Ш.Раднаасэд ''Үүнийг янзалчихъя л даа'' гэж хэлээд заалт өөрчлүүлсэн нь протоколд үлджээ

Д.Тулга / Улстөр

Хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл өгөхдөө "хясан боогдуулах" замаар ТЭРБУМ шахуу төгрөгийн авлигал авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон /Тогтоогдоогүй нь хэд бол..../ Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импорт, хорио цээрийн газрын дарга Э.Амарзаяа, Н.Баярсайхан тэргүүтэй байцаагчын хэргийг шүүхээс “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ” гэсэн үндэслэлээр ХЭРЭГСЭХГҮЙ болгосон нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдуулаад байна.

Шүүх яагаад ийм шийдвэр гаргав?

1. ЯЛЛАХ ДҮГНЭЛТ

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас тэднийг "санаатайгаар бүлэглэн зохион байгуулалтайгаар, хясан боогдуулах замаар авлигын гэмт хэрэг үйлдсэн" гэж үзээд 2 -8 жил хорих ял бүхий Эрүүгийн хуулийн 22,4,5-аар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлжээ.

2. ШҮҮХИЙН ШИЙДВЭР

-Шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх

-Шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Э. Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг Авлигал авсан хэргээр бус Мөнгө угаах гэдэг зүйл ангиар зүйлчилсэн нь хамгийн сонирхолтой.

Зүйлчилсэн зүйл ангийг нь хар даа!!!! / ЭХ-ийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./

3. “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-Г ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ӨӨРЧИЛСНӨӨР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ.

Өмнөх Эрүүгийн хуулиар “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолж, Гэмт хэрэгтэн баригдсан өдрөөр дуусгавар болдог байсан.
/2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүллээ гэхэд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил дотроо барьсан учраас цааш хэдэн ч жил шалгаж болно /

Шинэ хуулиар “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болдог болгон өөрчилжээ.

2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүлээд 2018 онд шүүх хурал нь болоход хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн байх жишээтэй.

4. ЭНЭ ХЭРЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭДИЙН ЯАГААД ХАРДАЖ БАЙГАА ВЭ?

Энэ хэрэгт өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг холбоотой байж болзошгүй гэж зарим эх сурвалжууд үздэг.
Шүүгдэгч Э.Амарзаяа түүний удирдлага дор ажиллаж байсан бол Н. Баярсайхан түүнтэй Их сургуулийн нэг анги.

Э.Аззаяа, Н.Баярсайхан нар авсан авлигын мөнгөө Ш.Раднаасэдэд өгдөг байсан гэх яриа ч бий. Хардах хамгийн ноцтой үндэслэл нь 2017 онд Засгийн газраас өргөн барьсан шинэ Эрүүгийн хуулийн төсөлд “Хөөн хэлэлцэх хугацаа”-д ямар нэг өөрчлөлт оруулаагүй өргөн барьсан. Гэтэл хуулийг хэлэлцэх явцад Ш.Раднаасэдийн толгойлдог УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт Улсын дээд шүүхийн шүүгчээр “Хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гартал болгон хойшлуулах” санал хэлүүлж , түүнийг нь гишүүдээр дэмжүүлсэн байдаг. Үүнийг Хууль зүйн дэд сайд асан Б. Энхбаяр нотолдог.

Эндээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн холбогдсон авлигын хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд хуульд энэ өөрчлөлтийг оруулсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь Мэргэжлийн хяналтын байцаагчдын хэргийг 2 жил шахам прокурор, АТГ дээр гацааж байгаад дараа нь шүүхээр орж “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан “ гэсэн үндэслэлээр Хэрэгсэхгүй болгожээ .
Хууль зүйн байнгын хорооны тухайн өдрийн протколыг ил болго!!!

