Монгол, Канадын “Дугуй ширээний уулзалт”-ын VIII хуралдаан боллоо

Т.Хулан / Улстөр

Монгол, Канадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны “Дугуй ширээний уулзалт”-ын VIII хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтыг Монголын талаас УУХҮ-ийн сайд , тус уулзалтын Монголын хэсгийн дарга Д.Сумъяабазар, Канадын талаас Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш нар даргалан явууллаа.

Хоёр тал улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх асуудлаар ярилцав.

Талууд уул уурхайн салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл хэвээр байхыг тэмдэглээд цаашид уул уурхайн салбараас төрөлжсөн эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэв.

Мөн Канадын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүд Монгол Улсад амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгааг манай тал талархан тэмдэглэж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Монголд 1.5-7 жилийн хугацаатай 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий Олборлох салбарын менежментийг сайжруулах (SESMIM), Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн удирдлагыг сайжруулах (MERIT), төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, Монголын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж байна.

Хоёр тал “Дугуй ширээний уулзалт”-ыг 2003 оноос эхлэн 2 жил тутамд тус тусын нийслэлд ээлжлэн зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

Bayartsogt [160.13.232.66] 2019-06-08 14:02:09

Bayartsog tiin dansand hen 10 saya dollar hiisen be? Kanad uls tiim l huulia deedeldeg oron yum bol ezniig ni olood shuuhed ug.

Монгол [1.197.174.72] 2019-06-07 05:21:41

Ашиггуй газар канад байна гэвэл эндуурэл !!! Хоол эрсэн золбин

Зочин [103.111.68.3] 2019-06-06 16:39:25

канадын хулгайчид бас л бөөн хахуул амлаж байна уу?

Зочин [202.179.31.80] 2019-06-06 16:25:38

Юугаа ярих юм бол доо хөөрхий, танай хөрөнгө оруулалтыг бид хөөнө гэх бхдаа

Зочин [64.119.19.184] 2019-06-06 16:24:03

DUGUI BISH DURVULJIN SHIREE BAINASHDEE.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.