СУРВАЛЖЛАГА: Хар зах болон хувирсан Хавдрын эмнэлэг

М.Амаржаргал / Эрүүл мэнд

МОНГОЛЫН ТӨР ТАВАН ХОШУУ МАЛАА ЖИЛ БҮР ТООЛЖ ЧАДДАГ Ч ХАВДАРТАЙ ХҮМҮҮСИЙНХЭЭ НАРИЙВЧЛАН ГАРГАЖ ЧАДДАГГҮЙ

"Миний охин 35 настай, нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн жил ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон. Гуравдугаар шатандаа оношлогдсон. Охин минь ид хийж бүтээх насан дээрээ яагаад ийм аюулт өвчнийг туссаныг ойлгохгүй цөхөрч сууна. Өнгөрсөн жил хагалгаанд орох гэж нэг сар хүлээсэн. Энэ хугацаанд хавдар нь томорч өөр эрхтэн рүү нь үсэрхийлсэн учраас хагалгаа нь амжилттай болоогүй. Одоо амь насыг нь уртасгах химийн болон бусад төрлийн эмчилгээг хийлгэж амийг нь торгоож байгаа. Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Зарим хүмүүс хагалгаандаа орж чадахгүй нүдэн дээр минь амьсгал хураахыг харах үнэхээр хэцүү юм. Хорт хавдар гэдэг өвчин тахал шиг байна. Төр засаг нь анхааралдаа аваасай л гэж боддог" хэмээн Сүхбаатар дүүргийн VI хорооны иргэн Ү.Дашдулам бидэнд ярьсан юм.

image

Хавдар Судлалын Үндэсний Төв хар зах шиг бум бужигнаж, түм түжгэнэсэн газар болон хувирчээ. Суга таягтай, тэргэнцэртэй, хүнээр түшүүлэн арай хийн нэг, хоёр алхаж буй хүмүүс эмнэлгийн нарийхан хонгилд усны урсгал мэт хөвөрнө. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүн өдрийн од мэт цөөхөн, хүнд өвчиндөө зовж шаналсан хүмүүс хүлээлгийн сандал дээр гүн бодолд дарагдан суух нь даана ч өрөвдөлтэй. Хавдрын эмнэлэг дээр нэг өдрийг өнгөрүүлэхэд хөдөө орон нутгаас ирсэн малчид их харагдав. Тэд өмссөн дээлэндээ түүртэж бужигнасан хүмүүс дунд төөрч үзүүлэх эмчийнхээ өрөөгүй олохгүй будлиж явах нь олонтоо.

Дөрвөн давхарт байрлах хагалгааны тасгийн хүлээлгийн танхим үргэлжилж хүмүүсээр дүүрэн. Ар гэрийнхэн, хамаатан садан нь хагалгаанд орсон нэгнээ хэдэн цагаар ч хамаагүй хүлээж модон сандал дээр чимээ гаргалгүй сууцгаана. Настайчууд нь эрх эргүүлэн амандаа тарни уншингаа хааяахан нулимсаа сэм сэмхэн арчина. "Хагалгаа амжилттай боллоо" гэсэн гуравхан үгийг эмчээс сонсохын тулд ийнхүү сэтгэлдээ залбирч суугаа нь тэр.

Монгол Улсад хорт хавдраар жилд дунджаар 4000-4300 хүн хавдраар нас бардаг. Өнгөрсөн онд гэхэд л 1800 гаруй хүн элэгний хорт хавдраар нас баржээ. Мөн баруун аймгуудад хамгийн элбэг тохиолддог УЛААН ХООЛОЙН хорт хавдраар жилдээ 400 орчим хүн III, IV шатандаа шинээр оношлогдож тухайн жилдээ 300 орчим нь нас бардаг гэсэн харамсалтай тоо баримт бий. Сүүлийн хэдэн өдөр монголчууд хэвлэлийн хуудаснаа гарсан "16 хүн өвдөж, 12 хүн нас бардаг" гэсэн стастик мэдээг уншаад халаглаж байна. Гэвч энэ зөвхөн ХСҮТ-өөс гаргасан баримт. Хувийн эмнэлэг, гадаадад хэчнээн монгол иргэн хорт хавдраар амьсгал хурааж байгаа. Цаашлаад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэчнээн хүүхэд хорт хавдраар өвчилсөн, жилд хэд нь нас барсан гэдгийг мэддэггүй. Өнөөдөр Монгол Улс таван хошуу малаа бүрэн тоолж 66.5 сая тоо толгойд хүрсэн гэдгийг нь мэдсэн ч гуравхан сая хүний хэд нь хорт хавдраар өвчилсөн гэдгийг тоолж чадахгүй байгаа нь туйлын эмгэнэлтэй. Одоогийн байдлаар 19 мянган хүн хорт хавдартай амьдарч эмнэлгийн хяналтад байна.