Сэтгүүлч Б.Отгон 2019.05.10

Эх сурвалж https://www.n24.mn/a/2427


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.83] 2019-05-13 09:19:46

Үнээн бол муухай хүн юмаа. Би л лав энэ хүнд итгэдэг байсан шүү

Зочин [122.201.22.228] 2019-05-11 21:12:26

атаархаад бай л даа

Зочин [182.160.3.106] 2019-05-11 15:09:08

Хулгайч луйварчидаа хамгаалах хуулиа улам боловсронгуй болгоод байна.Жирийн иргэн тэрбум байтугай сая ₮-ийн хэрэгт холбогдсон бол 5 жил байтугай 5 сар хүрэхгүй хугацаанд шийдээд шорон л руу нь илгээнэ.Раднаасэд шударга юм бол өарөө санаачлаад протколоо ил болго.

AY-BO [182.160.38.54] 2019-05-11 14:17:39

TA NAR BOLITSGOO, GANTS SHUDARGA , TSEVER HUULIIN HUNEE NERIIG N SEVTUULEH GEJ MUUSAIN JDU-CHID AVILGACHDIIN HIIJ BUI UHUULGA L BN, OORSDIIG N HUULIAR AILGAHAAR ZORUULEED NER HUNDED HALDDAG NOVSHIIN HUDALDAGDSAN TROLLUUD N L JIRGEJ BGAA BIZ,

Ard [69.181.152.219] 2019-05-12 09:19:46

Radnaased shudarga uu ain. Shudarga tsarsi gargasan avilgach shuu

Зочин [103.229.121.217] 2019-05-11 21:39:35

Битгий шаа п минь

бодлын хулгайч [66.181.167.53] 2019-05-11 13:06:47

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ТУХАЙН ӨДРИЙН ПРОТОКОЛЫГ ИО БОЛГОХЫГ АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА.

Говь-Алтайн [80.127.116.96] 2019-05-11 12:25:28

Дойдгор Осоргаравын хүргэн гэхлээр ойлгомжтой шоохууз л доо.

Зочин [120.16.160.112] 2019-05-11 12:18:47

Раднаасэдэдийг огцруулахсан

зочин [202.126.89.248] 2019-05-11 11:56:24

Хөөн хэлэлцэх хугацаа гэж өнгөлөн далдлалт болж авилгачид галзуурч байнаа Хөөн хэлэлцэх хугацаа шоронд орсон хүмүүст хамаатай л болж таарна Тэдний ял авсан сэдэв нь бас хугацаа дууссан болж таарна биздээ Раднаасэд уул нь Эрдэнэтийн 49 хувь ард түмэнд өгөх асуудал зэрэг асуудлаар олны талархал хүлээж гарч ирсэн тэгснээ алга болчихсон Ийм учиртай байж

Зочин [139.5.217.248] 2019-05-11 11:22:20

ТЭРБУМААР НЬ ИДЧЭЭД 5 ЖИЛ ГАДААДАД ГАРЧ БУЛТЧААД ЭСВЭЛ УУЛАНД БҮГЧЭЭД ИРЭХЭД Л ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦХХ ДУУСААД ЦАЙРАХ ЮМ БАЙНА. РАДНААСЭД ЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙГЭЭД ХЭДЭН ТЭРБУМЫГ АВСАН БОЛОО???

Зочин [103.229.121.217] 2019-05-11 21:38:37

10 тэрбум

Зочин [64.119.21.206] 2019-05-11 10:34:30

4-н нүдтэй сохоосон пиздаг яахаараа хууль зүйн байнгын хорооны даргаар томилсон юм.МиХужаагийн хамсаатан биздээ

Зочин [103.229.121.217] 2019-05-11 10:30:39

Ene Radnaased ugaasaa ul buteh khun dee. Prokurort angiinh ni huuhed baidag gesen. Solongost doktor hamgaalsan ch biluu 1 nohor baidag. Ter ni ene Bayarsaikhnii hergiig gatsaaj gatsaaj barag l yalgui shahuu multalj bn daa. Yoryn hulgaichuud shuu

H [59.153.113.168] 2019-05-11 09:39:32

Ene sda bas Shookhuuz yum uu? Ugaasa naad khurgan darga nar chini mongo olj deeshee darga nartaa ogdog ni ynen shyydee? Gasli mergejliin khyanalt bol dooroosoo deeshee mongo tsutgaj baij Ajiltai amidraltsi yavdag!

