С.Зоригийн хэргийг шалгах түр хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв

Т.Хулан / Улстөр

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдав. Хуралдаан 14 цаг 53 минутад 57.1 хувийн ирцтэй эхэлж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нараас мэдээлэл сонсох, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн шийдвэрийг хэлэлцэхээр тогтлоо.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд дээрх хэргийн хүрээнд явагдсан гүйцэтгэх ажиллагааны талаарх 70 минутын видео бичлэгийг үзүүлсэн байдгийг хэлээд “Түр хорооны гишүүдэд холбогдох мэдээ, мэдээллийг танилцуулах шаардлагатай.

Иймд Тагнуулын ерөнхий газарт тэрхүү мэдээллийг Түр хорооны гишүүдэд танилцуулах хүсэлтийг хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна” гэв. Түр хорооны үйл ажиллагааг шуурхай явуулах, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх явцад 2013 оноос хойших гүйцэтгэх ажиллагааны зардлын тайлантай Түр хорооны гишүүд танилцах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргав.

УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргалаа. Уг саналыг Түр хорооны дарга Ж.Батзандан хүлээн авч, өнөөдрийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлээ.


Сэтгэгдэл

Залуу гишүүд хуучин хэргээр оролдоод л ... [202.131.228.118] 2019-05-15 18:08:24

Зоригийн хэрэг илрэхгүй дээ. Холбогдогч нар нь ойрын 10 жилийн туршид "байгалын жамаар" явчихна. Харин "хэрэг илрүүлж чадаагүй" хүмүүст нь зориулж Эрүүгийн хуулийн зүйл анги зохиочихвол бас 15-20 жил тэднийг шийтгээд байж болох байх. Тэгэхлээр, Батзандан гишүүн ээ, та ийм хууль санаачилж өгөх үү?

иргэн [103.10.23.116] 2019-05-15 21:40:10

Зоригын амь насанд хүрсэн хүмүүс өөрийгөө бариад өгчөхсөн юм биш үү Тэд хийсэн хэргээсээ цэвэрхэн мултрах хэргийг хаах гэж гэмгүй хүмүүсийг хүч хэргэлэн яргалаж ял үүрүүлсэн нь үүний батлаад байгаа юм биш үү

Зочин [73.95.132.136] 2019-05-15 14:21:12

Өнөөх их хэлмэгдүүлэлтийн үеийн бүрэн эрхт онцгой комисс гээч юм дахиад амилж баыгаа бололтой

Зоч [66.181.161.103] 2019-05-15 10:20:19

Эрүү шүүлт гэнээ. Гайгүй ч байндаа. 60, 70, 80 аад оны ардын армийн амьдралыг яахав тэгвэл. Ажлын хэсэг гаргаад нууцын зэрэглэлгүй шалгаад өг лдөө. Тэр үеийн хугацаат албаны бүх цэргүүд ЯРАГЛАЛд өртсөн. Олон аавын хайртай хүүхдүүд амь нас, эрүүл мэнд, бие эрхтэнээрээ хохирсон. Гэрч хэрэгтэй юу, баримт хэрэгтэй юу. Одоо амьд байгаа 60 ,70 насны бүх эрчүүдийн зхаас нь асуу

БЦ [103.10.23.116] 2019-05-15 21:48:02

Цэрэгт цэгийн дүрмийн хүрээнд сургуулалтын дэг байсан болхоос өнөөдөрийх шиг амь нас биеэ эрхтэнд нь хүнлэг бусаар халдсан гэмэт хэрэг байгаагүй юм шүү Бид бол хүн хүндээн хань нөхөр нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийхээ төлөө гэсэн зорилог ёс суртхуунтай нийгэмд амьдарч байсан хүмүүс Одоо бол хүн хүнээн шул , мөлөж,аль ,тал, хулгайл, луйвард , гэсэн муу ёрын ёс суртхуунтай нийгэм Монголд оршон байна

ХН [202.179.25.213] 2019-05-15 10:17:49

НЭХ Л ИХ УЛСЫН НУУЦ, ХААЛТТАЙ ХУРАЛДААН ЯРЬСАН УЛСУУД.

зочин [202.126.89.134] 2019-05-15 09:37:26

Энэ улсад еер хийх ажил байхгуй болсон юм байнаа дараагийн сонгуульд нэр дэвших санаатай хэдэн юмнууд тур хороо гэгчийг байгуулж шоу хийж хумуусийн толгойг эргуулж байна бухий л цаг уед эруу шуулт байсаар ирсэн гэдгийг бугд мэдэж байгаа нялх хуухдууд эруу шуултээр тамлуулж зовж байхад эд нар дугарч байна уу ? Эд нар бол хоосон суржигнэгчид албан тушаалийн хэнээтнууд еер юу ч биш

huygaa [202.21.108.160] 2019-05-14 23:01:34

Ard tumnuusuu nuutslah ym erduu baihgui. il tod bailgana geed baidag shudraga gishuud maani yu bolood nuutslah ym yriad garwaa.

хх [202.55.191.194] 2019-05-14 17:02:06

буруутан нь олдохгүй болохоор гэмгүй хүмүүсийг буруутгаж хэлмэгдүүлээ биздээ ,хаагаад л нууцлаад л байхын ямар учиртай юм эсвэл улс төрийн захиалгат аллага гэхээрээ ингэдэг юм болуу сонгуулиас өмнө тэртэй тэргүй зарлана шдээ одоо ард түмэн дахиж хууртагдахгүй

Зочин [64.119.23.181] 2019-05-14 16:59:50

Ар гэрийн нөхцөлд үйлдэгдсэн хэрэг яагаад нууц байдаг юм.

зочин [202.126.89.54] 2019-05-14 16:44:25

Монгол улсад өөр хийх ажил байхгуй болжээ нас бараад 20 жил болж байгаа энэ хэргээр шоу хийх нь хэрээс хэтэрч байнаа махны унэ чинь 20,0 боллоо ард тумний телее хуруугаа ч хеделгехгуй байж энэ хэрэгт яамар их хайртай хурдан шуурхай хэлэлцэж байнаа та нар арай дэндэж байгаа юм биш уу?


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.