Зүүн аймгийн чиглэлийн замыг түр хаалаа

М.Амаржаргал / Орон нутаг

Өнөөдөр ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээд байгаа. Тодруулбал, Хөвсгөл-Улаанбаатар, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлд Солонготын даваанд таван см орчим цас орж, хальтиргаа үүссэн байгаа тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Мөн Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргаад байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-12 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-05-21 01:31:01

хаврын тэнгэр хартай

зүч [103.26.195.10] 2019-05-20 02:10:37

худал сүржигнэж ажил саатуулж цаг бүү алдуул.авилага ѳгѳѳд л явж бнаа .яаж ийж бгаад автлага авах аргаа одох юмаа.халуун зун болж бхад юуны ишуурга .


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.