Сэжигтнийг үргэлжлүүлэн хорьсоныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж гомдол гаргажээ

Б.БУРМАА / Хууль

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор өндрөөс унасан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс уг хэрэгт түүний найз залуу О.Боргилыг буруутгаж буй.

Талийгаачийн аав Д.Сүхжаргал "Тухайн өдөр миний охиныг найзтайгаа хамт байхад нь О.Боргил залгаад хурдан ир гэж элдвээр загнасан гэж найзаас нь сонссон. Бас тэр хоёр тухайн өдөр хоорондоо маргалдсныг хөршүүд нь сонссон гэсэн. Би охиноо 13 давхраас өөрөө үсэрсэн гэж бодохгүй байна. Тийм хүмүүжил миний охинд байхгүй" гэсэн байдаг. Улмаар охиныг нь бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн билээ.

Харин тавдугаар сарын 8-нд О.Боргилыг цагдаагийн байгууллагаас нэг сарын хугацаатайгаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. Чухам ямар учир хэрэг гарснаас хойш сарын дараа, шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа ийнхүү цагдан хорих болов. Магадгүй шүүх эмнэлгийн дүгнэлтээс шалтгаалж цагдан хорьчихов уу гэсэн асуулт олон нийтийн сүлжээнд бичигдэж байна.

Түүний нэг сар цагдан хоригдох хугацаа энэ сарын 08-нд буюу өнгөрсөн бямба гаригт дууссаныг прокуророос дахин сунгах хүсэлт гаргажээ. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын хүсэлтийг хүлээн авч цагдан хорих хгацааг дахин сунгасан байна.

Харин О.Боргилын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь цагдан хорих захирамжтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тодруулж хэлбэл О.Боргилыг дахин цагдан хорьсон нь үндэслэлгүй хэмээн гомдол гаргасан гэсэн үг юм. Эл гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 09 цагт эхэлнэ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.66] 2019-06-11 15:49:10

Aluurchin borgil iig alj hay

Hunii huuhed alchaad [108.218.234.108] 2019-06-11 09:15:30

Hunii huuhed hezee ch ergej irehgui uhcheed baihad hamgiin bagadaa 20 jil avsan ch 40 garan nasandaa shorongoos garhiin bn. Er hunii 40 nas gedeg chin id saihan zaluu nas. Umnuh uhaangui amidraldaa gemsheed 40 nasnaasaa amidralaa uhaalgaar ehluulehgui yu duu.

Зочин [203.91.116.118] 2019-06-11 05:38:15

ёстой хуцна биз. Хүүний хүүхдийн алтан амийг тасалсан алуурчин одоо юу вэ. Ар гэрийнхэн нь учир начраа мэдэж солиормоор юм даа. Адилхан л хүний эцэг эх биз дээ. ӨӨрийнх нь хүүхэд хүн алж болдог юм уу.

зочин [66.181.161.85] 2019-06-11 04:44:54

одооний одооний таахалзсан таахалзсанзалуудийг таахалзсанзалуудийгсайн таахалзсанзалуудийгсайнзодож таахалзсанзалуудийгсайнзодожхашраах таахалзсанзалуудийгсайнзодожхашрааххэрэгтэй таахалзсанзалуудийгсайнзодожхашрааххэрэгтэйболвуу

Зочин [202.9.42.25] 2019-06-11 04:01:28

боож унагаад үхчихээр нь сандраад аваад шидсэн гэж таамаг яваад байна

Зочин [66.181.189.223] 2019-06-11 03:20:03

Хорь. Хүн алсан новш

Зочин [202.9.42.209] 2019-06-11 02:41:31

Аав нь гээд аймшгийн хун гэхэд хэцуу

Зочин [122.201.22.38] 2019-06-11 02:58:12

Нөгөө юмаа авсан байх.

Nasaa nasaa [66.181.185.149] 2019-06-11 02:10:08

Hereh hiichiheed yalaa uurch chadahgui archaagui hog we hunii saihan uriig alchihaad munguur buhniig shiideh gej uzej bna daa. Etseg eh ni ichmeer yum

Zochin [202.179.27.107] 2019-06-11 02:05:13

Huuhed ni buruu yum hiisen ch nudee aniad chihee taglaad umuuruh ni etseg ehiin zan yum daa. Uhevch ur haram gej. Huuhduudee l sain hun bolgood humuujuulchih yumsan.

Зочин [202.179.26.220] 2019-06-11 02:00:52

Үйлийн үр юм даа

zochin [202.70.46.20] 2019-06-11 01:50:18

tii m shuu hen ch gesen ur huuhdee l bodno shuu dee yasan ch hetsuum dee ali ali ger buld ni hetsuu bgaa bh daa

Mgl [122.201.31.69] 2019-06-11 01:42:30

Hen ch ur huuhdiinhee tuluu etssee hurtel yavna shdee.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.