image

-МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭЗЭЭ БОЛТОЛ ШАР ТООСГОН БАЙШИНДАА "БУЦЛАХ" ВЭ

Гуравхан сая хүн амтай Монгол Улс иргэндээ шаардлагатай эмчилгээ, мэс заслын үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа нь үнэндээ монгол төрийн эмгэнэл. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын чадвараас бус, Монголын төрийн зөв, оновчтой бодлогогүйгээс болж өвчин нь хүндрэх, амь насаа алдах тохиолдол элбэг байна гээд хэлэхэд буруудахгүй. 1982 онд ашиглалтад орсон Хавдрын эмнэлгийг шинэчлэхэд, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд, өргөтгөхөд монголын төр анхаарсангүй 37 жил болжээ. Энэ хугацаанд хорт хавдраар өвчлөгчдийн тоо хэд дахин нэмэгдэж хар зах болон хувирчээ. Ийм байдалтай ХСҮТ сүүлийн хэдэн жилийн турш “буцалж” байна. “Буцалж” гэдэг нь эмх замбараагүй, бужигнасан олны урсгалыг дийлэхгүй байгаа юм. Эмч нар нь яаж ч чармайж ажиллаад олны урсгалыг шингээж чадахгүй, шар тоосгон байшиндаа “бачимдуухан” суудаг. Эмнэлгийн ажилчид, эмч нарын мэдлэг ур чадвартай үнэхээр ярих юм байхгүй. Хамгийн сүүлийн шатандаа оношлогдоод ирсэн нэгнийг "Та хавдрын хүнд шатанд орсон байна. Гэхдээ манайх хагалгаа хийнэ. 100 хувь эдгээнэ гэж худлаа хэлэхгүй. Амь насыг чинь уртасгах болно" гэж хэлдэг. Тэд ингэж л өвчтөндөө ханддаг. Гэвч тэдний хүчнээс үл шалтгаалсан ачаалал, ажлын байрны хүртээмж муу байдлаас үүдэж, өвчтөнүүдээ аварч чадахгүй байх тохиолдол бий.

Манай улсад хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг “ОНЦЛОХ БАРИМТ”-аар хүргэж байна.

  • Монгол Улсад 2018 оны байдлаар 6073 хүн хавдраар шинээр оношлуулж, 4412 хүн хорт хавдрын улмаас нас баржээ.
  • Нийт хорт хавдраар өвчлөгчдийн 77 хувь нь хожуу шатандаа оношлогдож, аймаг, дүүрэг, нарийн мэргэжлийн эмнэлэгт 19 мянга гаруй хүн хорт хавдрын хяналтад байна.

Зонхилон тохиолдож буй хорт хавдрын:

1. Элэгний хорт хавдар- 36.1 хувь

2. Ходоодны хорт хавдар- 14.8 хувь

3. Уушгины хорт хавдар- 8.5 хувь

4. Улаан хоолойн хорт хавдар- 6.4 хувь

5. Умайн хүзүүний хорт хавдар 6.1 хувийг эзэлж байна.