Батзандан [76.191.33.2] 2019-05-11 09:39:01

ЕР НЬ АВИЛГАЛЫН 60% МАН д, 20% ДАРГА НАРТ 20% Аззаяа,Баярсайхан авч байсан. Энийгээ мэдүүлсэн ш дээ. РАДНААСЭД БОЛ ЗОРИГТОЙ АВИЛГАЛЧИН.

Зочин [103.229.121.38] 2019-05-11 08:34:05

Энэ гишүүний мөнгө босгож байсан хүмүүс юм байна.

Зочин [122.201.31.13] 2019-05-11 08:03:50

ЕР НЬ ЭДНИЙ. МУУ ХЭЛЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ХАМГИЙН ШИЛДГҮҮД МААНЬ ЮМ БИШҮҮ. ГАЙГҮЙ САЙН ХҮМҮҮСИЙГ МААНЬ ЮУ Ч БИШ БОЛГОЖ БАЙх шиг

Зочин [122.201.31.13] 2019-05-11 07:56:48

Өөөөөө хөөрхий. овоо гайгүй мэдлэгтэй боловсролтой жудагтай нэгэн рүүгээ дөйраад монголчууд ёстой доройтлын доод хонгилд очжээ энэ хонгилоос гарахгүй юм байнадаа. Монгоочууд иим азгүй болчихсон юм байхдаа

Ганаа [203.91.115.39] 2019-05-11 05:37:26

Хувьсгалын хоёр дахь давалгааг эхлүүлэгчид яаж хандахыг нь харж л байя, муу юм хэзээд явуургүй шүү дээ, Амьдрал батлаад өгнө

Zochin [202.126.89.9] 2019-05-11 00:31:48

Ene shoohuuz ih budilaantai hun haragdaad bdgiin.

зочин [64.119.24.238] 2019-05-10 22:51:03

раднаасэдийн ард хуулийн сайд байгаа даа

Зочин [122.201.22.228] 2019-05-11 21:11:12

хуц

зочин [66.181.161.122] 2019-05-10 22:47:51

Отгон дүрдээ хэт итгэжээ дээ, будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг.

Зочин [66.181.161.4] 2019-05-10 22:40:31

radnaaced xemeex cnina snooxyyziig yavcn ursnuuj boloxgvi ec buguuc MAN byryytai avilgalcn zandalcndiin ulgii ardiin nam cunux boltygai gyravdagcn xvcnin gartsaagvi garcn irne ene n niigmiin zaxialga MAN fucking

мөнгө мөртэй [202.9.43.121] 2019-05-10 22:26:03

раднаасэдийн мөрийг мөшгих амархаан мөнгий нь олоход ч ядаад байх юм байхгүй

Зочин [64.190.117.191] 2019-05-10 22:25:36

Энэ нөхөр наад 2 оос чинь нэлээн хэдэн хүнийг мэргэжлийн хяналтад авсан. Шууд дарга болгоод хамтарч иддэг байсныг мэргэжлийн хяналтийнханч мэднэ.гэхдээ ажлаа алдахгүйн тулд хэнч хэлж чаддаггүй бсан.ард нь МАН байгаа болохоор,шударгаар шалгавал их хуралд биш шоронд байх хүндээ. Ийм хүн төрд бгаад байхаар Монгол яаж хөгжих вэ дэ.Үнэхээр Монгол хэцүү байна даа.Намаар халхавч хийж гэмт бүлэглэл болсон шдээ.

