Д.Цогтсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ

Д.Тулга / Улстөр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр болж, Дашнямын Цогтсайхан хамгийн олон санал авжээ.

Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцсон байна. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Д.Цогтсайханыг дэмжжээ.

Тиймээс Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай Тооллогын тов комиссын тогтоол гарчээ.

Д.Цогтсайхан нь 1988 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа.

Давж заалдах шатны 26 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Дашнямын Цогтсайхан, Эрдэнэбаярын Мягмардорж, Энхбатын Зоригтбаатар, Цэвээндоогийн Өрнөндэлгэр нарыг нэр дэвшүүлсэн аж.

ТОГТООЛ:

Эх сурвалж: ШЕЗ


Сэтгэгдэл

Зочин [182.160.32.134] 2019-06-08 09:22:13

Лүндэндорж давахын шүүгч нарыг нэг бүрчлэн шахаж байгаад ХОНГИЛЫН ШҮҮГЧ ЦОГТСАЙХАНЫГ ТОМИЛУУЛЛАА. ХОНГИЛ АЖИЛЛАСААР...

зочин [202.9.42.82] 2019-06-08 08:23:40

Шудрага ажиллавал болно доо. Амжилт хүсье

Зочин [103.26.194.205] 2019-06-07 17:47:22

Зөв

Irgen [66.181.161.103] 2019-06-07 17:35:57

Shudraga ajilahgui bol sonloo shuu mongol uls

Зочин [202.126.89.94] 2019-06-07 17:31:21

Маш зөв хүнээ дэвшүүлсэн байна

Зочин [202.9.42.196] 2019-06-07 16:36:47

Хар тамхичин хүүтэй шалгуур ок

Зочин [202.5.202.130] 2019-06-07 15:53:50

Үнэхээр шат алгасалгүй явж ирсэн сайн шүүгчийг нүдээ олж сонгожээ

Zochin [150.129.140.252] 2019-06-07 11:59:25

Ерөөсөө л сулхан ш дээ Авилгад бол харин чанга шүү

иргэн [103.11.195.34] 2019-06-07 11:29:32

ШЕЗ их сулархна дээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.