Хонин тоодог шувууны судалгаа хийлээ

Aдмин / Орон нутаг

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын Шувуу хамгаалах төвтэй хамтран, Увс аймгийн Баруунтуруун сумын тариан талбайд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын Шувуу хамгаалах төвтэй хамтарсан Хонин тоодгийн намрын судалгааг 2026 оны 10 дугаар сарын 01-09-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Энэхүү тариан талбай нь монгол орны баруун бүсийн нүүдлийн шувуудын хувьд чухал газар нутаг бөгөөд Хонин тоодог, Хархираа тогоруу, Бор галуу, Хондон ангир зэрэг шувуудын намрын нүүдлийн үедээ бууж амардаг газар юм. Судалгааны үеэр 130 орчим бодгаль Хонин тоодог, 4500 орчим бодгаль Хархираа тогоруу тоолж бүртгэн, 10 бодгаль хонин тоодгийн нүүдэл шилжилт хөдөлгөөнийг тандан судлах зорилгоор сансрын дамжуулагч суурилууллаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.