиллаж амьдралаа залгуулж байсан олон залучууд ажилгүйчүүдийн эгнээнд багтаж, тордож тохинуулсан салбарууд нь хаалгаа барьж байгаа нь ард иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлж, банканд итгэсэн олон хүн хохирол амсаж байна. Хэнд ашигтай болхоор Монгол банк ийм шийдвэр гаргасан бол

Зочин [139.5.219.227] 2019-04-14 19:17:25

Одоо валютийн ханш өсөөд нөгөө мөлхөж байсан эдийн засаг бүр хэвтэрт орлоо

Зочин [122.201.21.78] 2019-04-14 09:13:19

iim dogoldoltoi bankind yahaaraa turiin ter ih hurungiig avaachaad ugchihdug malnuud ve. shalgaj togtooh heregtei

зочин [112.72.11.110] 2019-04-14 06:04:33

хаа газар ажиллаж байгаа дөрвөдүүд яагаад ийм хогийн новш байдаг юм бэ. Албан байгууллага дотор гарсан зөрчил болгон өмхий увсын дөрвөдүүдээс эхэлсэн байхийн. Монгол газар нутгаас муу шээснүүдийг зайлуулвал таарна.

зочин [150.129.141.174] 2019-04-12 00:49:54

Эрхийг нь болхоор Монгол банк телне.

Зочин [150.129.142.98] 2019-04-11 04:50:22

мөнгө н хааччдын. тэр чанаргүй зээлийг их хэмжээгээр олгож бас авсан хүмүүсийг шалгаж мөнгөний шилжсэн хөдөлгөөнийг мөрдөж хаашаа орсон гарсан газраас н гаргаж авахад яадын. мөнгө мөр үлдээхгүй алга болно гэж юу бсын.

Irgen [202.126.89.163] 2019-04-11 04:31:12

Undarmaagaar tuluul.99% ezemshdeg gee bizdee

Irgen [103.229.122.68] 2019-04-11 03:40:01

HUMUUSIIN PASPORT AVCH MUNGUU BAIRSHUULSAN GESEN SHUU. ODOO CH BICHIG BARIMTAA AVAAGUI HUMUUS OLON BGAA GESEN SHUU SAIN SHALGAARAI.

Зочин [64.119.24.140] 2019-04-11 03:04:20

harvaas manangiin mongo ugaasan tehnolog baina horongiig hurdan huraa ter mongo huulegchdiig hurdan bariad hariuclaga tooc shudraga baildaa ard tumen uuniig husej baina toriin mongo toriin bankand baih uchirtai

зочин [66.181.161.73] 2019-04-11 02:57:18

одоо наадуул чинь намдаа хандивласан гэж гүрдэнэ дээ

зочин [66.181.179.38] 2019-04-11 02:41:08

зохион байгуулалттай эрх мэдэлтнүүдийн хийсэн гэмт хэрэг, атг-н олон нийтийн зөвлөл, хадгаламж эзэмшигчдийн төлөөллийг оруулсан шалгалт хийж нийтэд ил болгох хэрэгтэй

Зочин [202.179.26.97] 2019-04-11 02:38:00

Банканд гэж бичдэг орк хэлний дурэм гарчээ

123456 [202.131.245.34] 2019-04-12 06:50:53

Холбогдох банкны хуулиуд дээр ингээд орцон юмаа

Зочин [202.9.43.12] 2019-04-11 02:23:47

Энэ даатгалуудын олон тэрбумыг яагаад энэ банканд байлгадаг юм бэ хариуцдаг сайд нартаа хуйвалдаж хахуулдаж байсан байхдаа ёр нь хулихны банк гэдэг нь мэдэгддэг шүү дээ бас л дээгүүрээ эрдэнэ саран нартай нийлж хийсэн луйвар байхдаа сайн шалгавал их юм гарнадаа

зочин [66.181.161.73] 2019-04-11 02:54:20

2009 онд ман төр барьж байх үед капитал гээд жижиг банкинд сү батболд хийчихсэн юмаа

Зочин [202.179.26.97] 2019-04-11 02:12:20

Ундармаа ч гэсэн ард тумэн хурэлсух ард тумнийхээ орийг толж л байна шдээ

Ezdees ni bolo tom zeeldegch naraas garguul [108.218.234.108] 2019-04-11 02:04:57

Kapitaliin ezdees ni bolon tom zeeldegch naraas buh hurungiig ni huraaj avch hohirliig baragduul

зочин [59.153.114.15] 2019-04-11 01:42:55

Их мэдэгч нар энэ банkийг ашиглаж 15 оноос 400 тэрбумын зээл авч хувидаа ашиг хонжоо хийсэн луйвар дээрэм хийж дээ.тэд зээлийг юу гэж төлөх үү.чанаргүй зээлд оруулчихсан гэмгүй царайлаад сууж бгаа шүү дээ.ийм хуйвалдаан хийсэн ундармаа авгайг их мэдэгч нартайн хамт эрүүдэн шүүж татвар төлөгчдын мөнгийг гаргуул хуули хүчнийхээн хурдан шуурхай ажлаа хий.өнчин ишигний гарзгүй болгож татвар төлөгчдын мөнгийг ол.

Зочин [66.181.180.124] 2019-04-11 01:40:43

банкууд ашигаа бодоод бас өөрсдийн луйвараа нуух зорилгоор сайн мэргэжилтэн авч ажлуулахгүй байна зөвхөн ах дүүгээ ажлаад дампууралд хүргэдэг монгол банкины удирдлагад арилжааны банкинд ажилж байсан ажил мэддэг хүн алга дандаа улс төрчдын хүүхдүүд ажилдаг хяналт тавихаас айдаг болж эцэст нь иргэд хохирлоо

Зочин [66.181.182.71] 2019-04-11 01:33:40

дорвод Н.БАЯРТСАЙХАН ГЭДЭГ КУЛГАЙЧ КУРДАН ДАЛД ОР. АЛТАН ГЭДЭГ АЛТАН ЮУТАЙ АВГАЙГААР СОР ЗАЛЧИХ

Zochin [103.26.194.144] 2019-04-11 01:29:41

Zaaval hariutslaga toots! Odoo tsag uur bolson shu, tatvar tulugchid munguu turuus yaj zartsuulj bgag il todoor shaardah heregtei, es tegvees tatvar tuluh shaardlaga ard tumend bgamu, Undarmaa avgai medej bsan n oilgomjtoi, huivaldaj hergees multrah gj bna, hudalaa uls tur gj meden budilah hereggui shu!

Зочин [202.131.229.34] 2019-04-11 01:09:09

Зээл авсан эзэд нь тодорхой байгаа байлгүй дээ

Зочин [66.181.186.163] 2019-04-11 00:57:06

ЁСТОЙ ҮХЭР МОНГОЛЧУУД ЮМ ДАА

зочин [202.126.89.243] 2019-04-11 00:32:34

Монгол банкны тэр Баяртсайхан гэгч дерведийг яаралтай огцруулаач энэ банкны дампуурал бол огцруулах хангалттай шалтгаан мен юм

Зочин [202.126.89.78] 2019-04-17 03:37:37

Яг зөв ийм ажилаа хийж чаддаггүй юмаар бүхэл бүтэн монгол банкыг даатгана гэдэг сүйрлийн эхлэл


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.