Зочин [202.9.44.140] 2019-05-10 22:05:55

Авилгачдыг яаж б.на??? гэж эртнээс их л асууж б.сан даа.Ингэх гээд дуугай б.ж дээ.Хуульд нөлөөлсөн Раднаасэдийг бууд эсвэл толгойг нь хага цохь.Авилгач дээрх 4-тэй ард түмэн тооцоогоо хийж чадна.Тэд санаа амрахгүй.Одооноос л эхлэнэ.

Зочин [103.26.194.85] 2019-05-10 21:45:09

Протоколоо хараагvй юм бол яаж ийм гарчиг егдийн, худлаа сенсаацлаж хvний нэр хvндэд халдахаа больж vз

иргэн [103.229.120.162] 2019-05-10 21:29:47

Раднасэдийн өрөө юмуу гэрээс нь энэ их мөнгө гараагүй биз дээ. Хэрэгтнүүдийн өрөөнөөс гарсан мөнгийг өөр хүнд тохдог нь ямар учиртай юмб. УИХ-ын гишүүд зөвхөн хууль батлах үндсэн ажилтай түүнийхээ төлөө цалин авч байгаа биз дээ. Яахаараа энэ ажилдаа хариуцлагатай нягт нямбай ханддаггүй байнаа. Монгол оронд нэр хүндтэй шударга үнэний төлөө гэх хүн байхгүй болчихсон юмуу эсвэл тийм хүмүүс байлгахгүйн төлөө бүхнийг баллуурдагч ноход хүчтэй явуулга хийгээд байгаа юмуу. Хүний нэр хүндээр тоглоно гэдэг нохойн жогорхойгоор тоглохтой адил болж дээ. Ер нь хараад байхад их муу хэлэгдэж байгаа хүмүүс эсрэгээрээ сайн хүмүүс юм шиг байна шүү.Атаархагчид хүний нэр хүндээр тоглох боломжийг үргэлж хайж байдаг бололтой. Шударгаар өөрийн хүч мэдлэг чадвараараа хүний дээр гарч бай л даа. Битгий өөртөө муу энерги дуудаж хураагаад үйлийн үрээ зузаалаад бай л даа.

Adar [139.5.219.239] 2019-05-10 20:59:21

Otgon sain Setguulch baih oo. Gehdee ingej hunii ner turd handaj bolohgui shde. Protocol uzeegui baij ingej garchiglaj boloh uu

Анх [59.153.113.178] 2019-05-10 20:53:16

Новш энэ улсад шударга зүйл бну шууд буудан шүү хулгайч нарыг

Зочин [202.126.88.40] 2019-05-10 20:24:11

Хүн гүтгэхээ больж үз ганц гайгүй нэр цэвэр яваа хүнийг харлуулах гэж их хичээж байгаа нь харагдаж байна

Зочин [59.153.115.162] 2019-05-11 08:08:34

Раднаасэдч сэдэхгүй юм сэдүүлчихлээ бас ийм арга байж болох юм

Зочин [64.190.117.191] 2019-05-10 22:28:34

Чи цүнх бариж хахуулийн зөөдөг нэг гар нь байна даа.Юун шударга цэвэр хүн бэ хамгийн лоббитой эргэнт тойрондоо өөрийн хүнийг тавьдаг хүншдээ.Хаана ажиллаж байсан бүх хүмүүсээс нь асуу хэлээд өгнө

Зочин [202.21.124.18] 2019-05-10 20:21:08

ЗООЗ ОЙЛГОМЖТОЙ КИНО , Б. ОТГОН САЙН БАЙНА , ИЙМ ХУУЛЬ ЗӨРЧИГЧ ГЭМТНИЙГ ИЛЧИЛСЭНД БАЯР ХҮРГЭЕ. РАДНААСЭД УГИЙН ҮЛ БҮТЭХ АЮУЛТАЙ ЭТГЭЭД


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.