Хүүхэд тоглодоггүй, хуучин, эвдэрхий тоглоомыг барилгын материалын түүхий эд болгоно

М.Амаржаргал / Технологи

Хүүхэд тоглодоггүй, хуучин, эвдэрхий, хаях гэж байгаа тоглоомууд бий юу. Тийм бол тэдгээр тоглоомуудаа ОЮУНЫ ТӨВ тоглоомын дэлгүүрт аваачиж өгөөд бүтээлч сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоомуудыг 20 хувь хямдруулан авч болох юм байна.

Хүүхдийн тоглоомыг дахин ашиглах энэхүү аян өргөн хүрээнд өрнөвөл байгальд хаягддаг хуванцрын хэмжээг багагүй хэмжээгээр бууруулах ач холбогдолтой юм. Оюуны төв тоглоомын дэлгүүрийн хамт олон та бүхний өгсөн тоглоомыг засч сэлбэн хэрэгцээтэй газарт нь хандивлах ба засал авахгүй тоглоомуудыг барилгын материалын үйлдвэрийн түүхий эд болгон өгөх аж. Оюуны төв дэлгүүр пэйж хуудсандаа энэ тухай мэдээгээ оруулсан даруйд 3,000 гаруй хүн уг мэдээллийг шэйр хийн түгээж, хүүхдийнхээ тоглоомыг хаяхад хайран байсан юм, их тоглоом бий аваачиж өгнө хэмээн бичицгээсэн байна. Эцэг, эхчүүд эхнээсээ хэрэггүй тоглоомоо өгч, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх тоглоомуудыг хямдралтай үнээр аваад эхэлжээ.

Хуучин тоглоомыг дахин ашиглах урамшуулалт аян энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд албан байгууллагуудтай хамтарч ажиллах саналтай байгаагаа Оюуны төвийн удирдлагууд хэлж байна. Албан байгууллагууд ажилтнуудынхаа хүүхдийн ашигладаггүй тоглоомуудыг цуглуулан Оюуны төвд өгч хүүхдийн баярын бэлгэнд бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх тоглоомуудыг хямдралтай авах боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: ОЮУНЫ ТӨВ хуудаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл

Алтай сээнтэр [150.129.142.31] 2019-05-10 12:39:06

Алтай сээнтэрийн 4 давхарт гэл үү дээ

Зочин [202.131.243.190] 2019-05-10 12:33:02

Эрдэнэт, дархан энэ ажлаа бас өрнүүлээч

Зочин [119.40.103.6] 2019-05-10 12:17:24

Зөв санаа. Оюуны төв гэж хаана байдаг юм бэ??

зочин [192.82.64.147] 2019-05-10 11:48:36

Зөв санаа бна Хаана өгөх харилцах утас бна уу

Зочин [103.229.122.172] 2019-05-10 10:18:01

Хаана аваачиж өгөх вэ. ?

b [66.181.168.8] 2019-05-10 10:10:59

ene bas sergelen biznesiin arga baina, demjij baina, hen hendee ashigtai

хх [202.55.191.194] 2019-05-10 09:50:28

ёстой зөв дэмжүүштэй санаачлага байна амжилт хүсье

Зочин [202.9.42.25] 2019-05-10 08:58:43

Энэ хуванцар хогнуудыг устгаач.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.