О.Соронзонболд: Уул уурхай болон амьдрах орчны доройтлоос Монгол орныг зорин ирдэг нүүдлийн шувуудын тоо багасч байгаа

М.Амаржаргал / Энтертайнмент

-ЖИЖИГХЭН БИЕТЭЙ ХУРГАН ЦУУЦАЛ ШУВУУ 3-7 ХОНОГИЙН ДОТОР 11 МЯНГАН КМ ЗАМЫГ ТУУЛДАГ-

Манай улс жил бүрийн тавдугаар сард Дэлхийн Нүүдлийн Шувуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Байгалийн түүхийн музейн шувуу судлаач, докторант О.Соронзонболдтой ярилцлаа.

-Сансрын дамжуулагчийг хэдэн оноос нүүдлийн шувуудад суулган судалж эхэлсэн бэ?

-Дэлхийн бусад орнуудад нэлээд хэдэн жилийн өмнөөс нүүдлийн шувуудад сансрын дамжуулагч суулган судалж эхэлсэн. Харин манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс Шинжлэх ухааны академи, МУИС-ийн хэсэг судлаачид шувуудын нүүдэл болон шувууны ханиад томуугаар судалгааг эхлүүлсэн байх гэж миний хувьд бодож байна. Миний хувьд 2008 оноос МУИС, “Монголын шувуу судлалын” нийгэмлэгийн судалгааны багт орж махчин, усны шувуудын нүүдлийн судалгааг оюутан байхаасаа хийж эхэлсэн. Монгол оронд одоогийн байдлаар 507 төрөл зүйлийн шувууд бүртгэгдсэн байна. Эдгээрээс 400 орчим нь амьдрах таатай газар руу идэш тэжээл хайн алс зайд нүүдэл хийдэг.

Тухайлбал, усны шувууд зүүн өмнөд Ази хятадын төв хэсэг, Австрали руу, махчин шувууд Энэтхэгээс урагшлаад Африк тив рүү нүүдэл хийж байна. Дэлхийн нүүдлийн шувуудын замуудаас дөрөв нь монгол орны газар нутагт харьяалагддаг. Өөрөөр хэлбэл шувууд нүүхдээ ашигладаг коридор гэсэн үг. Энэ замаар нүүж буй шувуудад сансрын дамжуулагч суулган хэр хурдан хугацаанд хаашаа нүүж, хаана очиж байна гэдгийг судалдаг. Орчин үеийн зарим сансрын дамжуулагч шувууны зүрхний цохилт, хэдэн метрийн өндөрт нисч байгааг, тогтмол хурд нь хэдтэй байгааг нарийвчлан тогтоож судалгааны ажлууд сайжирч байна.

image

-Одоогоор хэдэн төрөл зүйлийн нүүдлийн шувуудад сансрын дамжуулагч суулгасан байгаа вэ?

-Нүүдлийн шувуудыг судлах, хамгаалах асуудал олон улсын түвшинд яригддаг. Тиймээс манай улсын шувуу судлаачид олон улсын байгууллагатай хамтардаг. Одоогийн байдлаар зургаан зүйлийн тогоруу, элээ, бүргэд, галуу, нугас гээд жижиг төрлийн шувуудад ч гэсэн сансрын дамжуулагч суурилуулан амьдрах орчиныг нь судалж байна. Сонирхуулаад ярихад жижигхэн биетэй хурган цууцал шувуу хамгийн богино хугацаанд хамгийн хол замыг туулсан байдаг. Энэ шувуу Австралийг тойроод Шинэ Зеланд руу 3-7 хоногийн дотор 11 мянган км замыг туулж дэлхийн рекродыг тогтоосон. Тэр жижигхэн биетэй шувуу далай дээгүүр зогсолтгүй 11 мянган км ниссэн гэсэн үг.

Нүүдлийн шувуудад сансрын дохиолол суулгаснаар маш олон мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байна. Дэлхий дээр 15 зүйлийн тогоруу байдаг. Манай улсад зургаан төрөл зүйлийн тогоруу нүүдэллэн ирдэг. Эдгээрээс тав нь дэлхийд ховор, эмзэг, устаж байгаа гэсэн ангилалд харьяалагддаг. Дэлхийд түгээмэл тархалттай өвөгт тогоруу /Antropoides virgo/ нь төрөл дотроо хамгийн жижиг биетэй нь боловч их онцлогтой. Гималайн нурууг давж нүүдэллэдэг. Монгол Улсад дэлхийн ноён оргилыг давж нүүдэлдэг хоёр шувуу л байдаг. Нэг нь хээрийн галуу. Ерөнхийдөө энэ шувуу өндөрт зусч, өвөлждөг. Жил бүрийн намар Гималайн нурууг давж Энэтхэгт очиж өвөлждөг.

