1072 хувьцаанаас хасагдсан иргэдийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна

Д.Тулга / Эдийн засаг

ЭТТ хувьцааг хүн бүхэн эзэмших эрх нь нээгдсэн. Гэсэн хэдий ч зарим нэг иргнийх хасагдсан байгаа талаар мэдээллийн мөрөөр ЭЦГ-ынхан шалгаж байгаа аж. Та энэ https://net.schcd.mn/registration/холбоосоор орж, таны нэр дээр хэдэн хувьцаа бүртгэснийг хараарай.

Манай улсын нийт 2.5 сая иргэн тус компанийн хувьцаа эзэмшигчид. Гэхдээ иргэн бүрийн хувьцааны тоо адилгүй. Учир нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хувьцаанаас нь хассан юм. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана:

  • 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
  • 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
  • 2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
  • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр

Мөн 2016 онд “Сайн хувьцаа”хөтөлбөрийн дагуу төрөөс 322 ширхэг хувьцааг багцлан 300 мянган төгрөгөөр иргэдээс худалдан авсан.

Гэвч зарим иргэний хувьцаа ямар ч хишиг хувь аваагүй байхад буурчээ. Иймд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд хавтас хэрэг нээн шалгаж байна.

Мөн ЭТТ ХК их сургуулиуд, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, банкууд дахь мэдээллийг нэгтгэн, нийт хэчнээн иргэн хувьцаагаа худалдсан эсвэл сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд ашигласныг тогтоохоор ажиллаж байна.

ХУВЬЦААНЫ БОДОЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

  • Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ногдох хувьцаа:
    • (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9
    • Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063
  • Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа:
    • (1072*508040) / 1000000 = 544.618 ≈ 545
    • Оюутан Батын эзэмших хувьцаа: 1072 – 545 = 527
  • Оюутан Сүрэн 2012 сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491960 төгрөгт ногдох хувьцаа:
    • (1072*491960) / 1000000 = 527.3811 ≈ 528
    • Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544
  • Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харъяатаас гарсан/ бол:
    • Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.47] 2019-06-05 16:20:42

Хувьцаагаа зардаг баатар болоод зарсан чинь мөнгө нь дутуу орсон тэгсэн мөртлөө 300 хувьцаа хасагдсан бдаг ЗГ хульхидавуу Хаан банк хульхидав уу энэ маапааныг шалгуулья

Зочин [66.181.166.32] 2019-06-05 15:57:30

miniih bas hasgdsan baisan gomdoloo haana gargah ve

Зочин [64.119.18.123] 2019-06-05 14:53:32

Хувьцаа зараад 300000 төгрөг л өгсөн 426000 гэж хаана өгсөн

Зочин [202.126.89.187] 2019-06-05 14:22:01

Таваг хоол 500 байхад өгнө гэж байсан мөнгө дөө.50000 болсон хойно өгөхнүү үгүй юу бүү мэд

Zochin [112.224.69.87] 2019-06-05 13:29:38

Yahav dee songuuli dohohoor nogoo muu ard tumnee hoshgoruulj bhgui yu

Зочин [202.126.88.167] 2019-06-05 12:54:28

НООГДОЛ АШИГ ӨГӨХГУЙ ЮМИЙГ ЮУГ ШАЛГАДАГ ЮМ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.