Залуу ээж нарт өгөх зөвлөгөө

Админ / Эрүүл мэнд

Нярай хүүхэд найтаалгаад байвал…
- Төрөөд нэг хонож байгаа хүүхэд маань байн байн найтаагаад байна. Энэ муу юу?- Нярай хүүхдийн хамрын нүх нь нарийн, хөндий нь гүйцэд хөгжөөгүй, хамрын доод хөндий цусан хангамж сайтай байдаг. Орчны халуун хүйтний хэм хэлбэлзэх, агаар хуурайшиж тоосжих үед нян, вирусууд агаар дуслын замаар дамжин нярай хүүхдийн хамрын салстад нэвтэрч ордог. Энэ үед хамгаалах хариу урвал өгч, хүүхэд найтаадаг. Хэрэв тухайн хүүхдийн халдвар эсэргүүцэх чадвар, дархлал сул бол ханиад болон хүндэрдэг. Иймээс гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, нярай хүүхдийн хамрыг нэрмэл ус буюу 1-2% содын уусмалаар цэвэрлэж байх хэрэгтэй.Хүүхдийн тань хүй цөглөөгүй байгаа бол…
- Хүүхдийн хүй цөглөөгүй байхад эмнэлгээс гаргасан. Хүйг нь цөглөтөл яаж зөв арчлах вэ? Хүйнд бохир орох их аюултай гэсэн. Үүнээс яаж сэргийлэх вэ?
- Хүйн шарх төрсний дараа халдвар орох гол зам болдог. Иймээс хүйг маш ариун байлгах хэрэгтэй. Хүйн шарханд бохир материал, шээс, баас хүргэхгүй байлгах хэрэгтэй. Хэрэв хүйн шарх бохирдвол хүйг цэвэр усаар угааж, цэвэр даавуугаар арчиж хатаана. Хүйг агаарт ил, боолтгүй байлгасан нөхцөлд хатаж унадаг. Хэрэв хүйн шархыг тойрон улайж, идээ гарч, муухай үнэртвэл хүйн халдварын шинж бөгөөд энэ үед эмчид үзүүлэн антибиотикоор эмчлэх шаардлагатай. Нялх хүүхдийн хөл яагаад хүйтэн байдаг вэ?
- Нярай хүүхдийн хөл дулаацахгүй байнга хүйтэн байдаг нь ямар учиртай вэ? Яаж дулаацуулах вэ?
- Нярай хүүхдийн биеийн дулаан зохицуулалт нь төгс тогтворжоогүй байдаг тул амархан даарч хөрдөг. Иймээс дулаахан байлгахын тулд тасалгааны дулааныг тогтмол нэг хэмд, дулаан байлгах хэрэгтэй. Мөн хөл гар амархан даарч хөрдөг тул хүүхдэд дулаан бойтог, оймс өмсүүлээрэй. Зарим эхчүүдхүүхдийг хэтэрхий чанга өлгийдсөнёөс биеийн зарим хэсэгт цусны эргэлт алдагдан хөл гар нь дулаацахгүй байж болно. Иймээс хүүхдэд хөвөн даавуун материалаар хийсэн чөлөөт хувцас өмсгөж аль болох хөл гарыг чөлөөтэй байлгах хэрэгтэй. Хүүхдэд хэдий хүртэл малгай өмсүүлэх вэ?
- Зарим хүн нярай хүүхдэд малгай өмсүүлэх сайн, харин зарим нь өмсүүлэхгүй байвал сайн гэдэг. Аль нь үнэн бэ?
- 1 cap хүртэл нь нимгэн даавуун материалтай малгай өмсгөвөл илүү зохимжтой. 1 сараас хойш тасалгааны температур тогтмол дулаан байвал заавал малгай өмсүүлэх шаардлагагүй. Хүүхэд анхнаасаа орчиндоо яаж зохицсон тэр байдлаар нь л байлгах хэрэгтэй. Нялх нярай хүүхэдтэй айлын анхаарах зүйлс
- Эмнэлгээс нэг хоногтой гаргасан хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл саруул байлгахын тулд гэрийн ариун цэврийг яаж сахих вэ? Гэртээ ямар журам баримталбал зохих вэ?
- Нярай хүүхдийн өрөө аль болох гэгээтэй, наран талдаа, тасалгааны температур тогтмол, 23-25 хэм дулаан байх хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээг өрөөнд өдөртөө 2-3 удаа хийж байх шаардлагатай. Нярай хүүхдийн өвчин эсэргүүцэх чадвар сул байдаг тул амьсгалын замын өвчинд амархан өртдөг. Иймээс өрөөнд аль болох цөөхөн хүн байх, ханиад томуутай хүнийг хүүхэдтэй ойр байхыг хориглох, зайлшгүй хамт байх тохиолдолд амны хаалттай харьцах хэрэгтэй. Нярай хүүхдийн өрөөнд тамхи татахыг хатуу хориглох хэрэгтэй. Ийнхүү гэрийн ариун цэврийг сахихаас гадна хүүхдээ хөхөөр хооллох, нэмэгдэл хоолонд цагт нь зөв оруулах, вакцинийг товлосон хугацаанд нь хийлгэх, аминдэмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх зэрэг нь хүүхэд эрүүл өсөхийн үндэс болдог юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.