-Махчин шувууд хаашаа нүүдэл хийдэг вэ. Усны шувууд шиг хол замыг туулдаггүй байх?

-Тас шувуу Солонгост өвөлжөөд эргэж ирдэг. Үндэсний бахархал идлэг шонхор суурин шувууны төрөл зүйлд ордог шүү дээ. Гэхдээ залуу шувууд нь БНХАУ-ын хойд нутаг хилийн цаахан очиж өвөлжөөд эх нутаг ирж үржилд ордог. Амар мөрний сав дагуу хусан ойг шүтэж амьдардаг биеийн хэмжээгээр нэг их том биш шонхор шувуу хүртэл Африк руу нүүдэллэдэг.

-Үндэсний бахарал идлэг шонхор шувууг та бүхэн ямар хэмжээнд судалсан бэ?

-Идлэг шонхор шувууг миний багш МУИС-ийн доктор профессор С.Гомбобаатар 20 гаруй жил судалсан. Үндэсний бахархалт шувуугаар 2011 онд тодорхойлж байсан. Ингэхийн тулд маш олон судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн. Дэлхийд 140 гаруй улс үндэстэн бахархалт шувуугаа тодорхойлсон байдаг. Тиймээс бусад улс орны бахархалт шувуутай давхцуулж болохгүй, монголд төвтэй байх ёстой гээд янз бүрийн шалгуур үзүүлэлтийг томьёолсон. Хэдэн жилийн турш иргэдийн дунд санал асуулга явуулсны дараагаар үндэсний бахархалт шувуу болох бүрэн боломжтой гээд олон нийтэд зарлаж байсан. Яагаад бүргэд шувууг биш идлэг шонхорыг үндэсний бахархалт шувуугаар сонгосон бэ гэхээр хоол тэжээл ховордсон үед бүргэд сэг зэмээр хооллох тохиолдол байдаг. Гэтэл идлэг шонхор хэзээ ч сэг зэм иддэггүй дайчин, бүлээн цусаар хооллодог, гоо сайхны хувьд харахад хүртэл сүр хүчтэй.

-Нэг хэсэг хурдан морь сонирхогчид, уяач нар хотон шувууны хошуугаар морины хусуур хийх гэж хууль бусаар нэлээд их агнасан. Монгол оронд хичнээн тооны хотон шувуу зусч байна вэ?

-Хүмүүсийн дунд яагаад ийм ойлголт байдгийг би сайн мэдэхгүй байна. Шувуу хурдтай нисдэг, тэнгэрийн амьтны хошуугаар морио хуссан тохиолдолд морь нь хурдалж давхидаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд байж магадгүй л дээ. Бөө мөргөл, шашны мухар сүсэгүүдэд шувуудыг их золиосолж байна. Монгол оронд гарын арван хуруунд багтахаар цөөхөн хотон шувуу нүүдэллэн ирдэг.

image

-ТАВАН ХОШУУ МАЛЫН ТОО ТОЛГОЙ ИХЭССЭН НЬ НҮҮДЛИЙН ШУВУУДЫГ ДАЙЖИХАД НӨЛӨӨЛЖ БАЙНА-

-Уур амьсгалын доройтол, цаг агаарын өөрчлөлт нүүдлийн шувуудын амьдрах орчинд хэр их нөлөө үзүүлж байгаа вэ?

-Уул уурхай болон амьдрах орчны доройтлоос Монгол орныг зорин ирдэг нүүдлийн шувуудын тоо багасч байж магадгүй юм. Манай орны зүүн хойд хэсэг буюу Онон, Угалз голын ай сав. Дорнод аймгийн хойд, Хэнтий аймгийн зарим нутагт нүүдлийн шувууд амьдрахад их таатай. Гэтэл сүүлийн жилүүдэд эдгээр нутагуудын нуур цөөрөм ширгэж хуурайшилт их явагдаж байгаа нь нүүдлийн шувуудын тоо толгой цөөрөхөд нөлөөлж байгаа. Таван хошуу малын тоо толгой ихэссэн нь нуур цөөрмийн усыг байнга уухаас гадна эргэн тойрны газар нутгийг нь талхалж байна. Мөн нуур цөөрмийн эргэн тойронд битүү айлууд буудаг болсон нь зэрлэг ан амьтан, жигүүртэн шувуудыг дайжихад хүргэж байгаа.

