Чимээгүй хотыг яах вэ

Д.Тулга / Орон нутаг

Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа хотод өөр нэгэн шинэ хот тэлсээр айлуудтайгаа хаяа дэрлэн байх болсоор удаж байна. Энэ бол “чимээгүй хот”.

Нийслэлийнхэн хүнсээ базаадаг “Хүчит шонхор” захын ойролцоо цөмөрч нурсан булш тоогоо алдаж, золбин ноход шиншин гүйлдэх нь аль эрт нүдэнд дасал болжээ.Ойролцоох айлууд нь хашаандаа танайх хэдэн булштай вэ гэж ярилцах нь энгийн үзэгдэл . Тэр ч бүү хэл хүүхдүүд нь өвлийн цагт булшин дээр ус асган хөлдөөж гулгуур болон тоглож, насанд хүрэгчид нь цөмөрч орсон булшийг муу усны нүх болгон ашигласаар байна. Ядуу улсын иргэн, ядарсан хүмүүс яаж амьдрах билээ гэж цагдаагийнхны өмнөөс галзуу ноход мэт дайрсан гэр бүлийн хоёр Нарангийн энгэрт оршуулаад удаагүй байгаа булшийг эвдэн авсны модыг нь түлж, гэрээ дулаацуулж байсан хэрэг жилийн өмнө гарч байсан. Яаж ч ядарч, зүдэрсэн монгол хүн бурхан болоочдоо ёс журмын дагуу нутаглуулж, хойдхын буяныг нь хэр чадлаараа хийдэг хүн чанараа уландаа гишгэж боломгүй санагдана. .

Нийслэлийн хэмжээнд Нарангийн энгэр, Алтан-Өлгий, Далан давхар, Цагаан даваа, Буянт-Ухаа, Япон болон Оросын оршуулгийн газраас гадна Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шарилын газар байдаг юм байна. Үүнээс Далан давхар, Цагаан даваа, Буянт-Ухаад байдаг оршуулгийн газрыг хаасан ч одоо хэр нь иргэд дур мэдэн хүнээ оршуулж, зарим нь талийгаачаа ил тавьсаар байгаа аж. Нийслэл рүү түрж байгаа чимээгүй хотыг хэрхэх талаар нийслэлийн удирдлага санаа тавиагүй бус бас ч багагүй ажил хийдэг юм билээ. Нийслэлийн захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс “Улаанбаатар буян” ХХК-ийнхан хамтарч оршуулгийн газраар явж шалгажээ. Гэтэл нүд хальтрам дүр төрх угтсан аж. Монголчууд эрт цагт бурхан болоочийг ил тавьж орхидог байсан. Шашны зан үйлээс улбаатай энэ ёс одоо бараг үгүй байх гэсэн бодолтой мэргэжилтнүүд очтол нохой ,шувуу хагас идсэн цогцос Нарангийн энгэрт болоод Далан давхарт хаа сайгүй байсан аж. Орох оронгүй, тэнэж яваад үхсэн нэгэн болов уу гэхээр бас ч үнэтэй торгоор ороож, ном судар дэрлүүлэн хүндэтгэлтэй тавьсан байж.

Хөдөө орон нутгаас ирсэн иргэд хотын захад, тэгш газар л байвал өндөр хүчдэлийн доор, үер усны аюулыг эс тоон буудаг болсон. Тэгш газар гэж нутаглаад нохой, шувуу хүний мах идэн байгааг харж, хамт амьдарч байгаа хүмүүс манай улсаас өөр хаана ч үгүй биз. Аргаа барахдаа хотын захиргааныхан Гандантэгчилэн хийдийнхэнтэй уулзаж, бурхан болоочдын алтан савыг нээхдээ ил тавих тухай ярихгүй байхыг хүссэн аж.

Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар нийслэлийн нутаг дэвсгэрийн 1200 га газрыг бурхан болоочдын шарил эзэлж байгаа гэнэ. Энэ газрыг иргэн бүр эзэмших эрхтэй 0,7 га-д хуваахаар иргэн өөрийн гэсэн газартай болж байна. Түүнээс гадна нэг өрөө орон сууц \хамгийн багаар \ 28м.кв байгаа гээд бодоход энэ газарт хотхон, хороолол байгуулж , хүүхдийн сургууль цэцэрлэг эмнэлэг, үйлчилгээний газар барьж болох нь. Дэлхийн бусад улс оронд түгээмэл хэрэглэдэг талийгаачийг чандарладаг ёсыг манайхан ашигладаг болсоор удаагүй байна. Эхэндээ хүнээ шатаахгүй, газар шороонд нь үлдээнэ гэсэн багагүй эсэргүүцэлтэй тулж байсан компани одоо хоёр болжээ.Галан дээр суусан хүнийг шатааж болохгүй, зүг нь таарахгүй байна гэсэн шалтгаанаар монголчууд чандарлахад тийм ч дуртай бус . Бид талийгаачдаа оршуулаад чулуун хөшөө босгосоор л байна. Гэтэл энэ чулуун хөшөө яван явсаар эцэстээ хэнд ч хэрэггүй болж, хэдэн үеэрээ хайрлан дээдлэх учиртай бидний өвөг дээдсийн булш руу ухар мөчид нэгэн муу усаа хийх өдөр ирэх нь байна. Тиймээс бид энэ тухай бодож өөртөө болоод бусдад тустай ямар нэгэн зөв гарц хайх хэрэгтэй болжээ.

Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт олширч , дөрвөн уулын дотроо ажин түжин амьдарсаар л байна бид. Нийслэлийг тойроод төдийгүй төв хэсэгт нь ч булш зөндөө. Тэдгээр оршуулгийн газраас гадна нэгэн чимээгүй хот нийслэлийн зүүн захаас түрж Хужирбулан, Улиастайн айлуудад тулах шахжээ.

Нийслэлийн Өлзийт хороонд хүн тавьдаг болсоор удаж байгаа ч энэ газар ямар ч зөвшөөрөлгүй юм байна. Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2009 оны VIII сарын 1-нээс хаасан боловч одоо хэр нь хүн тавьсаар 35 га газрыг хамарчээ. Мөн Гачуурт, 61-ын гарам, Түргэний гол, Тахилт,Орбит, зуслангийн ногоон бүс Шарга морьт, Гүнт зэрэг газар хүн оршуулсаар байна. “Хуучин хүү тэнгэрийн хаяанаас цааш газаргүй мэт сэтгэж” амьдарч байсан шиг дөрвөн уулаас цааш газаргүй мэт санаж амьдардаг нийслэлчүүд мөдхөн үхэгсэдийнхээ гэрэлт хөшөөг цонхоороо харж суух бололтой.

Монгол Улс нийслэлээ нүүлгэн шилжүүлэх тухай ярьсаар байгаа ч наад зах нь 100 жил шаардлагатай биз. Энэ урт удаан хугацаанд чимээгүй хотыг ер нь яаж өөрчлөх төлөвлөгөөтэй байгааг сонирхсон юм. Хотод хамгийн ойр, айлуудтай нийлсэн Далан давхарт хүн нэмж оршуулахгүй байх тогтоол гаргасан аж. Гэсэн хэдий ч биелэхгүй байгаа учир хашаагаар хашиж эхэлсэн юм байна.

НИТХ-аас нийслэд оршуулгийн үйл ажиллагаа зохицуулах нийтлэг журамд тухайн оршуулгийн газар нутгийг 25 жилийн дараа өөр зориулалтаар ашиглаж болно гэж заасан байдаг юм байна. Далан давхарыг өөр зориулалтаар ашиглах хугацаа 2012 онд дууссан ч тоолж барашгүй тэр их булшийг зөөнө, хусаж цэвэрлэнэ гэдэг тийм ч амар бус. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр хотоос зайдуу зөвшөөрөлтэй газар байршуулах ажлыг эхлүүлэх бодолтой байгаа ч энэ газар орон сууцны хороолол, үзвэр үйлчилгээний газар болохгүй бололтой. Харин ханш нээсэн өдөр талийгаач нараа дурсан санадаг цэцэрлэгт хүрээлэн болгох бодолтой байгаа аж. Бусад хаагдсан оршуулгийн газар мөн адил аж. Дэлхийн бусад оронд манай нийслэлийнхэнд тулгарсан оршуулгийн газрыг хэрхэх вэ гэсэн асуудал тулгарч байсан. АНУ 1940-өөд оны үед талийгаачдын ар гэрийнхнийх нь хүсэлтийг үндэслэн нүүлгэн шилжүүлж, эс бөгөөс чандарлан үр хүүхдэд нь өгч асуудлыг шийдсэн юм билээ. энэ асуудлыг орхигдуулж болохгүй асуудлын нэг болж онцгой анхаарах цаг болжээ. Нийслэл 400 мянгахан хүн амтай байхад хаа хол санагддаг байсан Алтан-Өлгий одоо хаяанд иржээ. Тэнд жирийн нэгэн иргэд бус эх орныхоо төлөө гавьяа байгуулсан алдар цуутай хүмүүсийн булш бий. Хэдхэн жилийн дараа Алтан-Өлгийг хааш нь нүүлгэх билээ гэсэн асуулт гарах вий. Жилдээ улсын хэмжээнд 65-70 мянган хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна. Тэр хэмжээгээр оршуулгийн газар тэлсээр...

