Албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

У.Уранцэцэг / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

Тухайлбал, Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв.

-Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг 2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

-Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд нь нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар эрүүгийн хэргийг прокурорт шилжүүллээ.

-Хан-Уул дүүргийн харъяа болон харъяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж хахууль авсан байж болзошгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа ...-р цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

-Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа 98.000 ам.доллар, тавилга, эд зүйл авсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд уг эрүүгийн хэргийг 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт тус тус шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл

иргэн [202.179.27.105] 2019-05-17 03:04:22

яахав ээ дээ Прокурор дээр баахан Гацааж байгаад Шүүхэд шилжүүлнэ Шүүх Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд л болоо ш дээ

Chuka [66.181.169.162] 2019-05-17 01:21:58

хэрэг хуучирдаггүй гэсэн үг байдаг байхаа...хэрэв хэрэгтний зүрх сэтгэл хатуу бол түүнтэй бүү ярь...буруу гэдгээ хүлээж байгаа бол түүнийг хүлээж ав...сонс...

Иргэн [203.91.115.37] 2019-05-16 15:42:26

Томчуудад үйлчилдэггүй хууль юм Улсаасаа урваж гадныхантай хуйвалдаж улс орныхоо ашигт малтмалуудыг тэдэнд өгдөг тэдэнд үйлчилдэг Улсын 400сая долларыг ашиглаж эрдэнэтиин үйлдвэрииг авсан МХГын өчнөөн тёрбумын хахууль авсан байцаагч нар ял авдаггүй гэх мэт Хэрэгжүүлдэггүй Хууль ярьж аливаа хэргииг замхруулдаг болчихлоо Аливаа мэдээжиин хэргииг шууд шииддэг болж улс оронд дэг журам тогтоовол таарна Ингэж авилгачидын толгойг илж байхаар төриин төмөр нүүрииг харуулж хойшид сургамжболгомоор байна

Зочин [64.119.20.197] 2019-05-16 14:19:17

Tomchuuda bariach, jijigchuultei uzeed bhiin

Зочин [64.119.16.143] 2019-05-16 12:29:38

ХУД ИЙН НДГ их сонин бсан шүү ,, ТЭТГЭВЭР ТОГТООХ ГЭЖ ОЧИХОД УРЖ ИДЧИХЭЭД ХАШГИЧААД,,, БАГШ БАЙЖ БИ ЦЭВЭРЛЭГЧИЙН ТЭГЭВЭР ТОГТСОН ЯВЖ ШАЛГУУЛБАЛ ХААНА ШАЛГУУЛАХ БОЛ...

Зочин [202.179.31.35] 2019-05-16 09:15:21

УБТЗ-ын дарга Жигжиднямаа яллалдагч мөн үү.

zochin [202.126.89.87] 2019-05-16 08:52:23

shuuh porokrur deer ochool hereg heregsehgui bolndoo

зочин [66.181.180.143] 2019-05-16 08:51:54

Энэ АТГ жинхэнэ том махчин аврага загаснуудыг барихгүй, өгөөшөнд нь өөрөө ороод л, харин жижиг жараахайнуудаар л "занималдаад" ажил хийж буй дүр эсгэж байна . Ядуу буурай орнуудын байгалийн баялгийг цөлмөж луйвардахын тулд төрийн өндөрлүүгүүдэд нь авилгал өгдөг үндсэн гол аргатай үндэстэн дамнасан уул уурхайн компаиудын нэг болох Рио Тинто зөвхөн өөртөө хэд дахин ашигтай ОТ-н гэрээ байгуулах ын тулд шуналын тулам с. баяр, хулгайч тарвагадорж, с. баярцогт, муухайбилэг, д.зоригт нарт авилгал өгснийг монголын ард түмэнд илэрхий байхад энэ олон жил илрүүлж чадахгүй байгаа нь АТГ ямар ч чадваргүй гэдэг нь ойлгомжтой.

1 [60.113.251.169] 2019-05-17 03:28:06

zuv hellee

Зочин [103.229.122.84] 2019-05-16 08:41:13

Торийн банкны захиралууд зохио байгуулттайгаар. Худлаа зээл гаргаж 50 хуртлэх хувийг нь авдаг тэгээд ногооо зэлээ найдваргуй зээлд хамаруулж дампууруулдаг

хх [202.55.191.194] 2019-05-16 08:39:42

одоо яадгийн болдоо бас буу нь гацах байхдоо


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.