-Нүүдлийн шувууд замаа хэрхэн олдог талаар судлаачид олон таамаг дэвшүүлдэг. Манай улс энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна уу?

-Манай улс одоогоор генетикийн түвшинд судалгаа бага хийж байгаа. Сүүлийн үед шувуудын оюун ухаан соронзон таталцлыг мэдэрдэг гэсэн тодорхойлолт гарч байгаа. Өмнө нь ододоор баримжаа авч нисдэг гэсэн таамаг дэвшүүлдэг байсан л даа. Учир нь шувууд ихэнхдээ шөнийн цагаар нүүдлээ хийдэг юм. Мөн коридор буюу замууд нь их тодорхой байдаг. Хавар, намар махчин шувуудыг ажиглаж байхад коридороор сүргээрээ явж өнгөрдөг. Тухайлбал, Төв аймгийн ээж хаданд 7-10 хоног ажиглалт хийхэд шувуудын хэд хэдэн төрөл зүйл дамжин өнгөрдөг гэдэг нь батлагдаж байгаа юм. Нүүдлийн шувуу бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Өвөгт тогоруу Гималайн нурууг яагаад тойрч нисч болдоггүй юм гээд маш олон асуулт байдаг. Энэ бүхнийг судалж тогтоохын тулд нүүдлийн шувуудад сансрын дамжуулагч суурилуулж байгаа юм.

image

-Нүүдлийн шувуудад монголын ард түмэн үеийн үед хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Гэвч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ уламжлал алдагдсан мэт санагдаж байгаа. Танд ийм зүйл мэдрэгдэж, ажиглагдаж байна уу?

-Бусад орнуудтай харьцуулахад массаар нь буудаад, зүүн өмнөд азийнхан шиг шувуу алж иддэггүй ч гэсэн ард түмний дунд өрөөсгөл ойлголтууд байна. Жишээлбэл, хойлог шувууны мах бэртэл гэмтэлд сайн, шар шувууны өд хэл амнаас хамгаалдаг гээд хууль бус ан хийх тохиолдол байна. Хойлог шувуу өндөр уулан дээр хэцүү нөхцөлд ургадаг барагшун болон эмийн ургамлыг иддэг учраас мах ходоодонд нь шингэдэг. Хойлогны мах бэртэл гэмтлийг эдгээдэг эмнэлзүйн бодисыг өөрөөсөө ялгаруулдаг юм биш шүү дээ. Ходоод гэдэсний эмгэгтэй, хорт хавдартай хүмүүс ёлын шувууны ходоодыг идэхийн тулд мөн л хууль бусаар ан хийж байна. Ёл шувуу том, том булууны ясыг бүхлээр нь залгиад ходоодондоо хайлуулдаг. Өөрөөр хэлбэл ходоодны шүүрэл нь маш хүчирхэг гэсэн үг. Тиймээс шувуудын мах, эд эрхтэнийг ийм ч өвчинд сайн, тийм ч бэртэл гэмтэлд сайн гэж хууль бусаар агнахын оронд шувууны идэш тэжээлийг судлах хэрэгтэй. Шашны зан үйлд тас, хэрээ, бүргэд, шар шувууны эд эрхтэнийг ихээхэн ашиглаж байна.

-Монголын шувуу судлаачид олон улсын хэмжээнд судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийж чадаж байна уу?

-Өөрсдийнхөө салбарыг дөвийлгэж байгаа юм биш шүү. Бусад салбарын хөгжилтэй харьцуулахад нэлээн дээгүүр яваа. Олон улсын шувуу судлаачид монголчуудтай хамтарч ажиллах дуртай байдаг. Мэдлэг чадварын хувьд хэнээс ч дутахгүй гэж боддог.


Сэтгэгдэл

zochin [202.21.117.162] 2019-05-06 15:11:29

сайн унш сайтар ойлго..

Зочин [202.21.111.20] 2019-05-06 11:38:37

Ингэж худлаа бүлтрэхээ больчмоор ш дээ. Нийт газар нутгийн 1%-д хүрэхгүй уурхай бас нөлөөлөөд бна гэж. 25 сая мал тэжээх бололцоотой газар нутагт 60 сая илүү байгаа нь хамаагүй юу? Ингэж худал ярихгүй ээ хөө.

