Монголын эмэгтэй сагсчид Филиппин, Чехийн багт хожигдов

М.Амаржаргал / Спорт

Монголд Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ болж байна. Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн “FIFA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 багийн сагсчид өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн багийн төрлийн ДАШТ анх удаа Монгол Улсад болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Франц, Голланд, Филиппин, Чехийн багтай багтсан. Харамсалтай нь өчигдөр болсон хоёр тоглолтод манай эмэгтэйчүүд ялагдал хүлээж, хэсгийн сүүлд бичигдлээ. Энэ хэсгийн Франц хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Голланд, Чех, Филиппиний багууд нэг хожилтой удаалж байна. Харин Монгол Улсын баг хоёр хожигдолтойгоор хэсгийн сүүлд бичигдэж эхэллээ. Манай эмэгтэйчүүд эхний тоглолтоо Филиппинтэй хийж 20:14-өөр хожигдсон бол удаах тоглолтод Чехэд нэг оноогоор /14:13/ хожигдлоо. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш болж, цааш өрсөлдөх хоёр ба тодорно.

“А” хэсгийг БНХАУ хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Украйн, Мексик, Египет нэг хожилтой удаалж байна. Өнөөдөр “В”, “D” хэсгийн тоглолтууд болно. Монгол Улсын эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусын багтай “С” хэсэгт багтсан бөгөөд өнөө орой хэсгийн эхний тоглолтуудаа хийнэ. Манай эрчүүд Латви, Беларусын багтай 18:30, 20:10 цагуудаас тоглох хуваарьтай байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.10.22] 2019-06-04 16:26:11

Дажгүй тоглож байн лээ

zochin [202.126.88.217] 2019-06-04 16:05:59

Чех-тэй тоглохыг нъ үзсэн.үнэхээр ур чадвар муу бна лээ манайхан

Зочин [202.179.27.217] 2019-06-04 15:21:41

ердөөсөө багийн бус өөрийгөө олонд тоолгуулах гэсэн муйхар аргаасаа монголчууд салчихвал багийн тоглолт монголд хөгжинө. би-гийн өвчнөөсөө салах хэрэгтэй

Зочин [64.119.24.246] 2019-06-04 13:26:54

Осохоо аваргын хуу шигшээ багт тоглож байна. амжилт хусье

Зочин [176.179.158.255] 2019-06-04 13:08:46

Ugaasaa amjihgui hoginee

RRRR [66.181.161.13] 2019-06-04 12:36:29

ALTSAGNUUD URD ODOR N BUGDEEREE PUB D BEER UUGAAD TAMHI TATAAD IH BSAN YUMA JOMBOGONUUD HOHI N


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.