  • Монгол улсын хувьд хавдрын өвчлөлийг газар нутгийн байршлаар нь авч үзвэл элэгний хорт хавдар ОРХОН, Өвөрхангай, Төв, Дорнод, Завхан аймагт, ходоодны хорт хавдар Орхон, Дархан-Уул аймаг, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт, уушгины хавдар Төв Архангай, Өвөрхангай, Орхон аймагт, Умайн хүзүүний хорт хавдар Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Төв, Хөвсгөл аймагт, улаан хоолойн хорт хавдар Баян-Өлгий, Увс, Ховд, Сэлэнгэ, Дархан-уул аймагт өндөр байна.
  • Элэгний хавдрыг бичил долгионоор түлэх, бамбай булчирхайн хоргүй хавдар, зангилааг радио давтамжаар түлэх, багалзуурын дахисан хавдарт залгиур багалзуурын цагираг тайралт хийх гэх мэт 20 гаруй эмчилгээний технологиудыг шинээр нэвтрүүлээд байна.
  • Тус эмчилгээний үр дүнд Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ, үйлчилгээний чанарт дэвшил гарч, жилдээ 2859 гаруй том хэмжээний мэс засал хийж байгаа бөгөөд хагалгааны дараах нас баралт 1,8%-тай байгаа нь дэлхийн хэмжээний өндөр хөгжилтэй орнуудын үзүүлэлттэй ижил хэмжээнд байна.
  • Хавдар судлалын үндэсний төвийн бүтцэд 2017 оноос хорт хавдрын бүртгэл тандалт, хорт хавдрын эрт илрүүлэг хариуцсан үндсэн 2 чиглэлийн алба байгуулагдан ажиллаж байна.
  • “Хавдрын эсрэг Үндэсний аян”-ыг 8 жил тасралтгүй зохион байгуулж, нийт 115,365 хүнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулж, 537 хорт хавдрыг илрүүлсэн байна.
  • ХСҮТ-д эрт үеийн буюу 3 см хүртэлх элэгний хорт хавдрыг түлэх эмчилгээнд 2008 онд 20 хүн хамрагдаж байсан бол 2017 онд 723 хүн хамрагдсан байна.
  • Эрт илрүүлгийн үзлэгийг зохиож байгуулалт, мэдээлэл сурталчилгааг сайжруулснаар хавдрын эрт үед оношлогдсон өвчтөний тоо нэмэгдэж, хавдрын эмнэлгийн ачаалал 25-30% нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.
  • ХСҮТ-ийн химийн эмчилгээний тасагт долоо хоногт 42-50 хэвтэн эмчлүүлж байна.
  • Химийн амбулаторийн үзлэгийн кабинетараар 2012 онд 5887 хүн үзүүлж байсан бол 2018 онд 7503 болж өссөн байна.
  • Харин хэвтэн эмчлүүлэх тасгаар 2012 онд 3538 хүн эмчлэгдэж байсан бол 2018 онд 5232 болж өссөн байна.
  • 2018 оны жилийн эцсийн мэдээгээр Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудад химийн эмчилгээ хийгдэхгүй байна.
  • Сүүлийн 10 жилд ХСҮТ-ийн оношилгоонд хамрагдсан хүний тоог 2007 онтой харьцуулахад 56 хувиар, лабораторийн шинжилгээний нэгжийн тоо 41% нэмэгджээ.
  • Хавдрын өвөрмөц эмчилгээ болох хими болон туяа эмчилгээг 2016 онд 5314, 2018 онд 5928 хүн үйлчлүүлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.72] 2019-05-25 03:33:58

Энэ эмнэлэгийг албаар ийм хар зах шиг болгосон. Асар шуналт эмч нар нь. Албаар оочер бий болгож, гуйлгуулж, гувшуулж, ханшаа нэмдэг. Эдний эмч нарыг ялангуяа мэс засалын эмч нарын херенгийг хараарай, насаараа цалингvй шахуу ажилчаад аймар vнэтэй хаус, машинтай. Эдний нэг мэс засалын эмч нь сонинд ярилцлага егехдее ендер цалинтай хувийн эмнэлэгт ажилсан, гэхдээ таалагдхгvй болхоор нь эргээд цалингvй шахуу улсын эмнэлэгтээ эргээд ирсэн гэсэн байсан. Ийм юмыг ойлгох ухаан хайрлаач бурхаан. Естой евчтэй хvмvvсийн зовлонгоор менге хийдэг муухай улсууд. Эмч нар нь хувийн компанаараа эм багаж евчтенд шахдаг, хувийн эмнэлэг лабортор эмийн сан зааж егч, тэндээс тийм юм ав, тэнд очиж зургаа авхуул гэдэг, хариуд нь тэд нараасаа хувь авдаг. Даргаасаа аваад бvгд ийм шуналт шулмууд

НИЙТЛЭЛ БИЧИЖ БУЙ СЭТГҮҮЛЧ, САЙТАД [66.181.164.214] 2019-05-23 09:17:37

ҮГИЙН, ДҮРМИЙН АЛДААГАА ХЯНАЖ БИЧ. ОЛОН ТҮМЭНД ИЙМ ИХ АЛДААТАЙ ЗҮЙЛ БИТГИЙ ТҮГЭЭ.

zochin [66.181.160.42] 2019-05-21 13:59:45

mkjuhgy

Зочин [66.181.160.42] 2019-05-21 13:58:37

влортүлои

Зочин [66.181.160.42] 2019-05-21 13:56:56

Хавдрын эмнэлэгийнхэнд өвчтөн бол зүгээр л нүдэнд нь мөнгө болж харагддаг газар шүү дээ. Ямар ч нинжин сэтгэл байхгүй болчихсон хүмүүс байдаг юм бишүү.