Zochin [203.91.115.38] 2019-05-05 23:37:32

Хаа сайгүйл иймшдэ ниорк хот бхгүй бхад тэнд тэр чигээрээ битүү ой байсим бнлэшдэ энэ ганц хотын дүр зураг биш гадаадын газар тариалан дээрч харж болно.тэгэд энэ чинь шувуу бодод малаа яахуу монголын мал социйн үедл цөөхөн бсан бх бусад олон мянган жилд яасан байху.экологын өөрчлөлтын шалтгаан иймхэн тиймхэн юмнаас бологүйллл баймаар юмдөөөөө

Зочин [66.181.160.50] 2019-05-05 21:39:10

Unen.Baigal suidej baina....

Зочин [103.212.118.158] 2019-05-05 18:20:14

hovsgol nuuriin eroold zochid buudal baiguulj

zochin [103.212.118.158] 2019-05-05 18:18:16

nuudliin soyl ustahaar zarim torliin shuvuu ustana

Зочин [66.181.161.39] 2019-05-05 13:07:50

Ta nar chin odoo yatsartsan humuus we. Zowhon gants garchig l unshij chaddag humuus uu? Sain oilgoj unshaach

Зочин [202.9.45.236] 2019-05-05 11:20:56

Ус гол нуурыг сайн хамгаалах хэрэгтэй.

зочин [103.87.255.78] 2019-05-05 08:02:36

дэндүү харамсалтай байна. Төр засгийн барьж байгаа алдаатай шийдвэрээс болж монголын минь газар нутаг эвдэгдэж хөндөгдөж усны шувуу битгий хэл хүн мал байхад аюултай нөхцөл байдал хаа саагүй үүсч байна. дорноговь аймагт Дэлгэрсайхан гэж гаж уул уурхайн акул байна. Улаанбадрах сумыг хүйсээр нь тэмтрэх санаатай. газар нутгийг олон мянган га-аар авч хүн байхад хэцүү нөхцөл байдал үүсч байна. 2020 оны саналаар Дэлгэрсайхан санал өгөхгүй гаргаж ирэхчгүй. хэдий аймаг орон нутагт байшин барилга барьж байгаа боловч цаана нь нутаг орон ард түмэн газар нутгийг минь нутгийн удирдлагуудтай хамтран сүйтгэхээс нутгийн ард түмэн бид эмзэглэж байна.

Цуж [122.201.22.194] 2019-05-05 06:56:50

сороонболдоо битгий худлаа юм бичиж бай. Уул уурхайгаас болоогүй. Байгаль өөрөө өрчлөгдөж бгаа.

Иргэн [103.229.121.145] 2019-05-05 08:13:52

Т1т

Зочин [202.179.31.13] 2019-05-04 23:13:02

Харамсалтай. Хэдэн сарын өмнө Өвөр Монголын ТВ-ээр цагаан тогорууныамьдрал харуулсан кино үзсэн, их сонирхолтой байсан. Урагшаа нүүгээд л явдаг хаана очдогийг нь мэддэггүй байсан чинь ялгаагүй л цас ордог газар очдог хөлдсөн мэлхий иддэг харагдсан. Арай дулаан байх л даа.

Зочин [150.129.141.207] 2019-05-04 23:01:14

Шувуу ч дүүрчээ өөр олон чухал асуудлууд байна

Трамп [77.111.246.31] 2019-05-05 19:03:39

Трамп дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гэж байхгүй гэж хэлээд парисын нэг гэрээ конвенцоос гарсан

Зочин [66.181.182.122] 2019-05-05 18:22:33

Яагаад тийм тэнэг юм бэ. Бүх юм хоорондоо хамааралтай. Шувуу дүрвэх нь өт хорхой ихсэх ингэснээр мод ургамлыг сүйтгэх тэр нь эргээд мал ахуй, цаашилбал агаар хүчилтөрөгчид нөлөөлөх гэх мэтээр эко систeм эвдэгдэнэ

irgen [66.181.182.69] 2019-05-04 22:28:53

Nuudliin shuvuud tsoorch too ni bagasch baigaag dan gants mongoliin buruugaar tailbarlaj bolohgui.Muu l bol hoid zahiin har ovoohoi gedeg shig manaid buh buruu baigaa yum shig oilgolt baij taarahgui.Shuvuud ochij ovoljdog zuun omnod azi afrikiin orchnii doroitol hamgiin gol shaltgaan baihoo.

