Барак Обама өөрийн нэрэмжит гудамжтай болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын Лос-Анжелес хотын баруун өмнөд хэсэгт оршдог цэцэрлэгт гудамжийг Барак Обамагийн нэрэмжит болгожээ. Урьд нь Родео-роуд гэж нэрлэдэг байсан уг гудамжийг Лос-Анжелес хотын дарга Эрик Гарсетти баяр ёслолын байдалтайгаар нээсэн байна.

“Обамагийн нэрэмжит гудамжийг нээснээрээ бид түүний манай хот төдийгүй манай улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч буй юм” гэж Гарсетти “Twitter” хуудсандаа онцлон бичсэн байна.

Лос-Анжелес хотын уг гудамжийг АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрэмжит болгох санаачилгыг тус хотын захиргааны гишүүн Херб Вессон гаргажээ.

Хуучин Родео-роуд гудамжинд ихэвчлэн Африк гаралтай америкчууд оршин суудаг байна. Уг гудамж нь Мартин Лютер Кингийн нэрэмжит өргөн чөлөөтэй нийлдэг аж. Лос-Анжелес хотын энэ хэсэгт мөн Жорж Вашингтон, Томас Жефферсон, Жон Адамс зэрэг АНУ-ын Ерөнхийлөгч нарын нэрээр нэрлэсэн гудамжууд байдаг байна.


Сэтгэгдэл

hiZ [5.188.210.52] 2020-05-13 10:33:37

http://reyna.userbet.xyz ПРИСОЕДИНЯЙТЕСЬ СЕЙЧАС И ПОЛУЧИТЕ 100$ К ВАШЕМУ ПЕРВОМУ ДЕПОЗИТУ! Управляйте роботом самостоятельно! Контроль уровня риска! https://www.ev.uhbdp.org/catalog/nasinnia/ohirok-ekol-f1-500-nas - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://kazan.podarki-market.ru/catalog/product-355023/?MID=2906&result=reply#message2906 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://pravoved.ru/question/1567974/ - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 3ffc6c0

зочин [202.21.127.166] 2019-05-08 04:57:40

ЛИБЕРАЛ МУЖИЙН ЛИБЕРАЛУУД Ч АРГАГҮЙ Л ДЭЭ, ОБАМАГААС ИЛҮҮ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗӨНДӨӨ БАЙХАД ОЧИЖ ОЧИЖ ЭНЭ ШҮҮ

Зочин [43.242.242.128] 2019-05-08 02:31:29

That's awesome !


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.