Зочин [192.82.65.88] 2019-05-21 11:08:37

Улс орон, төр засаг гэж байдаг бол Эрүүл мэнд, Боловсролын салбартаа анхаарч, сайд даргаасаа авхуулаад салбарын бүх албан тэшаалд мэргэжлийн чадварлаг хүмүүсийг авч ажиллуулахгүй бол 60 тэрбумчууд улс орныг алж байна аа. Соц системийн үеп баригдсан сургуулийн нэг ангид 30 гаруй хүүхэд хчиээлллэх нормтой баригдсан. Гэтэл одоо нэг ангид 60 гаруй хүүхэд суулгаад, сүрьеэтэй нэг хүн дотор нь байхад л тэсрэх бөмбөг мэт үйлчилж байна. Сүрьеэг хяналтнаас алдсан ЭМЯ, Сургаалиаа төрөөс шаардаж шахаж бариулж ардын хүүхдүүдийг сургах орчныг бүрдүүлж чадахгүй байгаа Боловсролын яаманд бүрэн шинэчлэл хийх хэрэгтэй байна даа Хүрэлсүхээ. УИХ-ын 76 энэ 2 салбарт төсөвлөх мөнгийг сайн нэмэх хэрэгтэй байна. Өөрсдөө идсээр дэлбэрч үхэхмээр байна уу.

эма [192.82.65.88] 2019-05-21 11:02:10

Сайдаасаа жижиг албан тушаалтан хүртлээ албан тушаалын наймаа, авилгажсан систем бол Эрүүл мэндийн салбар. Хавдарын эмнэлэг бол ил цагаандаа гарсан луйвар дээр хүний үхэл хагацлыг шийддэг газар байна лээ. 30-60 хоногийн оочер дугаар, химийн тариа, иж бүрдэл энэ тэрээ хажуугийн хувийн аптекаас авчир гэдэг, тэр нь хэдэн зуугаас саяар тоологдоно. Шууд л хэтэвч тэмтэрсэн процесс явагддаг. Хүнлэг сэтгэл, хүнээ гэсэн сэтгэл бараг л байхгүй газар байна лээ. Чинбүрэн гээд нэртэй хүмүүс нь адил. Хэтэрхий олон өвчтөн дундаа дөжичихсөн байдаг юм болов уу даа.

Зочин [66.181.177.151] 2019-05-21 09:04:40

Хорт хавдар ганц манай оронд биш бусад улс оронд хорт хавдрын өвчлөл ихэсч байгаа ялангуяа Хятад Солонгос улсад бүр ихэсч байгаа

Зочин [182.160.32.96] 2019-05-21 05:11:33

1234

Зочин [66.181.161.54] 2019-05-20 07:02:30

Үнэн байгаа байдлыг зөв л бичсэн байна . Монгол хүн үхэж байгаа шалтгаануудын нэг үнэн л байна. Билэгтийн барилгыг шаардлагад нийцсэн бол аваачээ . Олон хүнийг үхлээс аврах нь зөв шүү . Хавдрын эмнэлэгийн хамт олны мөрөөдөл биелэж олон хүнд буян болно .

zochin [182.160.1.60] 2019-05-17 07:51:09

хавдар нэгэнт ирдэг өвчин биш ээвТиймээс иргэд эрүүл мэнддээ анхаарч зөв хооллож,биен тамираар хичээллэх хэрэгтэй. Мөн эерэг хандлагатай байцгаая. Хавдрын эмч нарт талархдаг хүмүүс их шүү.

Дбаасан [66.181.160.127] 2019-05-16 13:15:58

Ерөнхийдөө манай улсын эмнэлгийхэн хүний төлөө гэхээсээ өвчтөнийг мөнгө гэж хардаг болсон. Зарим нь бүүр гудамж олон нийтийн газар явж байхдаа өвчөлсөн хүн таарах бүрийд нүд нь сэргэж ,олз олсон юм шиг болдог гээч! Одоогийн энэ ангаахын сургууль төгсөгчид зовлон үзсэн чавганцаас дор хоцрогдсон мэдлэгтэй , тэдэнд ном зааж байгаа багшинцарууд нь хуучин үеийн бүтээгдэхүүнүүд, одоо үеийн хөгжингүй орнуудаас хол хоцорсон мэдлэг чадвартай, багж тоног хэрэгсэлтэй, тийм багшаас ямар шавь төрөх нь ойлгомжтой.Би өнөөдөр хэсэг дээр очлоо.. эмч маань итгэл төрүүлсэнгүй эрүүл мэндийн даатгал нэхэж цахим хэлбэрт орсоныг мэдэхгүй байх жишээтэй , цусны шинжилгээ хийлгэ гэв ,хэрэг болдог бодис байхгүй гэнэ, нэр зааж хувийн шинжэлгээний газар зааж өгөх юм. Монгол улсын эмнэлэгийн лаброторид байхгүй шинжилгээний бодисууд хувийн эмнэлгүүдэд байж л байдаг нь сонин. Ер нь тэдний цалинг нэмдэг нь алдаа бо

