ШИНЭ ЖУРАМ: Төрийн өндөр албан тушаалтнуудад ЖДҮХС-аас зээл олгохгүй

Т.Хулан / Улстөр

ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагдсаныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр (2019.05.14) танилцууллаа.

Шинэ журманд төрийн өндөр аллбан тушаалтан болоод тэдний гэр бүлийн компанид ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн тодорхой заасан гэдгийг тэрбээр онцоллоо. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, агентлаг болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн дарга, аймаг сумдын дарга нар, тэдний гэр бүлийн мэдэлд байдаг, хувьцаа эзэмшдэг компаниудад ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн журамлажээ.

Мөн журманд ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр зээл олгодог зохицуулалтыг болиулсан гэнэ. Зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу зээл олгох аж. ЖДҮХС-гийн зээл олгох төслийг сонгон шалгаруулахдаа эхлээд олон улсын байгууллагын аргаар нарийвчилсан үнэлгээ хийнэ. Дараа нь газар нь магадлан хянах юм байна. Төслийг сонгон шалгаруулах хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь мэргэжлийн холбоод, олон нийтийн төлөөлөл байна.

Үүнээс гадна шинэ журманд дараах зүйлсийг тодорхой заажээ.

Тухайлбал:

-Хөнгөлөлттэй зээл, зарим төслийн сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.

-Зээлийн муу түүхтэй, зээлийн үлдэгдэлтэй бол төслийн сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүй.

-ЖДҮХС-аас шууд зээл олгож байгаа тохиолдолд даатгалд заавал хамруулна.

-ЖДҮХС 20 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй төслийг хүлээн авна. Орон нутагт 20 саяас 200 сая төгрөгийн зээл олгоно.

ЖДҮХС-аас 2018 онд 233 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийг олгосон. Харин 2019 онд 47 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнээс 20.5 тэрбум төгрөгийг орон нутагт шилжүүлжээ. 2019 онд ЖДҮХС-аас санхүүжилт хүссэн төслийг 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.


Сэтгэгдэл

Zochin [202.126.88.47] 2019-05-15 06:53:55

Huvaagaad idne de yahaa tolovloson bgaa tsaaguuraa buh yumaa maltchihsan shu de jiriin uildver erhlegchid ard irged avah ni yu l bol tavij bgaa shaardlaga ni denduu yum bn

ЗОЧИН [49.0.135.63] 2019-05-15 04:11:31

ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА ХАМГИЙН БАГА ТУШААЛТАН АЛЬ ГАР ТОЛГОЙГООРОО ЖДҮ ЭРХЛЭХ ВЭ ТӨРИЙН МАЛНУУДЫН ТЭНЭГЛЭЛ ДУУСАХГҮЙ ЮМ АА.

Зочин [64.119.17.66] 2019-05-15 02:26:52

харин албан тушаалтан тариалан эрхлэлтийг дэмжих сан. мал хамгаалах сан. байгал хамгаалах сангаас хүүгүй эргэн тѳлѳгдѳхгүй ДЭМЖЛЭГ болох буудайн урамшуулал.унишны шатахуун. сайн үүлдрийн малын урамшуулал.гм 1- 5 тэрбумын дэмжлэг авах эрхтэй

Зочин [202.179.25.213] 2019-05-15 02:07:38

ИРГЭДЭД ХЭЗЭЭ Ч ОЧИЖ БАЙГААГҮЙ ЦААШИД Ч ОЧИХГҮЙ НААД САН НЭРТЭЙ КАСС УХДАГ АЖЛАА БҮҮР БОЛЬЧИХ ООО

Зочин [66.181.188.18] 2019-05-15 01:58:58

Наад дэмий юмаа зүгээр больчих за юу?

Зочин [49.0.218.66] 2019-05-15 01:42:00

Ene zasag sain bnaa, ingej il bolgohois iluu yaah ym be,,,,huzuugui bdan bol buur yuuch medehgui bj bgad Hytadiin colon,,,,

Toriin dood alban haagch [98.253.30.34] 2019-05-14 14:41:01

Toriin dood tushaaltnuudaaraa damjuulaad huvaagaad avna doo ed nar. Naad hed chin ali hediin nariin bodood tolovlochihson bgaa. Zugeer tsoohon irged neg nud huursan 5-6 sayiin zeel bol avah bh. Songuuliin show

Зочин [66.181.161.23] 2019-05-14 11:05:43

ГЭЖ ШААГААД Л ХУВААГААД АВНА ДОО. БҮҮР ХУУРААД СУРЧИХСАН ХУЛГАЙЧ НАР ШҮҮ.

зочин [182.160.38.247] 2019-05-14 10:14:39

Эхлээд харицлага тооц. Дараа нь шинэ журмаа хэрэгжүүл. Худлаа юм хийхээ боль

ЗОчин [203.91.118.247] 2019-05-14 08:59:32

Яахав арай л дээрдэж байна. Гэхдээ харъя л даа. Ам ажил нь зөрдөг төр засагтай болохоор итгэл төрөхгүй л байна даа.

хх [202.55.191.194] 2019-05-14 08:44:35

угаасаа төрийн өндөр албан тушаалтнууд авах ёсгүй ,мань мэт нь хэдэн төгрөгийн зээл авъя гэхээр босгыг нь өндөрсгөсөн юм байна ийм хорлонтой юм хийдэг байхгүй юу

Зочин [202.179.27.91] 2019-05-14 08:36:41

Харагдаач, иргэд авч чадахгүй, УИХ-ын гишүүдийн ах дүү, хамаатан авна. Худал ярихаа боль.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000