Хүн, машин нь багтан ядан байгаа байгаа хотын ирээдүйн төрх хөөрхийлөлтэй байна. Чимээгүй хотыг яах вэ хүмүүсээ?


Сэтгэгдэл

setge [124.158.88.8] 2019-07-08 16:24:20

үг үсгийн алдаагаа хянаж байгаач. Эр үгэнд эм үгийн ий залгаад бичээд байх юм

хх [202.55.191.205] 2019-06-05 09:44:37

Чандарлах нь л зөвдөө өөрөөр яаж шийдэх вэ

hahhahha [185.39.141.4] 2019-06-04 21:00:00

hvvr bulaatsaldan .. surtchilgaa yavuuldag buyanii geh buzar lalaruud ni haachsiim .???? .ard tvmniii halaas segserch huljsun hvvr shataagchid ni haachsiim ???????? ali hediin ..man an 2 songuul bolohoor ... hvvr zuuguud hashaalj . gandangiin erdensiin san tonson hamba lamtai ... mongol banknii bayrtsaihan 65 bandaash lalaruud niileed .. tusuv tonood .. olond zarlaad reklamdaad bvgdiig jigdrvvleed.. shiidchihsen bizdee ... tsetserlegt hvreelen ni belen bolchihson vvd haalgaa neej baigaa baihaa.

Зочин [112.72.12.10] 2019-06-04 16:45:32

Европ Америкийн Оросын хүн тавьдаг газар шиг болгомоор юм хичнээн хот дотроо байдаг ч нэг л цэвэрхэн цэгцтэй

Зочин [103.14.36.18] 2019-06-04 16:22:24

Тохижуулаад цэцэрлэгт хүрээлэн болгох нь зүйтэй дээ

шороотын Цэвээн [89.228.202.90] 2019-06-04 16:20:30

хүний шарилаар наймаа хийх гэсэн ямар бузартай үхээр нь ингэж бичиж байнаа...Үхэхгүй юм шиг солиорох хүмүүс их байхым аа

ulaanbaatariin emegtei [77.87.228.70] 2019-06-04 14:17:04

Balairaad bai l daa. Yu l bn gazar bg shdee. Hotoos 100 km t gazar og ldoo. Yadarsn hesegt n Ulsaas unaa unashni mongiig n tolood nutagluuldag baiy l daa.

Аймаар, сэжгийн [139.5.218.75] 2019-06-04 14:16:34

Маш аймаар, сэжгийн юм. Хөдөөнөөс ирсэн айлууд булшнууд дээр гэрээ бариад, булшнуудыг хашаандаа оруулдж амьдарч буйд итгэхийн аргагүй. Уг нь Монголчууд, ялангуяа хөдөөнийхөн булш , хүүр зэргээс маш их сэжиглэдэг, сүнснүүдтэй гэж маш их айдаг биш билүү?

zochin [66.181.161.22] 2019-06-04 13:58:01

odoo gazar uguhuu bvr bolih heregtei shuud chandar ter ni amar tseber

Зочин [202.9.43.145] 2019-06-04 13:40:27

Гадаадын зарим улс орнууд талийгаач иргэдээ газарт булшлахаас татгалзаж шатааж устгадаг болсон. Энэ бол маш зөв арга юм. Энэ нь газар нутгаа хайрлаж байгаа явдал юм.

Зочин [202.9.43.72] 2019-06-04 13:36:26

Оросуудын оршуулага ч гэж байдаг шүү дээ

Mongol hun [202.55.188.44] 2019-06-04 12:43:23

Mongold hun bolj tursunduu baharahdag ,uhihdee yasaa gazart ungui tavih bolomj baihgui bolj bna daa

Зочин [150.129.142.188] 2019-06-04 11:11:02

Bugdiin niiluulj chandarlaad tsetserlegt hureelen bolguul deer shdee heddugeer zuund amidraad bgaa bilee uhegsedteigee l amidraad baij bolohgui shdee tuilshirdgaa bolij ireeduidee saihan hot uldeesen n deer shdee bugdiin huu hamj chandarlaa

Зочин [64.119.23.73] 2019-06-04 10:53:32

Ub hotiig teleh heregtei bn

Зочин [64.119.23.73] 2019-06-04 10:53:12

Chandar bolgoo

Иргэн [66.181.161.74] 2019-06-04 10:41:38

Сайхан тохижуулаад. мод тариад цэцэрлэгт хүрээлэн болгооч ээ !!!!!


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.