Зочин [202.21.113.238] 2019-05-15 20:57:50

Сарангэрэл авгайг өөрчилөөд мэргэжлийн сайд тавьчихвал эрүүл мэндийн салбар өргөс авсан юм шиг л сэргээд ирнэ. Хамгийн гол учир нь мэргэжлийн биш шуналт Сарангэрэл авгайд л байгаа юм.

Зочин [43.242.242.128] 2019-05-15 15:59:43

Eruul mendiin saidiig soliod jenhene mergejiliin hun tavih heregtei, olon onodor officiin barulguud barihyn orond tend ajillah humuusee ,ard tumniihee eruul mendedee anhaarah heregtei Mon oorsdoo eruul mendee huvi hun bur anhaarah here

Зочин [103.10.21.87] 2019-05-15 09:44:29

ЭМЧ , ЭМНЭЛГЭЭ ОЛШРУУЛАА

Эмнэлгийн байшин [118.186.227.226] 2019-05-15 07:20:24

Эмнэлэгийн байшин биш яаж хавдар тусахгүй байх уу гэдэг нь илүү чухал ш дээ. Ийм хоол хүнстэй, ямар ч дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс байхад хавдар ихэснэ

Зочин [49.0.218.66] 2019-05-15 08:30:26

Zov shuu. Havdar emnelgiin baidhin 2 hoorondool holboo bgui, ulam l dordono,,,

MARSHIL'L'D'ERDENEBAT [207.244.89.75] 2019-05-15 00:36:04

MONGOL'ULCIN'ZACAGIN'GAZAR'MONGOLIN'XYN'AM'MALIN'TOOGOO'GARGAJ'JADALGYI'19'JIL'BOLCON'UJIR'N'MALIN'TOO'N'ZOROOD'MASH'IX'MAL'DUTCAN'BAINA'MONGOL'ULCIN'MALIN'HIT'TOO'67'CAIA'MAL'BAIGA'CTATICKIN'TOO'N'MONGOL'ULCIN'MAL'TOOLLOGIN'KOMICIN'TOO'N'2006'ONIXTOI'XARIZUULXAD'BYXEL'BYTEN''''65'CAIA'MAL'OR'CURAGGYI'ALGA'BAICAN'BAINA'XARIN'XABDARAR'OBDCON'XYNI'TOOG'MARSHIL'LUBCAN'DYGERIN'ERDENEBAT'CHINGIC'XAAN'BI'BUDDA'BURXANI'ID'SHID'GEPTUNUZIN'ONDOR'KREMLACTIKIN'NARIN'SHINJEEJIN'ARGA'JADBARAR'NARIBJLAN'TOOLXOD'MONGOLIN'XYN'AMIN'99'XUB'N'UUSHIGNI'XORT'XABDARIN'YYCBER'BAIXIG'OLJ'TOGTOLO'XARIN'TENGER'ERTONZIN'AIANGA'KORPRAZIN'TOCOL'XEREGJYYLDEG'OPOC'MONGOL'XITADIN'GERMANI'NEGDCEN'ARMITAI'ZOBLOLDCONI'EZECT'UUSHIGIG'N'BID'OROI'ZYYDEN'DUND'N'EMLIXE'AMALAD'ZOGCOXGYI'XAMGIN'JUXAL'N'ERDENEBAT'ENXTOR'XOER'BURXANI'XYJER'BAGA'ZEREG'AMJILXER'BOLCON'BILE

Зочин [122.201.21.78] 2019-05-14 20:02:25

Сүрьеэ,сэтгэц одоо дээр нь хавдрууд. Ийм гамшгийн байдалд байгаа юм чинь мэддэг чаддаг мэргэжлийн хүнээр нь салбараа удирдуулаач ээ. 60 тэрбумынхаа дөнгөнөөс салаач ээ балиар авилгачид. Ман гэж ёстой илжирч гүйцсэн,ан гэж илүү гараад байх юу ч үгүй ширээ сандлаа булаалдаж хоорондоо зодолдохоос өөр юмгүй таарсан таар шуудайнуудыг дахиж л сонгох юм биш

