ЖДҮ-ийн сан амралтын өдрүүдэд уртасгасан цагаар буюу 09:00-20:00 цагт ажиллана

М.Амаржаргал / Эдийн засаг

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төслийг хүлээн авч эхэлсэн. ХХААХҮ-ийн сайд өчигдөр тус сангийн ажлын явцтай танилцсан аж. Өчигдөр \2019.06.07\ 17:00 цагийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирүүлжээ. Мөн ЖДҮХС-д төслийн материал бүрдүүлэх талаар 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авчээ.

Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсчээ. Урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт, зээлийн эрэлт ихтэй байгаа аж. Тиймээс иргэдэд чирэгдэл учруулалгүй, шуурхай, ил тод, нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх шаардлагатай гэж ХХААХҮЯ-ны холбогдох газар хэлтэс, ЖДҮХСангийн удирдлагуудад салбарын сайд нь үүрэг өгчээ. Иймд амралтын өдрүүдэд буюу хагас, бүтэн сайн өдөр уртасгасан цагаар буюу 06.08-06.09-ны өдрүүдэд 09:00-20:00 цаг хүртэл ажиллаж, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөгөө мэдээлэл өгч, төслийг нь хүлээн авч байна.

Хөнгөлттэй зээлийг “ХААН”, “Хас”, “Төрийн банк”-ууд олгох аж. Эдгээр банкуудтай ХХААХҮЯам хэлэлцээ хийж, зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардал хэд байхыг тохирно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.