З.Дашдаваа: Төрийн албан хаагчдын зарлагыг хянадаг болъё

Д.Тулга / Эдийн засаг

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа өнөөдөр хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзан тэдний ажлын үр дүнгийн талаар санал бодлоо солилцов.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Тамгын хэлтэс, Судалгаа шинжилгээний алба, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны албан хаагчидтай уулзах үеэрээ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцаж, цаашид анхаарах асуудлуудын талаар голлон ярилцлаа.

Тэрээр Авлигатай тэмцэх газрын албан хаагч бүр авлигын эсрэг соён гэгээрүүлэгч байх ёстой бөгөөд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах, тэдэнтэй хамтран ажиллах чиглэлийг баримтална гэдгийг онцлов. Авлигатай тэмцэх ажлыг бүх нийтийн үйлс болгож, нийгмийн бүлэг, давхарга, салбар, үе шат бүрт хамтран хийх шаардлагатай гэдгийг Авлигатай тэмцэх газрын нийт албан хаагчдад анхаарууллаа.

Түүнчлэн ажлын бүтээмж, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын цаг ашиглалт, хуваарилалтыг оновчтой төлөвлөж, цомхон бүтэц бүрэлдэхүүнээр улсын хэмжээнд авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй удирдан зохион байгуулах, авлигыг жигших үзлийг улс үндэстний онцлогт тохируулан түгээж суулгах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрс идэвхжүүлэх, нийгмийн хүлээлтэд дорвитой хариу өгөх, авлигын цар хүрээг хумихад урьдчилан сэргийлэх бодлогыг чиглүүлэх, шинэ санаа сэдлээр соён гэгээрүүлэх ажлыг явуулах, авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг оновчтой тогтоож таслан зогсоох, хөрөнгө орлогын мэдүүлэг хянах ажлыг шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогыг төдийгүй зарлагыг хянадаг болох, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулж ажиллах болно гэдгээ Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа илэрхийлэв.

image

image


Сэтгэгдэл

ЗОЧИН [64.119.21.206] 2019-05-12 09:28:03

ГАРАА САЙН БОЛ БАРИА САЙН ШҮҮ АМЖИЛТ

зочин [103.229.121.208] 2019-05-12 06:21:23

Зөв брендийн хувцасаар гангараад нүүр амаа татуулаад явдаг юм авдаг цалин нь хэд билээ авч байгаа үйлчилгээ нь хичнээн сая төгрөгийн үнэтэй билээ.

Зочин [103.229.123.198] 2019-05-11 11:02:07

Ажил хийе гэж байгаа л юм бол дарга нараа сайн хянах хэрэгтэй Тэгээд худлаа ядарсан арын хаалгаггуй ажил хийж байгаа хумуусээ дарамтлаад 37 оны хэлмэгдуулэгч царайлахгуй янз бурийн сангийн монго хусдаг нохдуудээ хянаарай Тэндээс их зуйл гарна даа

хх [202.55.191.194] 2019-05-11 08:21:44

төрийн албанд ажиллагсадын ихэнх нь цалингаас цалинд банкны өр төлөөд хоёр идэхгүй хоосон хонохгүй шар нар бор хоногийг өнгөрөөж явна гэтэл зарим нь яагаад ингэж тасартлаа баяжаад байдаг юм бол ,ичихгүй ах дүү аав ээж өгсөн эсвэл хань ижил нь тасарчихсан бизнесмэн гэж солиорно доо дандаа хулгайч луйварчид төрийн аль эрх мэдэлтэй , аль бололцоотой албанд шургалчихаад хулгай лж байгаа шдээ

Zochin [139.5.217.152] 2019-05-11 04:20:00

Tatvard ajildag humuus ih bayun bna shalgah heregtei

zochin [202.179.31.1] 2019-05-11 03:39:01

Orso orlogo zarlaga bugdiig hyanah heregtei tanai naad ATG dotor chine hurtle l mongo ugaasan nohduud tsohij yavaa shuu ,huuli tsagdaa tagnuul bugd hiisen uildlee nuugaad ah duu hamaatan sadandaa ovluuleed l yavj bgaa sain l shalgaarai daa

Зочин [202.9.43.121] 2019-05-11 02:21:37

Маш ухаалаг санал. Барууныхан тэгээл хянаад явчдаг юм байна лэ. Гүйлгээ хийсэн тансаглалууды нь мөшгөөл гаргаад ирэхэд олон хулгайч нар нотлогдоно доо.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.