Зочин [66.181.177.69] 2019-05-14 20:32:22

нарийн мэргэжилийн хүмүүс монголд байхгүй байхаа.одооны оюутан хүүхэдүүд дүйвээнээр сурсан нэртэй бөөн хайр дурлал ярисан хүмүүс байх юм байна ш дээ

zochin [192.82.65.29] 2019-05-14 19:58:21

байшинг нь солихоор өвчлөл багасна гээд эндүүрээд байгаа юмаа даа. Үндэсний аюулгүй байдал алдагдсан нь хавдараар өвдөж байгаагаар харагдаж бна. Урьдчилан сэргийлэх аян гэж юм бараг 10 гаруй жил үргэлжилж харин ч энэ өвчний өвчлөл ихэссэн, харин одоо юмыг бодиттойгоор харж хүмүүсийнхээ хэрэглээнд үнэлэлт, дүгнэлт хийж хортой хэрэглээг нь багасгаж ухаан суулгахгүй бол дуусах нь байна шүү..

Зочин [203.91.115.42] 2019-05-14 18:25:11

Hytadaas hunsnii zuil hubtasaa abahaa bolimoor bn Mongoldoo nogoogoo tarij hubtasaa uildberlej l bn shuu dee ene deedsuudiin bisnes ...

Зочин [124.158.109.232] 2019-05-14 16:50:27

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАЖ ГҮЙЦЛЭЭ. ЯДАЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫГ НЬ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭР ТАВИАЧЭЭ????? СЭТГҮҮЛЧ АВГАЙ СУРВАЛЖЛАГАА Л ХИЙГ Л ДЭЭ

Зочин [150.129.141.88] 2019-05-14 15:29:00

Идэх хоол хүнс эдэлж хэрэглэж байгаа эд бараа амьдарч байгаа орчин хот хөдөө гэлтгүй хор болсон цаг үед бид нар эрүүл өвчингүй амьдрах ямарч боломжгүй болсон эмч нар болохоор хувь хүн рүү өвчнийг түлхдэг буруу зуршил энэ тэр гээд

zochin [150.129.142.44] 2019-05-14 14:32:05

shokolad chips coca-cola hataasan jims deerees ni mungun usaar hordson hursend shingesen uvs nogoo idej bgaa maliin mah zereg mash ih hor hunuuliig uhernuud bayarlan tsengej idej baigaa. tiim biz. gazar shoroogoo uhaj mungun us tsianitaar baigal uvs nogoogoo horduulaad l bai. bur zai bahtahgui bolnoo naad emneleg chin.

Зочин [49.0.218.66] 2019-05-14 14:26:36

Ovchin ih bgaach, garts n ene bish gej mergejiliin humuus yridag ym bilee. Harin enuugeer dalimduulj business hiigch Bilegt avgaigaas holuur,,,,,

Zochin [43.242.243.13] 2019-05-14 14:12:12

Ene mongold chini ervvl hvn er ni baina uu? Hvvhed baisanch havdarrai, hugshin baisanch havdartai gund nasniihanch havdartai geed yu bolood baigaan bee . Mongold ailgah biznes tsetsegleed baigaan bishvv arai l sonin baihiin

Зочин [66.181.177.69] 2019-05-14 13:50:23

хөдөөны ардууд минь исэгсэн айраг тарагаа ширэн уут .модон саванд хийвэл эрүүл саруул байх бус уу.бага залхуугаас их хохирол байгаа бус уу..шир мэрээ зүгээр хаяж байгаа сурагтай.

Зочин [66.181.161.69] 2019-05-14 13:26:09

Найдваргүй болсон хүний ар гэрээс эмч нар мөнгө нэхдэг юм билээ. Хэлэх үг олдоогүй. Монгол хүний нинжин сэтгэл хаачваааа .........

