ЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ

П.Урнаа / Улстөр

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулав.

Хуулийн төсөлд “Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа”, “судалгаа хөгжүүлэлтийн ажил”, “шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ”, “судалгааны ажлын үндсэн чиглэл” гэсэн нэр томьёоллыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр тодорхойлж, хуулийн төслийн холбогдох заалтуудад тусгажээ.

Ингэснээр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зөвхөн тус салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын үйл ажиллагаагаар хязгаарлаж байсан хуулийн агуулгын хүрээг тэлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, боловсрол олгох болон үйлчилгээ үзүүлэх гэсэн цогц үйл ажиллагааны нэгдэл болон хэрэгжихээр зохицуулсан байна.

Үүнтэй уялдан нэмэгдэж байгаа чиг үүргийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд шинээр хамааруулсан аж.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тогтоож өгчээ.

Ингэхдээ судалгаа хөгжүүлэлтийн ажлыг Засгийн газрын баталсан журмын дагуу дараах хэлбэрээр санхүүжүүлэхээр, эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд нь улсын төсвөөс санхүүжилт олгох, шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулж санхүүжүүлэхээр тусгасан байна.

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг маргааш үргэлжлүүлэхээр болж чуулганы хуралдааныг хаалаа.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.169] 2019-04-25 20:51:27

Khairtai....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.