Zochin [174.237.1.181] 2019-05-04 19:52:11

Ene uuu uurrhain businessiiin ezdiiig yamarch hool undgui horiod tacvgan deer altiiig hussen hemjeegeer ni taviad Za odooo ingeed id geh yumsan!!!!! Ahij alt uhahguieee l gej baihdaaa

Зочин [66.181.182.122] 2019-05-05 18:23:08

Яг үнэн

Зочин [202.126.89.216] 2019-05-04 18:02:56

Kazakstand uul uurhai yamar bdag, orosd yamar bdag, hyatdadad uul uurhai yamar bdag geed uuruusuu asuuj uzsen uu ???? Mongold uuul uurhain A licence ulsiin hemjeend neg huvi hurehgui! Ajilaa jaahan unshaaad oilgood demii umaa yariach! Neg l ih uul uurhaigas bolj suured bga tuhai zahiin durak batsaan yarih um

Зочин [202.126.89.216] 2019-05-04 17:57:55

Uneheer uul uurhaigaas boloood shuvuu baihgui bolson gej helehees icheeseeii

Зочин [202.126.89.216] 2019-05-04 17:56:50

Zaluu hun baij bas neg bolool

Зочин [202.179.31.85] 2019-05-04 16:31:20

Хорхой шавж иддэг шувууны махаар өөрийгөө эмчилнэ гэдэг бол эдгэхгүй өвчин олж амиа хорлохын нэг хэлбэр буюу оюуны хоосрол

zochin [192.82.65.29] 2019-05-04 15:49:36

байгаль орчиндоо анхаарал тавих цаг аль хэдийн болсон. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд бэлчээрийн гарц доройтож, үүнээс болж хонь идэх өвсгүй, үлийн цагаан оготно залгилж түгжрэлд орж үхээд байгаа гэж малчид хонийн тоо толгойгоо багасгах байдалтай тулгараад бна. Хулганы тэжээлийг шонхорыг нь барихын тулд цацсанаас болж үлийн цагаан хулгана ихэсч түүнээсээ болж ургамлын гарц муудаж байгаа, түүнээс гадна малынхаа тоог тэр дундаа ямаан сүргийг багасгах бодлого баримталж газрынхаа байдалд дүн шинжилгээ хийж анхаарахгүй бол удахгүй энэ улсын газар нутаг тэр чигээрээ хатингаршсан шавар болох цаг хэдийн хаяанд иржээ.. Анхаарах төр засгийн байгууллагууд байдаг бол анхаармаар юмдаа..

Зочин [202.21.111.20] 2019-05-06 11:42:46

Үлийн цагааныг битгий ад үзээд устгаарай гэж мэргэжлийн мэрэгч судлаачид хэлээд байна. Бэлчээрийг бэлчээрийн даац хэтэрсэн мал өөрөө л талхалдаг түүнээс болж үлий үрждэг. Үлий үржсэнээр газрын хөрсийг сийрэгжүүлээд идэх юмгүй болохын хамт өөрсдөө үхэж бордоо болсоноор тэр бэлчээрийг авардаг гэж байна. Өөрсдөө сүйтгэчээд бурууг бусдаас бүү хай

GOOGLE [59.153.114.124] 2019-05-04 14:38:07

нэгж талбайд ноогдож байгаа малын тоо хэд билээ. малын тоо толгой өсөж байгаа сайн боловч угтаа нутаг талбайн хувьд хэцүү болж байгаа. Өвөрхангай Дундговь Баянхонгор Дорноговь Өмнөговь Говь-Алтай аймагт, Уул уурхай гэж ярих юм нинжа гэдэг хүмүүс асар их үүрэг гүйцэтгэж байгаа дээр нь анхааруулья

Зочин [202.126.88.32] 2019-05-04 17:31:26

Сумын нутагт бичил уурхай эрхлэх хүмүүс зөвхөн уул сумынхан байх. Өөр аймаг сумын хүмүүст хамаагүй байх талаар хуульчлах хэрэгтэй байна

Зочин [66.181.191.241] 2019-05-04 14:14:00

Ажлтны

zochin [185.39.141.108] 2019-05-04 13:10:23

monholoor dvvren hyatadaa yay gej baihad bas hyatad shuvuu yu ve . . shuvuunii haniad

Зочин [122.201.21.182] 2019-05-04 11:06:48

зүүн өмнөд азийнхан хоол хийж иддэг байх тэгээд цөөрч байгаа байх


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.