Зочин [66.181.177.69] 2019-05-14 13:45:35

соц нийгэмтэй хамт байхгүй болсоон

зочин [122.201.19.99] 2019-05-14 13:23:40

Захиалагт бичээс байнаа хавдарыг сайн шалгах цаг болсон бөөн АВЛИГАЛ

Зайдуу газар бар их нь зөв [103.26.193.138] 2019-05-14 12:58:25

Гишүүн Билэгт ийн барьсан эмнэлгийг шахах ажил дэс дараатай хийгдэж байгаа бодтой. Энэ жил л гэнэт маш их тоо ярьж бичдэг болж. Энд хамгийн 1 иргэдмйн дургүйг хүргэж буй зүйл нь иргэдийн төлөө биш тэр дарга авгайн төлөө элдэв тоо бичиж байгаа нь ёс зүйгүй харагдаад байгаа юм.. тэрнээс биш хавдрын өвчлөл их байгаа нь үнэн тохитой хүрэлцээтэй эмнэлэг ч хэрэгтэй нь үнэн. Гэхдээ хавдрын эмнэлгийг агаар сайтай газар зайдуу газарт орчин сайтай газар барих нь илүү зөв. Ирээдүй цаашхаа бодсон ч тэр нь дээр. Хавдрын эмнэлэг хүчтэй цацраг ашигладаг тул зайдуу байвал зүгээр бас хавдрын өвчтөнд агаар сайтай орчин их хэрэгтэй. Дархлаа нь сул болдог тул ханиад хүрэхгүй тийм орчинг бүрдүүлвэл бас тустай.

Зочин [49.0.218.66] 2019-05-14 13:53:54

Ene Hun zov bichjee, goln emnelegtei uguidee bgam bish, ene udaa buur Bilegtiin embelgiig shahah geed ydaj bn.

Зочин [66.181.177.69] 2019-05-14 13:46:55

түгжрэлээс гаргаад яармаг хавьцаа гаргамаар юмаа тиймээ

зочин [103.26.193.27] 2019-05-14 12:34:06

Монголчуудаа эрүүл мэндийн боловсролдоо анхаарч эд хөрөнгө мөнгө шүтэхээ больсон цагт өвчин үхэл холуур явна. Урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ ганц ороод байхад ийм түвшинд хүрэхгүй баттай хэлье өвчин туссан ч эхний үедээ оношлогдоно эрүүл болно. Эмч нараа хайрлья өөрсдийнхөө эрүүл мэндийг золиод энэ олон өөрсдөө хайргүй хүмүүсийн өмнө хүчин мөхөсдөж байна.

b [66.181.168.8] 2019-05-14 12:01:57

хуванцар сав хэрэглэдэг, хуванцар түлдэг, ферригээр сав суулгаа угаадгаа боличихвол хорт хавдар багасна даа

Зочин [66.181.177.69] 2019-05-14 13:16:23

фёррийгээр угаасан саваа дахин цэвэр усаар зайлах байх

зочин [66.181.164.153] 2019-05-14 11:40:21

Ганц хавдрын эмнэлэг биш улсын нэртэй бүх эмнэлэг тийм байгаа. Энэ бол Монголын эмгэнэл. Хувийн эмнэлэг нь арай дээр боловч хамаг байдгаа бараад төлбөрөө төлдөг. Одоо яаая гэхэв дээ

zochin [202.126.89.249] 2019-05-14 11:39:54

Билэгт авгайн байшинг шахах гэж худлаа юм бичиж байна. Эмчилгээ улам сайжирч байна. Бид өөрсдөө эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй. Эмчийн зөвлөлгөөг яс дагаачээ!!!!!

зочин [59.153.85.65] 2019-05-14 11:37:36

Энэ их тоо баримтыг үүнийг бичсэн сэтгүүлч гаргасан юм байхдаа.Ямар ч статистик тоо баримт баыхгүй гэчихээд баахан тоо баримт бичсэн байх юм.Тэгэхээр худлаа тоо баримт бичсэн болж таарч байх шиг.Хэнийг нь үнэмших вэ?

Зочин [49.0.218.66] 2019-05-14 11:19:21

Orgotgood bariaa,,,,

золоо [124.158.112.17] 2019-05-14 11:16:01

Чинбүрэн гэж сэтгэлтэй, авьяас ур чадвартай залуу харин ч энэ эмнэоэгийг зөв авч явж, үндэстний эмгэнэл болсон энэ өвчинтэй үнэндээ л чинхүү тэмцэж байгаа. Ийм хүмүүст урам өгөх замаар манай үндэстэн лйанаасаа салж эмчлэгдэх учир шүү, хүн ард аа

Зочин [211.37.9.97] 2019-05-19 12:38:30

Yun setgel be, jinhene shunal, hun chini haragdaj bgaa shig ee bish bdag yum bn lee.

Зочин [202.179.26.146] 2019-05-14 11:06:34

Билэгтийн байшинг авчихад яагаад байгаа юм шинэ хавдрын эмнэлэг бария гэхэд тендер гэж монго цавчина барьсан компани нь дарга нартай нийлж зардлаа осгосоор байгаад юун билэгтийн байшин байтугай трамп тауэр шиг унэтэй гачин юм зотын захад барьна зугээр ч баричихгуй ээ хэдэн жилийн юм болно

Зочин [202.131.251.130] 2019-05-14 11:47:27

Батхүүгийн өрийг дарж байхаар Билэгтийн эмнэлгийн авч болохгүй яахав. Нэг ч хүнийг эдгээж, насыг нь уртасгаж байвал тэр мөнгө үр дүнгээ өглөө гэсэн үг.

Зочин [203.217.139.225] 2019-05-14 11:03:12

Явж явж энэ бүх зүйл сонголтоос, сонгуулийн нэг өдрөөс шалтгаалдаг. Энэ хэвээрээ байя гэвэл МАНАН-гаа, одоо байгаа олигархуудаа сонгоод л бай, бай.

Зочин [49.0.218.66] 2019-05-14 11:06:33

Uls Tor yriagui bna, page anduurch,,,

Зочин [49.0.218.66] 2019-05-14 11:00:32

Naad huuchin sharaa orgotgood bariulaa, yasan duraaraa damppuursan business shahdag avgai vee,,,,

Зочин [66.181.185.182] 2019-05-14 10:37:36

Bilegtiin bariulsan standartad niitsehgui bsrilgiig ulsad shahah gej bichuuljdee ene bichsen hun hediig avsan yum boldoo daraa ni ter barilga ni achaallaa diilehgui nurval yahuu hen hariutslaga huleehuu

Зочин [59.153.113.167] 2019-05-14 10:28:43

Haramsaltai bna shuu dee irged uursduu eruul mendee bodohgui bol bidnii umnuus zasag tur yu gej guihew dee uridchilan seegiileh uzlegt oroh heregtei uuruu uursduu uhamsartai bh heregtei shdeee

Зочин [103.57.92.30] 2019-05-14 10:12:43

Mongolchuudiin yduural yaah vee ovchind hogshin zaluugui bariulchlaashdee havdar emnelgee tomsgoj dahij bariaachee ert onshilgooog dalaitstai hiiiiigeechee

хх [202.55.191.194] 2019-05-14 10:11:38

ганц хавдрын эмнэлэг гэлтгүй зарим төрийн байгууллагууд ч хар захтай андурмаар болчихоод байдгийн

Зочин [66.181.184.192] 2019-05-14 09:57:18

гаднаас иодтой давс.малын эм тариа .хүнс ногоогоо бага ав л даа.

Зочин [66.181.177.69] 2019-05-14 13:21:48

гадны давс маш сэжиг бүхий байгаа шүү..иод нь юуны иод юм бүү мэд

Зочин [66.181.177.69] 2019-05-14 13:20:24

одооны дарга бол зөвхөн өөрсдийгөө л бодох байх

Зочин [202.131.228.50] 2019-05-14 13:06:04

үүнийг бодож байгаа эрхтэн дархтан байна уу

Зочин [49.0.218.66] 2019-05-14 09:55:20

Emnelgees iluu ert onoshilgoo, ilruulelt, bnuu gehees emneleg ymarch nemergui. Emnelgiin mngooroo humuusee surtal, uhuulgaa hiij hamgaalsan n deer,,,

Зочин [66.181.161.90] 2019-05-14 11:00:03

Зөв шүү машиндаа хэдэн мянгаар юм авна биендээ ер санаа зовохгүй эрүүл мэндийн ямар ч боловсролгүй

Ard [202.21.117.178] 2019-05-14 09:53:54

Ter baishing n awaachee! Ene eruul mend salbar hund bgag ter Setguulch said uhsenee medehuu!

Зочин [49.0.218.66] 2019-05-14 09:56:15

Ter baishin chin ymar ch nemergui,,, ulam l ihesne.

Зочин [49.0.218.66] 2019-05-14 09:53:14

Erdenochir, bolon bilegtiin emneleg havdart nemergui shuu. Emneleg bgaad havdar buurna gesen ug bgui. Ulam ihesne,,,,,

Зочин [139.5.219.157] 2019-05-14 09:49:40

БИЛЭГТИЙН БАЙШИНГ ШАХАХ АЖИЛЛАГАА

Зочин [202.72.246.47] 2019-05-14 09:42:33

Бүх иргэдээ жил бүр хавдрын үзлэгт заавад тогтмол оруулдаг болох хэрэгтэй.

Зочин [103.26.192.43] 2019-05-14 09:34:46

Билэгт авгайгийн барьсан / дампуурсан бизнес нь/ байшинг шахах л гэж тархиугаалт ихээр хийж байгаа нь энэ л дээ

zochin [103.80.210.64] 2019-05-14 09:25:09

naad emnelegt chin erdeneochir geed neg aluurchin biidee


65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.